Б.Энхбаяр: ЭМД-ын мөнгийг ашиглавал С.Энхболд шоронд орно шүү | News.MN

Б.Энхбаяр: ЭМД-ын мөнгийг ашиглавал С.Энхболд шоронд орно шүү

Б.Энхбаяр: ЭМД-ын мөнгийг ашиглавал С.Энхболд шоронд орно шүү

НЭМЭЛТ:

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Одоо хөл хорио тогтоогоод ямар үр дүнд хүрэх талаар тодорхой мэдээлэл өгмөөр байна. Гурван удаагийн хөл хорио тогтоож, халдварын үеийн тусгай хууль хүртэл гаргаад хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн. Гэтэл халдварын голомт хумигдахгүй байна. Үүний шалтгааныг юу гэж харж байгаа юм бэ?  Энэ удаагийн хөл хориогоор ямар арга хэмжээ авах вэ? Бид үр дүнд хүрч чадах уу?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Халдварт өвчний үеэр авах сонгомол арга хэмжээ нь хөл хорио тогтоох юм. Эрдэмтдийн зөвлөлөөс хөл хорио тогтоох санал оруулж ирсэн. Одоогоор Засгийн газар болон УОК-оос хөл хорио тогтоох албан ёсны шийдвэр гараагүй байна. Халдварын тархалт иргэдийн хөдөлгөөнтэй шууд холбоотой. Иргэдийн хөдөлгөөнийг хумьж байж халдварын тархалтыг зогсооно. Сая шагнал, найр зэргийн улмаас тархалт нэмэгдсэн.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Халдварын тархалтыг хумих нь дан ганц төрөөс бус иргэд, ААН-үүдийн хичээл зүтгэлээс ч мөн хамаарна. Шүүмжлэх бол амархан. Эмнэлгийн байгууллагынхан өдөр шөнөгүй ажиллаж байна. Тиймээс эрүүл мэндийн ажилтнуудын цалинг нь нэмэх тал дээр тодорхой шийдэл гаргах ёстой. Үүнээс гадна Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулаад  халдвар авсан хүмүүст эмчилгээний багцыг үнэ төлбөргүй хүргэх өгөх үйл ажиллагааг зохион байгуулах нь  зөв. Хамгийн багадаа нэг хүнд эмчилгээний 400 мянган төгрөг зарцуулж байна. Гэр бүлийн нэг хүн өвдөхөд гэр бүл нь бүгд өвдөх жишээний. Тэгэхээр зэрэг таван ам бүлтэй айл хамгийн багадаа хоёр сая төгрөг эмчилгээнд шаардагдана. Тиймээс эрүүл мэндийн  даатгалын мөнгийг энэ үед  ашиглах хэрэгтэй. Эрүүл мэндийн сайдыг шүүмжлэхээс илүүтэй  тус дэм болох талаар яримаар байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Covid-19 халдвартай тэмцэхэд Засгийн газарт өгч байгаа УИХ-ын дэмжлэг дутаагүй. УИХ бүх талаар дэмжихээс гадна Засгийн газарт бүх эрхээ шилжүүлсэн. Covid-19 халдварын  хуулийг сунгах асуудал өчигдөр орж ирсэн. Үүн дээр нэг ноцтой асуудал нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг  захиран зарцуулах журмыг Засгийн газар батлаад хэрэгжүүлэх гэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг Засгийн газар зарцуулах гэж байна гэсэн үг. Засгийн газар дураараа  захиран зарцуулдаг сан биш. Эрүүл мэндийн даатгалын сан бол улсын төсөв биш. Иргэд Covid-19 халдвараас бусад өвчнөөр өвчилж болно.  Бүх өвчнийг нь эмчлэхийн тулд даатгалын сан байдаг. Гэтэл бүгдийг нь халдвартай тэмцэхэд зарцуулахаар болчихоод байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг С.Энхболд та юунд зарцуулах гэж байгаа юм. Юу дутаад байна. Хэрэв ингэж зарцуулах юм бол  шуудхан хэлэхэд С.Энхболд сайд шоронд орно. Энэ бол Засгийн газрын дураараа зарцуулдаг хөрөнгө биш. Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний хууль хүчинтэй байгаа. Хууль хүчин төгөлдөр байхад тухайн хуулийг царцааж, хуулийн үйлчлэлийг Засгийн газар журам гаргаж зогсооно гэдэг ойлголт байхгүй. Засгийн газар хуулийн хүрээнд журам гаргадаг болохоос биш хуулиас давсан журам гаргаж сангийн хөрөнгийг зарцуулах ёсгүй. Энэ нь Үндсэн хууль зөрчинө.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрүүл мэндийн даатгалын хөрөнгийг Монгол Улсын иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад зарцуулна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ болон Covid-19 халдварын  үед хэрэглэх эм, эмнэлгийн хөрөнгийг даатгалын сангаас гаргана. Түүнээс өөр хуулиас давсан зүйл байхгүй. Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний хүрээнд зарцуулна. Үүнийг өөр зүйлд зарцуулахгүй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний хуулийн хүрээнд зарцуулна гэж С.Энхболд сая хэллээ. Хэрэв тийм юм бол Covid-19 үеийн хуулийн нэмэлт өөрчлөлт ямар хэрэгтэй юм бэ. Нөгөө талаараа Засгийн газар, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг зарцуулах журам гаргана гэх хуулийн өөрчлөлт нь хэрэггүй юм биш үү. Яагаад ийм заалт хуульд ороод байгаа юм. Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээнийхээ хуулиар явж болж байгаа юм бол яагаад энэ хуулийн үйлчлэлийг царцаах гээд байна вэ. Хуулийн үйлчлэлийг сунгах шаардлагагүй юм биш үү.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрүүл мэндийн даатгалын санд 1.2 их наяд төгрөгөөр баталсан. Бодит байдал дээр санхүүжилт нь 200 тэрбум төгрөгөөр дутуу байгаа. 460 тэрбум төгрөг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулсан. Зөвхөн энэ хугацаанд 27.5 тэрбумыг ковидын тусламж үйлчилгээнд зарцуулсан.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Гишүүд яагаад халдвар ихсээд байгаа вэ гэдгийг гишүүд асуугаад байгаа учраас үүнд тодорхой хариулмаар байна. Сүргийн дархлаа буюу нийт хүн амын 60-аас дээш хувийг вакцинд хамруулж байж халдварын тархалт буурна гэдгийг хэлэхгүй байна. Вакцинд хамруулсан хүмүүсээ 90, 80, 100 хувь гэж яриад мэдээллийн алдаа гаргаад байна. Нэгдүгээр тун авсан 1.9, хоёр дахь тун авсан 1.6 сая хүн байна. ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээлэл вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн тоог ярьчхаад нийт хүн амыхаа 60-аас дээш хувь гэдгээ яриагүй учраас энэ нь нэг том алдаа. Covid-19-тэй тэмцэхэд УИХ-аас ямар дэмжлэг шаардлагатай байна вэ гэдэг гаргалгаагаа өг. Эмч, эмнэлгийн ажилтны нийгмийн асуудлыг ярь л даа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрүүл мэндийн яам УИХ-аас төсвийн тодотгол хийж өгөхийг хүсч байна. Эм, оношлуурын нөөцийг бэлдэхийн тулд Засгийн газар бүх талаар дэмжиж байгаа. Өдөрт бид дундаар 10 мянган PCR шинжилгээ хийж байна.  Өмнө нь нэг PCR шинжилгээ хийх үнэ  55 мянган төгрөг байсан одоо 30 мянга болсон. Тэгэхээр зөвхөн шинжилгээнд өдөрт 300 сая төгрөг зарцуулж байна гэсэн үг. Оношлуур, эм тарианы нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Шинжилгээний  40 явуулын баг иргэдэд хэр хүртээмжтэй байгаа юм бэ. Үүнээс гадна нэг хүнд ногдох эмчилгээний зардал 6-8 сая төгрөг гээд сошиолд явж байна. Нэг хүнд хэдэн төгрөгөөр эмчилгээ хийж байгаа юм бэ? Эрсдэлийн үеийн тодорхой бодлого шийдвэр хэрэгтэй байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: ЭМЯ, УОК-руу санал оруулахдаа мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтэд үндэслэдэг. Ийм л  зарчмаар явагддаг. Халдварын өмнө Монгол Улс төдийгүй олон улс барьц алдаж байна. Явуулын 40 баг шинжилгээ авахаас гадна  гэрээр байгаа хүмүүст зөвлөгөө өгч үзлэг шинжилгээ хийж байна. Энэ нь үр дүнтэй байгаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Асуусан асуултдаа тодорхой хариулт авч чадахгүй  юм. Сэтгэл дундуур байна. Хөл хорио тогоох юм уу яах юм. Иргэд төөрөгдөл дунд байна шүү дээ.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн  М.Оюунчимэг: 12-15 насны хүүхдүүдийг ирэх долоо хоногоос вакцин хийж эхлэх юм байна. Дэлхийн улс орнуудад "Файзер" вакциныг 12-15 насны хүүхдэд хийхэд эрсдэлгүй гэдгийг нотолсон уу. Эцэг эхчүүд хүүхдэдээ вакцин хийлгэхээс болгоомжилж байна. Үүнд эрдэмтдийн баг судалгаа хийсэн үү.  Ямар шинжлэх ухааны үндэслэлээр хүүхдүүдийг вакцинжуулахад эрсдэлгүй гэж үзэж байна вэ? Хоёрдугаарт эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдэх нь чухал. Үүнтэй нийгмийн бодлогын байнгын хороо санал нэг байна. Ингэхдээ Эрүүл мэндийн даатгалын сангаас шийдэж болохгүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас цалин хөлс нэмэх нь  Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс зөвхөн төсвийн тодотголоор шийднэ. Эрүүл мэндийн сайд Сангийн сайд Б.Жавхлантай яагаад үүн дээр ойлголцож чадахгүй байна вэ.  Өмнөх Т.Мөнхсайхан сайд энэ асуудлыг хуулийн зөрчилтэй байна гэж үзэж байсан. Тиймээс Эрүүл мэндийн сайд С.Энхболд  тамгын газрын хүмүүсээсээ хуулийн зөрчлийн талаар асууж лавлан,  гаргалаа олоод нийгмийн бодлогын байнгын хороон дээр саналаа өг.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Хүүхдийг вакцинжуулах нь эрсдэлгүй гэдэг нь олон улсад  туршигдаад судалгаа шинжилгээ хийгдсэн. Европын холбоо зөвшөөрч гадаадын орнууд хүүхдүүдээ вакцинжуулаад эхэлсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын вакцинжуулалтын зөвлөлөөс бид зөвлөгөө авсан. "Файзер" вакцинаар зөвхөн жирэмсэн эмэгтэй болон хүүхдүүдийг вакцинжуулж байна. Улсын хэмжээнд улаан бүсэд ажилласан 13016 хүн байна. Эдгээр хүмүүсийн цалингийн нэмэгдлийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохгүй. Улсын төсвөөс гаргахаар ярилцаж байна. Одоогоор Covid-19 халдварын үеийн эмчилгээний эмнүүд хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулах боломжгүй.

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаас ЭМЯ-ыг хурдтай, зохион байгуулалтай сайтай ажиллахыг  зөвлөлөө.

Хуралдааны төгсгөлд Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн  М.Оюунчимэг “Эрүүл мэндийн даатгалын сангаас шимтгэл төлж байгаа хүн бүхэн ашиг хүртэх ёстой. Өнөөдөр Covid-19 халдвараар өвдөөд бусад өвчлөлийг хаяаад байна. Гэтэл хүнд болоод маш хүнд өвчлөлөөр нас барсан хүмүүсийн ихэнх нь архаг хууч өвчтэй  хүмүүс. Үүнээс харахад хамаг анхаарлаа Covid-19-д хандуулаад өөр бусад өвчнийг  хаяад байна. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын менежмент, зохион байгуулалт маш чухал байна. Тулгамдаж буй асуудлуудаа шаардлагатай тохиолдолд байнгын хороо руу оруулж, байнгын хороо Засгийн газарт тогтоолоор үүрэг өгвөл Засгийн газар хэлэлцдэг хуультай. Тиймээс өнөөдөр Covid-19 халдварын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талааар сонслоо. ЭМЯ-аас  оруулж ирсэн санал дээр үндэслэж байнгын хороо чиглэл өгөх, тогтоол гаргах эсэхээ шийддэг. Төсөв тодотгол хийсэн, хийгээгүй эрүүл мэндийн салбарын ажилчдыг цалин нэмэх асуудал яригдах учраас энэ асуудлыг маш яаралтай оруулж ир” гэлээ.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн: Өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тоо эмнэлгээс гарч байгаа хүний тооноос бага байна. Тиймээс эмнэлгийн ачаалал долдугаар сарын эхний долоо хоногт өсөх хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар 34 мянган хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Энэ тоо 40 мянгад хүрэх магадлалтай. Мөн нас баралт долдугаар сарын эхэнд оргил үедээ хүрэх магадлалтай. Нас баралт одоогийн байдлаар өдөрт 10-11 бүртгэгдэж байгаа бол долдугаар сарын эхээр 15-д хүрч магадгүй.

Бид тодорхой тооцооллыг хийж үзсэн. Ингэхэд зургадугаар сарын 25-аас 16 хоногийн хөл хориог тогтоовол нийт тохиолдлын тоо 220 мянгаас 170 мянга хүртэл буулгах боломжтой гэж үзсэн. Ерөнхийдөө дөрвөн хүн тутмын гуравт нь вакцины дархлаа тогтож байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Халдварын нөхцөл байдал сүүлийн 14 хоногийн хугацаанд тогтмол нэмэгдэж байгаа. Үүнээс сүүлийн дөрөв хоногийн хугацаанд тогтворжих буюу нэг түвшинд байна гэсэн дүгнэлтийг эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан. Сүүлийн таван хоногийн хугацаанд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2200-2400 хооронд байна.

Халдварын тархалт хөдөө орон нутагт ялангуяа, Говь-Алтай Орхон, Дархан-Уул, Баянхонгор зэрэг аймагт халдвар өндөр байна. 21 аймгаас нийт тохиолдол өдөрт 1000 тохиолдлоор бүртгэгдэж байна.

Нийт тохиолдлын дунд хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Долоо хоногийн тойм мэдээллээр 22221 хүүхэд халдвар авсан. Үүнээс 2014 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насны хувьд 0-4 насны хүүхэд 22.6 хувийг, 5-9 насны хүүхэд 32 хувь, 10-14 насны хүүхэд 30 хувь, 15-17 насны хүүхэд 14 хувийг тус, тус эзэлж байна.

Энэ нь нийт өвчлөлийн 23.3 хувийг эзэлж байна. Сүүлийн үед хэвтэн эмчлүүлж байгаа нийт тохиолдлууд дундаас жирэмсэн эхчүүд илүү хүндэрч байна. Улсын хэмжээнд 1594 жирэмсэн эх халдвар авсан. Үүнээс өнөөдрийн байдлаар 610 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Насны бүлгээр авч үзвэл 25-37 насны эмэгтэйчүүд ихэнх хувийг эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар нийт нас баралт 469-д хүрсэн. 65-аас дээш насныхан ихэнх хувийг эзэлж байна. Орны ачаалал хүрэлцэхгүй байна. Улсын хэмжээнд 27 мянган эмнэлгийн ор бий. Үүнд рашаан, сувиллын ор хүртэл багтсан. Одоогийн байдлаар 11 мянга гаруй орыг зөвхөн Covid-19 халдвартай хүмүүсийг эмчлэхэд зориулж дэлгэсэн. Үүнээс 6200 нь нийслэлд байна. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч нарын хүрэлцээ дутмаг байна. Монголд 330 эрчимт эмчилгээний эмч бий. Эрүүл мэндийн салбарын бүх түвшинд нөөцийг шавхаж байна.


УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр /2021.06.23/  Байнгын хороо хуралдана. 

1.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдах бөгөөд:

  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-нд өргөн  мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Covid-19 халдварын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл зэргийг сонсоно. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
6
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зосн 2021-06-23 202.126.89.69

Eruul mendiin salbar ue ueiin nuhuduud mungu idej irsen !!! Neg hunii emchilgeenii zardal 8000000, mask 2500 tug shahaj b.san. Iim ued salbar udirdah chadvartai hun heregtei b.na.Mungu idvel ….tsaaziin yalaa sergee

Avatar

Зочин 2021-06-23 70.187.130.64

Зочин
Ард иргэд хий гэсэн бүх зүйлийг чинь хийж дагасан шүү Төр засаг нь олигтой байсан бол бид ийм байдалд хүрэхгүй л байсан .Энэ Сарангэрэл гуай Амьсгал оруулагч аппарат 3 сая хүнд 3 ширхэг байхад хангалттай гэж ДЭМБ хэлсэн гээд тэнэг юм яриад байх өөрийн гэсэн улс орон байна даа хар ухаанаар хүртэл бодоход илүү байвал олон хүний амь авармаар юм ДЭМБ гэдэг чинь бүх юмыг мэддэг гэж бодоод байгаа юм байх даа.Сайн вакцин оруулсон бол, дандаа гуйлгачин царайлж .Үнэгүй юм горьдохоор чинь аргагү

Avatar

Зочин 2021-06-23 103.57.94.204

энхбаяр гэх худлаа поп гар больж үз. Зүгээр нэг ямар ч аргаар хамаагүй олонд танигдах гэсэн, од болох юу ч чадахгүй амьтан.

Avatar

Зочин 2021-06-23 82.165.102.49

М. ЭНКБӨЛДЫН б**с ДОЛООГЧ, ДАРААГИЙН САЙД ГЭДГЭЭ ХАРУУЛАХ ГЭЖ ОРОЛДООД БАЙГАА ЦАРАЙ.

Avatar

Irgen 2021-06-23 66.181.187.159

Eruul mendiin said gej teneg hun bhiimaa, odon taraasan , odongiin nsur l yariad bhiim , zailuul daa ene maanagiig iim yum helj bai gej Hurlee zaaj ugsiim bna, Odong huduu taraagaagui l bailtai !!!!! Huduu ogtsom usuud bgaag yu gehiim bol doo! Bi chadahguinee geed bolivol yaadiim bol doo!!!!!

Avatar

Зочин 2021-06-23 192.82.75.18

Хянаж байна уу

Avatar

Зочин 2021-06-23 192.82.75.18

Ардчиллын нэр барьсан хүн дүрстнүүд бусдыг муулах, хулгайлах мэргэжилтэй, өөр авах зүйлгүй. Ийм байж засагт гарах санаатай, арван хүн ч удирдаж чадахгүй, ажил гэхээр арагшаа сууна, зорилго нь хулгайлах идэх.

Avatar

Зочин 2021-06-23 202.126.90.104

Монгол улсыг еерсдийгее ард тумэн гэж нэрлэсэн шар хадны галзуучуудвас ялгаагуй болсон елен нуделж хэруул хараалын дон болсон оркууд захирч байна. Ухмел мануухай болсон тер засаг нь оркуудын амыг дагуулж мэлэрч эргуутэж хаяагаа манаж хувиа бодож тал засаж сайн хун болж жужиглэнэ. Энэ бол енеедрийн монголын эмгэнэл.

Avatar

Зочин 2021-06-23 192.82.68.130

Энэ нь шулганасан шаамийсан шар авгай байнаа. Энэ мал яаж яваад эрүүл мэндийн яамыг удирдаж байсан юм бэ, ийм мал удирдсан гэхээр нөхцөл байдал ямар байх нь одоо ингээд тодорхой болж байна ш дээ. ийм мал юм байж дуугай л байж байна биз, өнөө баялагын эзнээ долоогоод бүр огиулж байнаа. хан-уулаас гарсан гэсэн энэ балинчаа татаж аваач та нар, мал юм бэ яасан

Avatar

Монгол улсын иргэн 2021-06-23 202.126.89.26

Хөл хорио тогтоогоод үр дүнгүй болох нь тодорхой байхад энэ тухай яриад хэрэггүй байхаа даа.Бодит байдлыг шударга үнэнээр дүгнэж,цэгнээд иргэдээ дархлаажуулалтад онцгой анхаарч,дорвитой,шуурхай, шийдвэртэй арга хэмжээг нэн даруй авах нь зүйд нийцнэ.Дөрвөн хананы дунд хорих хэрэггүй. Харин ч салхийг нь тавьж өгмөөр!

Avatar

иргэн 2021-06-23 203.91.118.53

Эрдэмтэд гэж л яриад байгаамдаа яг юуны эртэмтэд юм болоо тооцоо судалгаа бодит байдал дээр тэс өөр л байхиймдаа

Avatar

????????? 2021-06-23 66.181.189.171

Эрдэмтэдийн зөвлөл ч гэх шиг…. Тийм л эрдмийн зэрэгтэй юм бол, бараг зах дээр тамхи зардаг эмээгээс долоон дор шийдвэр гаргхж байна. Хөл хорих саналаа аль Сонгуулийн өмнө гаргах нь яасан юм ???… МАН ыэ эрдэмтэд ээ???

Avatar

Зочин 2021-06-23 66.181.189.171

Зүгээр л байж үзээрэй дэн. Хориулахгүй шүү… Вакцинаас бусад шинжилгээ нь өндөр үнэтэй, ажилгүй болсон би үнийг нь дийлэхгүй байна.. Одоо тэр хамрагдаагүй байгаа иргэдээ хүчээр ч хамаагүй вакцинжуулж дархлаагаа тогтоо. Хөл хорио тогтоосоор байгаад ямар үр дүнд хүрсэн юм

Avatar

иргэн 2021-06-23 202.21.109.45

өвчинг анхнаас нь ..тарахад нөлөөлсөн тэр Франц селесарийг Баянгол буудлаас гаргасан.. УБ аар тэнүүлсэн
сайд нэртэй байсан .Сарангэрэл. авгайг мөн ……Онцгой байдлын сүржигнүүр дэд гал сөнөөгч УУГАНБАЯР …гэх мэтийг шалгах шийтгэх хэрэгтэй………..ШАЛГАХ …СУДЛАХ …ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ…..

Avatar

зочин 2021-06-23 203.217.139.240

Би жишээ нь улсад 28 жил ажиллаад төлсөн ЭМД мөнгөөрөө одоо эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ, эмээ авахад хэрэглэмээр байна. Энэ утгаар нь хувь хүн бүрийн ЭМД төлсөн шимтгэлийг өөр өөрийнх нь ковидын эсрэг оношилгоо, эмчилгээнд ашиглах эрх үүсгээд өгөөч ээ. энэ утгаар нь ярьж байна гэж ойлгож байна.

Avatar

зо 2021-06-23 202.9.40.12

УОК н дарга яагаад харицлага хүлээдгүй юм бэ Наад хүн чинь ажилаа хийж чадахгүй байна Оюун Эрдэнэ нуугдаад үзэгдэхээ байлаа тэр чигээрээ талийвал таарна

Avatar

МОНГОЛ ХҮН 2021-06-23 202.131.225.197

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГААР ХАМГИЙН ИХ, ОЛОН ХҮН ЦУГЛУУЛСНАА ЯАГААД ТОДОТГОН ЯРИХГҮЙ БАЙНАА. ГИШҮҮН НЬ БОЛОХООР АЙГАА ЮУ

Avatar

Зочин 2021-06-23 192.82.87.100

PCRгэсэн шинжилгээ нэртэй хуурамч багны түлхүүээ блльцгоо.хэвийн амьдруудаад өг .чадахгүй бол огцорцгоо монголоос зайл .

Avatar

Зочин 2021-06-23 192.82.87.100

Хөл хорихыг эсэргүүцэж байна

Avatar

Зочин 2021-06-23 192.82.87.100

Наад тэнэг шунал эрх мэдэл луйврын ковид гэгч ханиадын бизнесээ зогсоо.өвчний нян тарьж өвчин тараахаа больцгоо ял шийтгэл ирнэ шүү

Avatar

ЗОЧИН 2021-06-23 59.153.86.120

ЭМ-н САЙД ЭНХБОЛД ХЭЛЛЭЭ: САЯ ШАГНАЛ, НАЙР ТАРХАЛТЫГ ИХЭСГЭЛЭЭ ГЭЖ, ХӨӨЕ, МАН, ХҮРЭЛСҮХ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ГЭЖ УБ ХОТ, БҮХ АЙМГААР ҮЙ ТҮМЭН ХҮН ЦУГЛУУЛСНААС БОЛООГҮЙ ЮМУУ, ЧИ ИНГЭЖ ЭЛИЙРЧ БАЛАЙрахаа боль, хогоо, огцроод зайлахад өгөөч ХОГОО.

Avatar

иргзн 2021-06-23 202.179.24.83

сэтгэгдэл устаж байна

Avatar

иргзн 2021-06-23 202.179.24.83

халдварын тархац ингэж нэмэгдсэн нь Намууд, Улс төрчидөөс л болсон, МАН Хөдөө орон нутгаар Сонгуулийн суртчилгаа хийж, Ерөнхийлөгч Хотод баруун солгойгүй Одон медаль тарааснаас болж Халдвар тархахад маш их нөлөөлсөн, МАН ЗГ УОК-ынхоны хэлсэн бүхийг Бид биелүүлдэг, одоо Улс төрчидөд МАН ЗГ УОК-ынхон Та нарт нэг Зөвлөгөө байна, *Та нар одоо Битгий х***

Avatar

Иргэдийнхээ эрүүл байх боломжыг хулгайлсан СОНГУУЛЬЧИН ЗГ огцор. 2021-06-23 192.82.77.162

Интермед эмнэлэгт 2 тун вакциын мөнгө төлсөн иргэд 2021 оны 05-р сарын 06-нд эхний тунгаа хийлгэсэн.
2021 оны 05-р сарын 27-нд 2 дахь тунгаа хийлгэх мсж Интермедээс хүлээж авсан ч

ЗГ иргэдийн хадгалагдаж байсан 2 дахь тунг Интермедээс аваад сонгуулийн шоунд хэрэглэж өрхийн эмнэлгээр үнэгүй тарьсан.!!! Одоо 1 тунтай иргэд өвдөж байна. СОНГУУЛЬЧИН ЗГ ОГЦОР

Avatar

Зочин 2021-06-23 202.126.89.183

Сонгуул бол …..

Avatar

Ард түмэн 2021-06-23 66.181.161.65

Хөл хориог 1сараар тогтоо. 30 хоногоос бага хугацаанд ямар ч үр дүн гарахгүй. Харин иргэн бүрд 500000-г өг. Тэгэхгүй бол ажилгүй, орлогогүй турж үхнэ.

Avatar

ЗОЧИН 2021-06-23 192.82.64.158

ЭМД САНГИЙН МӨНГӨНД БУЗАР ГАРАА ДҮРЭХЭЭ БОЛЬ АДГИЙН ЛУЙВАРЧИД МИНЬ. ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР ХУЛГАЙ ЛУЙВАРАА ХИЙХ ШАЛТАГ. БОЛОМЖИТ БҮХИЙ Л АРГААР ХУЛГАЙ ЛУЙВАРАА ХИЙХЭЭ БОДОХ ЮМАА НЭЭРЭЭ ДҮҮРЧИХСЭН ХАНАЖ ЦАДДАГГҮЙ НОВШНУУД ВЭ.

Avatar

JIRIIN IRGEN 2021-06-23 202.126.89.169

BITGII TENEGTEJ XUL XPRIO TOGTOOGOOROI … ESTOI TENTSEN SHUU…. SONGUULI XIIJ UURSDUU XAYNALTAA ALDCHIXAAD MUU DURAKUUD CHIN…

Avatar

зочин 2021-06-23 139.5.219.164

Эртхэн шийдвэрээ гаргаарай хүмүүс ядахнаа өөрсдийн хувийн ажлаа ч гэсэн амжуулах хэрэг гарна одоохон өвөл болно хаасан боосон үед нь гэр орны ажлаа амжуулах хэрэгтэй шүүдээ хэдэн төгрөг өгч хаахгүй бол ханиадны хажуугаар тураалын гай гарах вий дээ

Avatar

Zochin 2021-06-23 202.131.225.197

Hul horio togtoovol buteen baiguulaltiin ajil jinhene utgaarai zogsoj dahiad buten jil huleeh heregtei bolno. Togtoohoor bol zaaval office deer ajillah shaardlagaggui gerees n ajillah nuhtsulteigeer hul horih heregtei!!! Jisheen n turiin baiguullagiin zaaval uuruu ireh shaardlaggui humuus albatai ymshig ajilruugaa yavaad tendeesee uvchin avch taraaj b tiimees zailashgui talbai deer ireh humuus n ireed busad n hul horivol zohiltoi!!!!

Avatar

Эрдэмтдийн зөвлөл гэнээ 2021-06-23 192.82.68.68

Эрдэмтдийн зөвлөл гэнээ. Ачаа харж буй эмгэний л санал гаргадаг хэдэн юм. Ингэж ийм юмнуудад мөнгө үрж байхаа больвол таарна. Эд нар байсан ч тархахаа л тархана, эд нар байхгүй ч тархахгүй бол тархахгүй. хөл хорих л гэнэ хэн ч ийм санал гаргана. Ийм санал гаргахад эрдэмтдийн зөвлөл хэрэгтэй гэж үү. Мөнгө дэмий үрэхээ болъё

Avatar

Зочин 2021-06-23 202.126.90.115

zov zov BAR PUB Karaoke hun hol gishgeh zaigui baina lee. mongolchuud oorsdoosoo l buruugaa haitsgaa

Avatar

Зочин 2021-06-23 202.179.25.151

зөвөө. хорихгүй бол болохоо байлаа

Avatar

Зочин 2021-06-23 66.181.182.231

z**l. MONGOO ogoid horioroi. SAY togrog 20 honogt shuu…

Avatar

Зочин 2021-06-23 202.126.90.115

ajil hii

Avatar

МАН ард түмнийг дэндүү басамжлан дээрэлхэж байна 2021-06-23 66.181.178.13

МАН больж үз өөрийгөө эрдэмтэн гэсэн жаахан хүүхдэд хөтлүүлж явах ямар шаардлага байна вэ? Ээн хүүхэд хэдэн математикын томьёо мэддэгийг арай эрдэмтэн гэж байгаа юм уу? МАН больж үз

Avatar

хөгжил үгүй монгол 2021-06-23 202.126.88.223

Одоо монголын хөгжил дэвшил ирээдүйг бүү горьд

Avatar

Malnuud 2021-06-23 107.77.214.64

gadaadad bgaa ah duu narni em yabuulhaar hel deeree oruulahgui huraaj abaad bna gesen uu3

Avatar

Зочин 2021-06-23 103.229.121.14

ERDEMTEN HER ZUSEN HULDU MALNUDIG BU SONS

Avatar

enhthegiin mutatsiig oros vaktsin darj bnaa.. 2021-06-23 103.57.92.40

orosoos sputinik vaktsin aviy. say enhthegd oros vaktsin mash sain baisan enhthegiin mutatsiig darj ogj bnaa. orosoos tuslamjaar heden sayiig ogj deer ooorsdoo vildverleed tarij bna. mongold bol dor ni daran daa..

Avatar

irgen 2021-06-23 66.181.185.97

Эрдэмтдийн баг гээч дандаа улс төрчдөд үйлчилсэн шийдвэр гаргадаг олхиогүй газар ажээ. Заавал 25-н нь ч юу чвэдээ. Хүрэлсүхэд нэг мөр үйлчлээд шанг нь иргэдийн нуруун дээр чангахан тохохоор шийдэж байна уу коммунистуудаа.

Avatar

бха 2021-06-23 202.126.92.99

УОК одоо бодитой шийдвэр гаргаа. Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн хаагаагүй мөртлөө орон нутгуудыг орох гарахаа хаа гэдэг шийдвэр гаргуулж болохгүй байнаа.

Avatar

Зочин 2021-06-23 202.126.88.228

Orkuudad hucheer vaccine tarih heregtei baina. Tegehgui bol haldvar buurahgui shine mutats bii bolood l baina.

Avatar

Зараа 2021-06-23 124.158.67.121

Шахуулсангууд нь харин балраад байгаа бус уу, энэ зэргийн юмаа бичихийн тулд интернэт ашиглаж чадаад байж дэлхийд нэртэй эрдэмтдийн шинжлэх ухааны нийтлэлийг олорд уншчихаач

Avatar

Зочин 2021-06-23 202.21.107.97

zun hol horiod baihdaa yadag um be. horih uliral zondoo bna shdee.

Avatar

Зочин 2021-06-23 66.181.189.207

ДЭГЛЭМЭЭН ДАГАЖ ЗАЙ БАРИЖ МАСК ЗҮҮЖ АГААР СЭЛГЭЖ ГУДАМ ТАЛБАЙГААН АРИУТГААД БАЙХАД ЭНЭ ӨВЧӨН ТУСАХГҮЙ БАЙЖ БОЛНО ГЭДЭГ НЬ БҮРЭН ХАРАГДАЖ МЭДЭГДЭЖ БАЙНА , ДААНЧ МАНАЙ УЛСАД ХУВЬ ХҮН ИЙМ ДАГЛЭМ БАРИХ БОЛОЦОО АЛГА
БАЙНА НИЙТИЙН ҮҮЛЧИЛГААНИЙ ГАЗАР НЬ ХҮНИЙ ТОО ХАРГАЛЗАХГҮЙ ШАЛГАЛТ ХЯНАЛТ БАЙХГҮЙ БӨӨНӨӨР НЬ ШАХДАДЦУУЛАЖ БАЙНА НИЙТИЙН ТЭЭВЭР НЬ СУУДАЛ ТОО ХАРГАЛЗАХГҮЙ ШАХУУЛАЖ БАЙНА ЭНЭ БҮХЭН ТӨРИЙН ХИЙХ АЖИЛ БОЛХООС ХУВЬ ХҮНЭЭС ХАМААРАХ ЗҮҮЛЬ БИШ ТӨР ҮҮНИЙГЭЭН ЗОХИХ ЁСООР НЬ ХИЙ

Avatar

Ха ха боловсрол 2021-06-23 202.126.88.223

Тэгвэл чиний шийдвэр юу вэ дэглэм бариагүй нөхдүүдийг хүүхэд том гэлтгүй бариад байх хэрэг үү энэ ч зугаатай ажил шүү

Avatar

Зочин 2021-06-23 202.179.25.212

Hulhi hyatad vaktsin avdag erdemtedn muu baindaa

Avatar

Ша ша 2021-06-23 64.119.25.21

Сонгуулийн үеээр 2000 шахаж бхад тоогоогүй, эрдэмтэд ч гэсэн дуу гаргаагүй бж одоо гэнэт бүгд ухаан орж гэнэ. Ерөнхийлөгчийн тангараг өргөх үкээр эсвэл тэрний дараа жагсаал цуглаан болох магадлал өндөр тул иймэрхүү ковидоор сүр болгож хөл хорих гэж бгаа юм бна л даа. ХҮК нэрээ өмхий санаатай юмаа. Сонголтгүй сонгууль одоо хөл хорьж бусдын амыг таглах гэж бна. Үнэхээр л ард түмэн нэгт бсан бол сонгуулиа больж болох л байлаа. Тэдэнд ард түмэн биш эрх ашиг л чухал

Avatar

Зочин 2021-06-23 66.181.177.214

Яг үнэн шдээ. Тангараг өргөчихвөл хориод л нам болгоно. Нэг их хоригдох дуртай эрүүл мэндээ бодсон хүмүүс дуугараад 2000болохоос нь өмнө хашгиралдархгүй яасан юм. Бөөгнүүлээд шавуулаад өвчин тараагаад бхад таг. Ажлаа хийгээд хэдэн хүнд үйлчлэхээр өвчин тарлаа ихэслээ гээд л сүржигнээд. Ажил орлогогүй яах вэ

Avatar

Зочин 2021-06-23 66.181.186.34

Баттулга ерөнхийлөгч энэ талаар Монгол улсынхаа төлөө, Монголчуудынхаа төлөө ганц үг ган хийсэнгүй, харин ч шагналын найрыг дэврэгсээр л байх юм, эсвэл энэ хүн Монгол улсын ерөнхийлөгч биш байхааа

Avatar

Зочин 2021-06-23 66.181.176.80

Ард түмнээ хятад вакцины туршилтанд оруулсан Ардын нам, Ардын засаг юу хийхээ мэдэхгүй паниктсан байна.

Avatar

Зочин 2021-06-23 66.181.189.207

ОЛДОЖ БАЙГАА НЬ ЭНЭ ШҮҮ ХАРИНЧ ОЛООД ИРЛЭЭ БҮҮ ДАВАР ЗАРИМ ОРНУУД ЯМАР БАЙНА ТӨР НЬ ОДОО ХАРИУЦЛАГААН ДЭЭШЛҮҮЛ

Avatar

Зочин 2021-06-23 103.57.92.40

muuhurliizuud hudalaa buraad baih yumaa.. mongoo tolvol yamarch vaktsin avch boloh baisan ch dee.getel darga nar hyatad sain hvn boloh gej hogiin hujaa vaktsiniig 9 dollaraar absan za.oros sputinik dongoj 10 dollar blaa.deer oor vaktsinuud hyamdaraad baisan ch dee . hujaa vaktsiniig ene tord bgaa e****z hurliizuud bolon garaltai garuud magtaj surtalchilaad aguu hyatad oron mongoliig abaralaa geed l h*****d bsan daa..mongoliig yaj turshiltiin tuulai bolgoj bgaag bvgd harj bna.

Avatar

Зочин 2021-06-23 103.80.210.183

бүүр тэнэгтэж юу хийхээ мэдэхээ байсан төрийн сохор дүлий үлийний хархны л ажил байна. хийвэл хий чадахгүй бол авсандаа ороод арил.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж