ЭМЯ: Нийт халдварын тоо 100 мянга давж, 10 хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Нийт халдварын тоо 100 мянга давж, 10 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөд байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.


Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Tuesday, June 22, 2021

УОК-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.БАЯРХҮҮ:

Өнгөрсөн 24 цагт 2213  хүнээс халдвар илэрч, 37-83 насны 10  хүн нас барлаа. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тоо 100263 боллоо. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 12479 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 8070, хүндэвтэр 3149, хүнд 1053, маш хүнд 207 хүн байна. Эмнэлгээс 620 хүн эдгэрч гарсан бол гэрээр 569 хүн эдгэрч, хяналтаас гарлаа.

Сүүлийн 24 цагт орон нутагт 1024 тохиолдол бүртгэгдсэн. Эмнэлгээс шалтгаалах халдвар ес, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдлээ.

Вакцинжуулалтад өчигдөр улсын хэмжээнд 9319 хүн хамрагдсан байна. Одоогоор улсын хэмжээнд нэгдүгээр тунд нэг сая 924 мянга 675 хүн вакцины нэгдүгээр тунд, нэг сая 708 мянга 547 хүн хоёрдугаар тундаа хамрагдаад байна. Жирэмсэн  1146 эмэгтэй, хөхүүл 919 эмэгтэй,  16-17 насны 13733 хүүхэд вакцины эхний тундаа хамрагдаад байна.

Дэлхийн 80 гаруй улсад дельта хувилбар тархаж буйгаас халдварын шинэ давалгаа гарч, нөхцөл байдал эргэн хүндэрч байна. Гэхдээ дельта болон бусад мутаци, хувилбараас хамгаалах чухал зүйл нь вакцинжуулалт, хувь хүний хариуцлага юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж