Суудлын автомашин онхолдож, 11 сартай хүүхэд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

Суудлын автомашин онхолдож, 11 сартай хүүхэд амиа алджээ

Суудлын автомашин онхолдож, 11 сартай хүүхэд амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өчигдөр /2021.6.23/ нийт 325 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 187 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас хоёр хүүхэд гэмтэж, орон нутагт хоёр  хүн амиа алдсан байна. Тухайлбал, нийслэлд өчигдөр 18:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг Өвөр салхитын замд суудлын автомашины жолооч явган зорчигч долоон настай эрэгтэйг мөргөж гэмтээжээ. Мөн зургадугаар сарын 22-ны өдрийн 17:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг Хандгайтын замд ачааны автомашины жолооч бага оврын жийп автомашинтай мөргөлдөж зорчигч гэмтсэн ноцтой ослууд гарсан байна. Харин орон нутгийн замд Говь-Алтай аймаг Шарга сумын нутагт суудлын автомашин онхолдож, 11 сартай нярай хүүхэд амиа алджээ.

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр:

  • 2021.06.22-ны өдрийн 07:00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сумын нутагт суудлын автомашин онхолдож  зорчигч гэмтсэн.
  • 2021.06.22-ны  өдрийн 00:00 цагийн орчим Төв аймаг  Жаргалант суманд мотоциклын жолооч явган зорчигч 11 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.
  •  2021.06.22-ны  өдрийн 23:00 цагийн орчим Төв аймаг “Баянхангай сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч гэмтсэн.
  • 2021.06.22-ны өдрийн 20:00 цагийн орчим Хэнтий аймаг "Дархан сумын нутагт мотоцикл онхолдож жолооч амиа алдсан.
  • 2021.06.22-ны өдрийн 05:00 цагийн орчим  Налайх дүүргийн нутагт суудлын автомашины жолооч явган зорчигч хоёр хүн мөргөж гэмтээсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 60 зөрчил илрүүлсний нийслэлд 43, орон нутагт 17 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо, орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг жолооч зорчигч та бүхэн тогтмол зүүж хэрэглэх,  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, гарцаар гарахдаа гараас нь хөтлөн зам хөндлөн гарч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж