“Шарилжгүй Улаанбаатар” аяныг зохион байгуулж байна | News.MN

“Шарилжгүй Улаанбаатар” аяныг зохион байгуулж байна

“Шарилжгүй Улаанбаатар” аяныг зохион байгуулж байна

“Шарилжгүй Улаанбаатар” аяныг зохион байгуулж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уламжлал болгон нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ургасан цөл газрын ургамал, шарилж, луулийг хадах, цэвэрлэх аяныг зохион байгуулдаг. Аяны хүрээнд  148 иргэнийг түр ажлын байраар хангаж, зориулалтын цахилгаан хадуур, багаж хэрэгсэл, хувцас, бээлий, маскийг бэлтгэн өгч ажиллуулж байна. Ингэхдээ нийтийн эзэмшлийн томоохон гудамж, талбайн шарилж, зэрлэг ургамлыг хадах, цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Уг ажилд Тохижилт, үйлчилгээний мэргэжлийн байгууллагууд мөн оролцдог. Шарилж, лууль цэвэрлэж, хадах нийтийн эзэмшлийн гудамж талбайн байршлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулсан. Хуваарийн дагуу зургадугаар сарын 20-ноос эхлэн Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө, Бээжингийн гудамж гэх мэт томоохон гудамж, талбайн ногоон байгууламжийн өвс, шарилж, зэрлэг ургамлыг хадах ажлыг эхлүүлээд байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-23 202.179.8.46

сайн байна

Avatar

зочин 2021-06-23 139.5.219.164

Сургууль цэцэрлэгийн ззахирал эрхлэгч нарын цэвэр хариуцлага шүү төрөөс цалингаа аваад байж байгаа олон хүнтэй газар шүү дээ өөрсдөө цэвэрлээд арчилаад байж байх ёстой

Avatar

Сургууль цэцэрлэгийн хашаа гэж шарилжны цуглуулга 2021-06-23 202.126.88.161

Сургууль цэцэрлэгийн хашааа битүү шарилж лууль ургадаг. Тэрийг нь цэвэрлүүлмээр байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж