Хүүхдийн олимп маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Хүүхдийн олимп маргааш эхэлнэ

Олон улсын олимпийн хорооноос анх удаагаа зохион байгуулж буй хүүхдийн анхдугаар олимп энэ сарын 14-26-ны өдрүүдэд Сингапурт болох билээ. Энэхүү наадамд оролцох Монголын шигшээ багийн өсвөрийн тамирчид хоёр хоногийн өмнө Сингапурыг зорьсон байгаа. Тэгвэл өнөөдөр БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, БТСГ-ын Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нар Сингапурыг зорих юм. Хүүхдийн анхдугаар олимпод ОУОХ-нд бүртгэлтэй дэлхийн 204 орны 14-18 насны 3600 гаруй өсвөрийн тамирчид спортын 26 төрөлд 184 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Манай улсын хувьд жүдо, чөлөөт бөх, бокс, гимнастик, триатлон, усанд сэлэлт болон хөнгөн атлетик гэсэн спортын долоон төрөлд 11 тамирчин улсаа төлөөлөн оролцоно.

“Сингапур-2010”-ыг зорих Монголын тамирчид:

Д.Ананд /Бокс, 57 кг/, дасгалжуулагч Н.Наранмандах
О.Дөлгөөн /Жүдо, 66 кг/, дасгалжуулагч Д.Энхбаатар
Г.Эрдэнэболд /Спорт гимнастик/, дасгалжуулагч Ц.Алтантөгс
Д.Соёлсайхан /Спорт гимнастик/, дасгалжуулагч Ч.Энхтүвшин
Т.Энхжаргал /Триатлон/, дасгалжуулагч Н.Наранбат
Х.Мичидмаа /Хөнгөн атлетик/, дасгалжуулагч Б.Батхүү
Г.Шижирбаатар /Хөнгөн атлетик/, дасгалжуулагч Б.Батхүү
Г.Өлзийбадрах /Усанд сэлэлт/, дасгалжуулагч Г.Галбадрах
Э.Сүрэнням /Усанд сэлэлт/, дасгалжуулагч Г.Галбадрах
Б.Батцэцэг /Чөлөөт бөх, 60 кг/, дасгалжуулагч Д.Мөнхбаяр
Э.Оюунболд /Чөлөөт бөх, -100 кг/, Б.Адьяахүү

Монголын тамирчдын өрсөлдөх хуваарь:

Наймдугаар сарын 15-нд:

Т.Энхжаргал /Триатлон/ – ганцаарчилсан

Наймдугаар сарын 16-нд:

Б.Батцэцэг /Чөлөөт бөх, 60 кг/
Г.Эрдэнэболд /Спортын гимнастик/

Наймдугаар сарын 17-нд:

Д.Соёлсайхан /Спортын гимнастик/
Х.Мичидмаа /Хөнгөн атлетик, 400 метр/
Г.Өлзийбадрах /Усанд сэлэлт, өврөөр даллах 50метр/
Э.Сүрэнням /Усанд сэлэлт, далайн гахай 50 метр/
Э.Оюунболд /Чөлөөт бөх, 100 кг/

Наймдугаар сарын 18-нд:

Г.Шижирбаатар /Хөнгөн атлетик, 100 метр/

Наймдугаар сарын 19-нд:

Т.Энхжаргал /Триатлон/ – баг
Г.Өлзийбадрах /Усанд сэлэлт, 100 метр/
Э.Сүрэнням /Усанд сэлэлт, 100 метр/

Наймдугаар сарын 21-нд:

Д.Ананд /Бокс, 57 кг/
О.Дөлгөөн /Жүдо, 66 кг/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж