Fitch: Монголын Засгийн газрын долларын бондыг “В”-гээр үнэлэв

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

COVID-19

Fitch: Монголын Засгийн газрын долларын бондыг “В”-гээр үнэлэв

Fitch: Монголын Засгийн газрын долларын бондыг “В”-гээр үнэлэв

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В”, төлөвийг “Тогтвортой” гэж үнэлсэн “Fitch” агентлаг Засгийн газрын санал болгож буй ам.долларын бондын үнэлгээг “B” болгон тогтоосноо мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлснээр, тус бондоор татан төвлөрүүлэх хөрөнгөөр 2022, 2023 онд хугацаа нь дуусч буй бондын зарим хэсгийг дахин санхүүжүүлж магадгүй аж. Улмаар бонд эзэмшиж буй хөрөнгө оруулагчдад тендерийн санал хүргүүлэхээр төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар шинээр бонд гаргах, хэдий хэмжээний санхүүжилт татах асуудал одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд энэ талаар хөрөнгө оруулагч талуудтай яриа хэлэлцээ үргэлжилж байна.

Хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх уулзалт өчигдөр (2021.06.22)-өөс зохион байгуулагдаж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар энэ ажлын хүрээнд “HSBC”, “J.P. Morgan”, “Morgan Stanley”, “Nomura” зэрэг банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм.

Оны эхний улирлын байдлаар Засгийн газрын гадаад өр 8.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллараар өсчээ.

Өнгөрсөн онд Засгийн газар болон Монголбанк хамтран ажиллаж, гадаад зах зээлээс “Номад” нэртэй, 5.5 жилийн хугацаатай 600 сая ам.долларын бонд амжилттай босгосон. Уг бонд 5.125 хувийн хүүтэй гарсан нь хүүгийн төлбөрийн дарамтыг харьцангуй багасгаж байгааг тухайн үед Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлж байв. Тэрбээр шинэ бондын мөнгө Монголд орж ирэхгүй, зөвхөн өмнөх өндөр хүүтэй бондыг дарах байдлаар зарцуулагдахыг онцолсон билээ.

Монгол Улс ирэх 2022 оны арванхоёрдугаар сард “Чингис” бонд, 2023 онд “Гэрэгэ”, 2024 онд “Хуралдай”, 2026 онд “Номад” бондын төлбөр төлнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж