Зэсийн үнэ буурч, тонн нь 9190 долларт хүрэв

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ буурч, тонн нь 9190 долларт хүрэв

Зэсийн үнэ буурч, тонн нь 9190 долларт хүрэв

Тонн нь 10 мянган ам.доллар давж, түүхэн дээд амжилт тогтоогоод байсан зэсийн ханш сүүлийн өдрүүдэд буурсаар байна. Лондоны металлын биржид өчигдөр (2021.06.22) тонн зэсийн үнэ 9190.50 ам доллар болж, өнгөрсөн оны сүүлийн сарын ханшийн орчимд хүрч буурав.

Дэлхийн зэсийн импортын зах зээлийн тал хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улс өнгөрсөн долоо хоногт стратегийн нөөцөөсөө зарим түүхий эдээ дотоодын үйлдвэрлэгчдэд нийлүүлэхээ зарласан. Энэ нь зах зээл дэх нийлүүлэлтийг нэмэгдүүлж, ханшийг бууруулах зорилготой бөгөөд түүн зэс, цайр, хөнгөн цагаан багтжээ. Шинжээчдийн үзэж буйгаар, энэ нь Хятадын Засгийн газраас 2010 оноос хойш хийж буй анхны алхам аж.

Лондоны металын бирж дээр зэсийн ханш өнгөрсөн долоо хоногт мөн сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд очиж, нэг тонн нь 9427 ам.долларт хүрч, зургадугаар сар гарсаар зэсийн ханш 7.7 хувиар буурчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж