Евро-2020 тэмцээнд гоол оруулсан хамгийн ахмад 5 тоглогч | News.MN

Евро-2020 тэмцээнд гоол оруулсан хамгийн ахмад 5 тоглогч

Евро-2020 тэмцээнд гоол оруулсан хамгийн ахмад 5 тоглогч

Евро-2020 тэмцээнд гоол оруулсан хамгийн ахмад 5 тоглогч

16 дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээн эхлээд 14 хоногийн хугацаа өнгөрөөд байна. Зарим хэсгийн тоглолтууд дуусч, үлдсэн хэсгүүдийн сүүлийн тоглолтууд өнөөдөр/2021.06.23/ шөнө явагдах хуваарьтай байгаа билээ. Одоогоор хэсгийн тоглолтуудад нийт 71 гоол бүртгэгдээд байгаа бөгөөд 49 тоглогч эдгээр гоолуудыг оруулжээ. Үүнээс 12 тоглогч нь нэгээс олон удаа хаалганы торыг хөдөлгөөд байгаа аж. Тэгвэл бид та бүхэнд зориулж хэсгийн тоглолтуудад гоол оруулсан хамгийн ахмад таван тоглогчийг хүргэж байна. 

  1. Горан Пандев (38 нас 329 хоног)

Хойд Македоны шигшээ багийн довтлогч Горан Пандев Евро-2020 тэмцээнд тоглож байгаа хамгийн ахмад үзүүрийн довтлогч билээ. Хэсгийн тоглолтод Македоны шигшээ баг нийт хоёр гоол оруулсан бөгөөд Пандев түүний нэг гоолыг Австрийн эсрэг оруулсанаар энэхүү жагсаалтын нэгдүгээр байранд бичигдэж байна. Тэрбээр өнгөрсөн улирал Италийн Сери-А лигт 15 тоглолтод оролцож, долоон гоол оруулсан гэх амжилт үзүүлсэн.

  1. Кристиано Роналдо (36 нас 131 өдөр)

Португалийн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч, Европын аваргад хамгийн олон гоол оруулсан тоглогч Кристиано Роналдо Дос Сантос Авейро. Тэрбээр Евро-2020 тэмцээнд аль хэдийнэ гурван гоол оруулж мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. Аваргаа хамгаалж буй Португал улсын хувьд нөхцөл байдал нэлээн хэцүү байгаа бөгөөд хэсгийн сүүлийн тоглолтоо Францын шигшээ багийн эсрэг хийнэ. Үүнээс шалтгаалж тэдний хэсгээсээ гарах эсэх нь шийдэгдэх юм. Тэдний хэсгийн сүүлийн тоглолт өнөөдөр шөнө 03:00 цагт Пушкаш Арена цэнгэлдэх хүрээлэнд явагдана. 

  1. Артем Дзюба (32 нас 303 өдөр)

ОХУ-ын шигшээ багийн туршлагатай довтлогч Артем Дзюба хэсгийн сүүлийн тоглолтод Данийн шигшээ багийн эсрэг торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэснээр энэхүү жагсаалтын гуравдугаар байранд бичигдэж байна. Тэрбээр Евро-2020 тэмцээний анхны бөгөөд цорын ганц гоолоо энэхүү тоглолтод оруулсан. Цорын ганц гэж байгаа нь ОХУ-ын шигшээ Данийн шигшээд хожигдсоноор тэмцээнээ цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон билээ.

  1. Роберт Левандовски (32 нас 302)

Европын шилдэг довтлогчдын нэг, Польшийн шигшээ багийн гол тоглогч Роберт Левандовски хэсгийн хоёр дахь тоглолтод Испанийн шигшээ багийн эсрэг тэнцээний нэг гоолыг оруулсанаар уг жагсаалтын дөрөвдүгээр байранд бичигдэж байна. Тэрбээр одоогоор нэг гоолтой тэмцээнээ үргэлжлүүлж буй. Левандовски өнгөрсөн улирал клубын түвшинд 42 гоол, долоон гоолын дамжуулалт өгсөн гэх аймшигтай статистик үзүүлсэн бөгөөд өнөөдөр шөнө Шведийн шигшээ багтай хийх тоглолтоос шалтгаалж польшчуудын хэсгээс гарах эсэх нь шийдэгдэнэ. 

  1. Иван Перишич (32 нас 127 өдөр)

Италийн Интер Милан клубын хагас хамгаалагч Иван Перишич Хорватын шигшээ багийнхаа ахмад тоглогчдын нэг билээ. Тэрбээр хэсгийн хоёр дахь тоглолтод Чехийн шигшээ багийн эсрэг нэг гоол оруулж багтаа тэнцээний оноо авчирсанаар жагсаалтын тавдугаар байранд бичигдлээ. 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хорватын шигшээ амжилттай оролцож дэд байр эзлэхэд Перишич гурван гоол шигтгээд амжсан. 

Newmeta - М.Пүрэвдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Окэй 2021-06-23 202.9.40.165

Роналдо гэдэг тэнэг пацан спонсоруудын нэр хүндэд халдаад толгой хоосон нь илэрваа .

Avatar

Зочин 2021-06-23 202.55.188.108

s** ingeed 32 deesh mani met ahmadiin egneend orjih gj.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж