"Монголд Covid-19-ийн дельта хувилбарыг шинжилсэн зүйл алга"

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

COVID-19

"Монголд Covid-19-ийн дельта хувилбарыг шинжилсэн зүйл алга"

"Монголд Covid-19-ийн дельта хувилбарыг шинжилсэн зүйл алга"

Сүүлийн үед Covid-19-ийн мутацилагдсан дельта хувилбар дэлхий нийтийг айлгах болсон. Саяхан Москвад Covid-19-ийн халдвар авсан иргэдийн 89.3 хувь нь Энэтхэгээс гаралтай дельта хувилбараар өвчилсөн нь тогтоогдсон. Энэхүү дельта хувилбарын эсрэг “booster” буюу вакцины гурав дахь тунг хийлгэх эсэх талаар яриа эрчимтэй гарч байгаа.

Үүнтэй холбогдуулан ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайханаас зарим зүйлийг тодруулахад “Booster тунгийн талаар яригдаж байгаа. Гэхдээ вакциныхаа хоёр дахь тунг гүйцэд хийлгэснээс зургаан сарын дараа л энэ талаар яригдана.

Одоогоор Монгол Улсад Covid-19-ийн дельта гэгдээд буй хувилбарыг шинжилсэн зүйл алга. Сүүлийн гурван долоо хоногт Монголоос гадаад руу явсан хүмүүсийн 19 нь халдвартай байсан нь тухайн улс орондоо очоод тогтоогдсон. Эдгээр хүмүүсийг Япон, Өмнөд Солонгос зэрэг улс орнуудад шинжлэхэд ямар нэгэн мутацид орсон вирус илрээгүй.

Одоохондоо манай улс дельта вирусийг судлаагүй байна. Энэ дельта хувилбар нь өмнөх хувилбаруудаа бодвол халдварлах чадвар өндөртэй, илүү хүндрэх аюултай. Вирус үргэлж хувирч өөрчлөгдөж байдаг. Гурав дахь тунгийн тухайд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага судалж байгаа. Одоогоор ямар нэгэн зөвлөмж, зөвлөгөө, шийдвэр гаргаагүй байна. Манай улс тус байгууллагын зөвлөмжийг л дагана.

Гурав дахь тун нь өмнөх хоёр тунтайгаа ижил байх уу? эсвэл өөр үйлдвэрийн вакцин нэмж хийлгэх болох эсэх нь мөн шийдэгдээгүй байгаа. Магадгүй тухайн хүнд сонголтыг нь үлдээж болох юм. Нэг вакцинаараа дагнах уу эсвэл нэмж өөр вакцин хийлгэх үү гэдэг сонголт шүү дээ. Ер нь төлөвлөгөө гаргаж байгаа.

Дельта вирусийн гол тохиолдлууд манай хөрш ОХУ-д илэрч байна. Тэгэхээр аюул бидний хажууд л байна гэж ойлгох хэрэгтэй. Иргэд маань ч үүнийг ухамсарлаж, халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, зай бариарай. Монгол Улсын хувьд иргэддээ вакцины гуравдугаар тунг хийнэ гэхээсээ илүүтэйгээр хүн амын тодорхой хэсгүүдэд хоёр тун вакцин бүрэн хийх тал дээр анхаарах хэрэгтэй. Саяхан л гэхэд нэг айлын хүүхэд халдвар авч тухайн айлын хамаатан садны 36 хүн халдвар аваад байна” гэв.

"Файзер" компанийн захирал Алберт Бурла хэлэхдээ “Вакцины гурав дахь тун шаардлагатай болж магадгүй. Хоёр тундаа бүрэн хамрагдсанаас 6-12 сарын хугацаанд дахин вакцинд хамрагдах цаашлаад жил бүр Covid-19-ийн вакцинд хамрагдаж болзошгүй. Гэхдээ гол нь энэ бүхнийг судалгаа шинжилгээгээр батлах хэрэгтэй. Мөн вирусийн хувилбаруудаас их зүйл шалтгаална” гэжээ.

Их Британид вакцины гурав дахь тунгийн талаарх судалгаа шинжилгээ эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд одоогоор дэлхий даяар түгээмэл хэрэглэгдэж буй долоон вакцинаас аль үр дүнтэйг нь гурав дахь тун болгон ирэх намраас иргэддээ санал болгох төлөвлөгөөтэй байгаа аж. Английн нийгмийн эрүүл мэндийн газраас өнгөрсөн Даваа гаригт "Файзер БиоНтек" болон "АстраЗенека" вакцинуудын хоёр тун мутацилагдсан дельта вирусийн эсрэг үр дүнтэй байгааг олж тогтоожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж