АНУ-ын Засгийн газар Ираны мэдээллийн сайтуудыг "хураажээ" | News.MN

АНУ-ын Засгийн газар Ираны мэдээллийн сайтуудыг "хураажээ"

АНУ-ын Засгийн газар Ираны мэдээллийн сайтуудыг "хураажээ"

АНУ-ын Засгийн газар Ираны мэдээллийн сайтуудыг "хураажээ"

АНУ-ын эрх баригчид Ираны “Press TV”, “Al-Alam”, “Al Masirah” кабелийн сувгууд, хиймэл дагуулын “Shia” суваг тэргүүтэй хэд хэдэн олон улсын хэвлэл мэдээллийн агентлагийн цахим домэйн эрхийг хурааж авлаа.

Ингэснээр "PressTV.com" болон бусад хураагдсан цахим хуудсуудад хандсан хүмүүст “Эл байгууллагын домэйн эрхийг АНУ-ын хуулийн дагуу цөмийн, химийн, биологийн, цацрагийн зэвсгийн технологи, эд анги худалдаалах, зарцуулах, импортлох, борлуулах, тараах, үйлдвэрлэх эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан хурааж авлаа” гэх мэдэгдэл харагдах болжээ.

Болсон үйл явдлын талаар одоохондоо аль ч тал албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Харин хураагдсан сувгууд дунд Йемений “Al Masirah” суваг байсанд тус улсын эв нэгдлийн зөвлөл “АНУ-ын түрэмгийлэл зориудаар Йемений дуу хоолойг боомилж байна. Энэ үйлдэл нь АНУ-ыг бодит үнэнтэй нүүр тулах чадваргүй гэдгийн том баталгаа” хэмээн буруушаажээ.

Вашингтоны энэ үйлдэл Ираны Ерөнхийлөгч Ибрахим Райси АНУ-аас Тегераны эсрэг бүх хоригоо цуцалж, цөмийн хэлэлцээрт эргэн нэгдэхийг шаардсаны дараахан болсон нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-23 202.21.109.45

Амеркууд сайн байна.Иранууд хуучинсаг үзэлтэйюм чинь тэдэнд мэдээлэл хэрэггүй.

Avatar

Мөнхжаргал 2021-06-23 139.5.217.231

Тэнэгтээрэй

Avatar

Зочин 2021-06-23 202.9.46.67

Манайд цөмийн зэвсэгтэй болно гээд яриад явдаг гарууд энэ мэдээг сайн харж авна биз дээ, ккк.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж