"Экспорт сэргэтэл зарим уурхай тэг зогсолт хийсэн" | News.MN

"Экспорт сэргэтэл зарим уурхай тэг зогсолт хийсэн"

"Экспорт сэргэтэл зарим уурхай тэг зогсолт хийсэн"

"Экспорт сэргэтэл зарим уурхай тэг зогсолт хийсэн"

Монгол Улсын төсвийг бүрдүүлдэг экспортын гол бүтээгдэхүүн нүүрс. Гэвч цар тахлын улмаас Хятадын тал хилээ хааснаар  нүүрс тээвэрлэлтийн урт цуваа үүсээд удаж буй. Улмаар экспорт тэг зогсоход хүрээд байгаа юм. Энэ асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяатай ярилцлаа.


-Цар тахал эрүүл мэндээс гадна эдийн засгийн маш том хямрал дагуулж байна. Учир нь, Монголын экспортын гол  боомт болох Цагаан хад улаан бүс болчихлоо шүү дээ. Экспортын бүс нутгийн ногоон болгох талаар салбарын яам юу хийж байна вэ?

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авч, тодорхой саналуудыг холбогдох байгууллагуудад хүргүүлж байна.

Хил дээр Covid-19-ийн тохиолдлууд илэрч байгаа тул Хятадын талаас хилээ хааж, уул уурхайн гаралтай импортын бүтээгдэхүүнээ зогсоох явдал олон гарч байна. Энэ бүхэнд салбарын яам газар дээр нь очиж асуудлыг шийдэхийг хичээж байна.

Нөхцөл байдлыг сайжруулах чиглэлд олон арга хэмжээ авсан. Нэгдүгээрт, Цагаанхад буюу Тавантолгойн бүлэг орд, Оюутолгойн ордоос гарч буй зэсийн баяжмал, нүүрс тээвэрлэлт дамждаг гол боомтод халдвар хамгааллын дэглэм сахиулах, ногоон бүс болгох зорилгоор урт болон богинын тээвэрлэлтийг хязгаарласан. Цагаанхад бүс орчмыг бүрэн хамгаалалтад авч, дотоодын цэрэг, гэрээт цагдаагийн алба хаагчдыг хамгаалалтад гаргаж, халдвар хамгааллын дэглэм мөрдсөн. Дээр нь жолооч нарыг дархлаажуулсан. Гэсэн ч халдварын тохиолдол гарч байгаа нь хулгайн тээвэр, дотоод зохион байгуулалттай холбоотой. Аймаг, сумдаас хулгайн тээвэр хийдэг, тусгаарлалтад оролгүй шууд хавьталд ордог нь Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх хэмжээний том сөрөг үр дагавар авчирч байна.

Халдварын нөхцөл байдлаас шалтгаалан Хятадын талаас нүүрс импортлохгүй, татаж авахгүй болж, нөхцөл байдал муу байна. Нүүрс тээвэрлэлт тэг зогссон. Зөвхөн Цагаанхад, Гашуунсухайт бус, Шивээхүрэн боомтод ч бас асуудал хүндхэн байна.

-Нүүрсний  овоолго үүсвэл шатах эрсдэл үүсэх биш үү. Одоогоор уурхайнууд дээр экспортод гаргахаар хүлээгдэж байгаа хэчнээн тонн нүүрс байна вэ?

Нарийн сухайтын уурхайд таван сая орчим тонн нүүрс хуримтлагдсан. Тэнд чийглэг өндөр учраас наранд гараад, агаарт исэлдэлт үүсч шатах аюултай. Ийм эрсдэлүүд их бий. Иймд нүүрсээ экспортлох асуудлыг бүх шатанд хэлэлцэж байна. Харин зэсийн баяжмалыг саадгүй экспортлож байгаа ч маш бага хэмжээгээр тээвэрлэлт хийж байна. Өмнө нь өдөрт 100 гаруй машин хилээр гардаг байсан бол одоо 40-50 жолооч ачаа тээвэрлэлтэд гарч байна. Энэ нь халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой, Хятадын тал халдварын нөхцөл байдлаас болгоомжилж байна.

-Зарим уурхайнууд тэг зогсолт хийгээд удаж байгаа гэх мэдээлэл байна. Яг ямар уурхайнууд, юунаас болоод тэг зогсолт хийсэн бэ. Өдөрт хэчнээн машин хилээр гарч байна?

-"Энержи ресурс" гэхэд уурхай нь тэг зогссон. Экспорт сэргэж, үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх хүртэл уурхайг зогсоосныг мэдэгдсэн. Цагаанхад боомтод өнөөдрийн байдлаар 10 сая тонн орчим нүүрс хуримтлагдаж, уртын тээвэр тэг зогсолт хийсэн. Эдгээр нүүрс бүгд Хятадынх. Нүүрсээ худалдан авсан компаниуд нь засаг захиргаандаа хүсэлт гаргаад байна. Гэхдээ хуримтлагдсан 10 сая тонн нүүрсийг өдөр 1000 машинаар тооцож тээвэрлэлт хийлээ ч гурван сарын дараа л суллах хэмжээний нөөц бүрдчихээд байна. Иймд нүүрс худалдан авсан компаниудаас гадна хилийн шугамд экспортын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтээ бид гаргаж байна. Мөн Гашуунсухайт боомтоор ялгаагүй өдөрт 92 жолоочийг тээвэрлэлтэд гаргадаг байсан ч өдөрт 50 машин хилээр гарч байна.

Ханги болон Бичигт боомтоор өдөрт 100 жолооч хилээр гарч байна. Тус боомтуудаар нүүрс, төмрийн хүдэр экспортод гарч байна. Бид хилийн боомтуудыг өргөтгөх, Хятадын талаас чингэлэгт тээврээр нүүрс татах, дундын бүсээр тээвэр солилцох зэрэг асуудлыг ярьж байгаа ч тодорхой шийдвэр гараагүй, хязгаарлалт тогтоож байна. Энэ нь халдварын нөхцөл байдалтай холбоотой болов уу.

Ер нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас авч хэрэгжүүлж буй ажлуудын томоохон зорилгын нэг бол "Эрдэнэс Тавантолгой" компанийг хилийн цаана хүргэдэг тээвэр ложистиктой болох шаардлага үүсч байгаа нь харагдаж байна. Энэ талаар судалгааны ажил үргэлжилж байна. Удахгүй "Эрдэнэс Тавантолгой" компани нүүрсний экспортоо Хятадын Ганцмодын үнээр борлуулах боломж бүрдэнэ.

-Энэ жил 42 сая тонн нүүрс экспортод гаргана гэсэн өөдрөг төсөөлөл маань бүтэлгүйтэж байх шиг. Экспортын орлогын хэдэн хувийг алдав?

-Орлогынхоо талыг алдах эрсдэл байна. Covid-19-ийн нөхцөл байдал сайжрахгүй бол улам л дордоно. Муу хувилбарт шилжинэ. Экспортоос олж буй бидний ганц орлого уул уурхайн бүтээгдэхүүн. Экспортын 94 хувийг ашигт малтмал эзэлж байна. Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдрийн орлого тасалдвал Монгол Улсын эдийн засагт маш өндөр хэмжээний эрсдэл үүснэ. Халдварын нөхцөл байдал намжвал алдагдлаа нөхөх шаардлагатай.

-Дэлхийн зах зээлд нүүрс, зэс өндөр үнэд хүрч байгаа ч Монгол Улс Covid-19-ийн улмаас эл боломжийг ашиглалгүй тойроод өнгөрчихлөө. Монголын коксжих нүүрсний үнэ өсч, есдүгээр сард тонн тутамдаа хүргэгдэх үнэ 1955 юань болоод байна?

-Дэлхийн зах зээлд үнэхээр таатай нөхцөл үүссэн. Зэс хамгийн өндөр үнэд хүрч, нүүрс урд хөршид эрэлттэй байна. Гэхдээ тун удахгүй дархлаажуулалтын үр дүн гарч, Covid-19-ийн нөхцөл байдал намжвал эерэг зүйлс ч их бий.

Хятадын талд нүүрсний эрэлт өссөн. Үнийн өсөлтийг ашиглан цаашид экспортоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Энэ боломжийг аль болох цаг алдалгүй ашиглах хэрэгтэй. Үүнтэй холбогдуулан тээвэр ложистикийн зам, боомтуудыг өргөтгөх шаардлагатай.

Хилийн боомтуудыг өргөтгөснөөр дэлхийн зах зээлд нүүрс, зэсийн баяжмал өндөр үнэд хүрсэн таатай цаг үед их хэмжээгээр нүүрсээ экспортлох боломж бүрдэнэ. Ерөнхийдөө ойрын хугацаанд супер цикль буюу үнийн өсөлт хадгалагдана гэж бодож байна. Монгол Улс цар тахлыг давж гарсны дараа сайхан ирээдүй, эерэг зүйлс биднийг хүлээгдэж байна гэж бодож байна. Мэдээж алдсан боломжийн тухай олон хүн хэлдэг. Төмөр замтай, тээвэр ложистикоо шийдсэн байсан бол бид ямар ч эрсдэлд ажрахгүй. Алдсан боломжийн талаар олон судлаач дүгнэсэн байна билээ. Тэдний тооцоолол  үндэслэлтэй.

-Экспорт буцаад сэргэсэн ч бид алдагдлаа нөхөж чадах уу?

-Алдсан боломжоо нөхөхийн төлөө бид зүтгэх ёстой. Өдөрт 1200 ачаа тээвэр хилээр гарч, нүүрс экспортлож байсан үе бий. Ер нь өдөрт 1000 орчим машин хилээр гаргах шаардлага бидэнд байна. Энэ хүрээнд дээрх арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Мөн Хятадын талтай хамтарсан ногоон гарцын журам буюу тус улсад жолооч нарыг байрлуулах. Тодруулбал, Хятадын тал Монголын жолооч нарыг хавьталд оруулахгүйгээр тусгаарлах байрууд бэлэн байлгах боломжийг эрэлхийлж байна. Энэ ч үүднээс жолооч нарын урсгал нэмэгдэх төлөв харагдаж байна. Үүнээс гадна дундын бүсэд жолоочоо солилцох зэрэг олон хувилбарыг хэлэлцэж байгаа ч Хятадын талаас тодорхой шийдвэр гаргаагүй л байна.

-Нүүрсээ зарахгүй бол цалин тэтгэврээ тавихад маш хэцүүднэ.

-Экспорт тэг зогссоноор цалин, тэтгэврийн орлогод нөлөөлөх эрсдэлтэй. Гэхдээ зэсийн экспортын төлөвлөгөө өмнөх үеэс багассан ч үнэ өссөн таатай нөхцөл байгаа юм. Үүнтэй холбогдуулан зэсээс олох орлого давна. Орлого бүрдүүлэлтэд Сангийн яам төсвийн тодотгол хийх, улмаар 2022 оны төсвийн тухай яригдана.

Энэ жилийн хувьд 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортлох төлөвлөгөөтэй байна. Одоогоор 450 мянга орчим тонн зэсгийн баяжмал экспорлоод байна. Нүүрсний экспорт доголдож байгаа ч нийт дүнг харвал өнгөрсөн оны мөн үеэс өссөн.

Учир нь, өмнөх жилүүдэд 1-3 дугаар сар хүртэл Хятадын цагаан сар, амралтын өдрүүд, улирлын шинж чанартай амралтууд таарч, нүүрс экспортолдоггүй байсан. Энэ жилийн тухайд Covid-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан амралт, баяр наадмын арга хэмжээ болоогүй ч нүүрсээ экспортлож байсан гэсэн үг. Энэ жил 37.2 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсний 12.7 сая тонныг экспортолсон. Энэ нь нийт экспортын 20 гаруй хувийг эзэлж байгаа юм. Өмнөх оны мөн үеэс 2.7 сая тонноор илүү экспортлосон гэсэн үг.

-Цар тахал бидэнд төмөр зам ямар чухал болохыг харууллаа. Төмөр замаар нүүрс экспортолбол ачаа тээврээр нүүрс экспортлох шаардлагагүй болох уу?

-Таны хэлсэнтэй санал нэг байна. Covid-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан Цагаанхад, Гашуунсухайтын боомт тэг зогслоо. Үүнтэй холбогдуулан Оюутолгой ордын экспорт ч бас зогссон. Гэтэл Эрдэнэтээс төмөр замаар гарч буй зэсийн баяжмалын экспорт хэвийн үргэлжилж байгаа юм. Энэ нь төмөр зам найдвартай, аюулгүй, экспорт үргэлжлэх боломж бийг харуулж байна. Цар тахлын үед олон мянган жолооч хавьталд орохгүй.

Тээвэрлэлтийн хувьд ч хялбар болно. Мөн өртөг буурна. Шилжүүлэн ачих байгууламжуудын үнэ ямар байхаас шалтгаалан тээврийн зардлын үнэ тогтоно. Мөн уурхайгаас ачих ачилтын зардал нэмэгдэнэ. Эдгээр өртгийг нэмсэн ч авто тээврээс бага зардалтай бол зах зээлийн жамаар авто тээвэрлэлт багасна.

Бидний харж буйгаар, төмөр зам ашиглалтад орсон ч авто болон чингэлэгт гэсэн хосолсон тээвэр рүү шилжинэ. Зам, дэд бүтэц сайжирсан тохиолдолд мөн тээвэрлэлтийн өртөг буурах магадлалтай. Ингэснээр Монгол Улс төмөр зам, авто тээврийн хоёр цэгээр нүүрс экспортлох боломжтой.

-Тавантолгой-Гашуунсухайт  чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тн нүүрс, ашигт малтмал, бусад ачаа тээвэрлэж экспортлох боломж бүрдэнэ гэх тооцоо бий. Уг төмөр замын бүтээн байгуулалт ирэх онд багтаж ашиглалтад орох уу. Гашуунсухайтын төмөр зам нь нарийн, өргөн царигаар хэрхэн холбогдох вэ?

-Ирэх онд багтаан төлөвлөсөн ёсоор төмөр зам ашиглалтад орно гэсэн хүлээлттэй байна. "Эрдэнэс Тавантолгой" компанийн тухайд холих байгууламжийн асуудал чухал байгаа юм. Нийт 30 сая тонн нүүрс ачихын тулд өдөрт 1000-2000 вагон нүүрс ачих шаардлагатай. Үүнийг ачдаг өндөр хүчин чадалтай функт байх ёстой. Төмөр замын цаад үзүүрт 208 км-т Хятадын талд нарийн царигтай. Иймд холболтын төмөр замын асуудал яригдаж байна.

Энэ асуудлаар Гадаад харилцааны яам, Зам тээврийн хөгжлийн яамнаас Хятадын талтай хэлэлцэж байна. Хятадын тал нарийн царигтай, Монгол өргөн царигтай учраас царигийн зөрүүг арилгах, шилжүүлэн ачих, цариг солих зэрэг асуудалд Зам тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яамнаас судалгаа хийж байна.

Монголоос 30 сая тонн нүүрс экспортолсон ч Хятадын талд хүлээж авах байгууламжгүй бол бас л асуудал болно гэсэн үг. Холбогдох байгууллагуудын эх сурвалжуудаас бидний олж авсан мэдээллээр өргөн нарийн цариг хил дээр зөрж тавигдана гэсэн ойлголттой байгаа. Ингэснээр Хятадын тал өргөн царигаар бараа бүтээгдэхүүнээ оруулж буулгадаг, наана  Хятадаас ирсэн бүтээгдэхүүнийг буулгах байгууламж баригдана гэх мэдээллүүд байна.

-Уул уурхайн салбарт тулгамддаг хамгийн том бэрхшээл тээвэрлэлтийн асуудал байдаг. Цаашид нүүрсний экспортыг сайжруулах чиглэлээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Өнөөдөр 15 мянган монгол залуу машинаар тээвэр хийж, амь нас, аюулгүй байдлын баталгаагаа асар их эрсдэлд оруулж байна. Маш их осол гардаг төдийгүй ахуйн архидалт зэрэг нийгмийн олон сөрөг үр дагавартай. Төмөр замаар нүүрсээ экспортолбол ачаа тээврийн тоо цөөрөх ёстой. Үүнийг дагаад олон мянган залуу эрсдэлгүй, өөр төсөлд ажиллах боломж бүрдэнэ гэж боддог. Нөгөө талаас чингэлэгт тээвэртэй болбол ачилт буулгалтын хугацаа, эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй.

Задгай тэвштэй авто тээврийн буулгалтад Хятадын талд 18-20 минут зарцуулдаг бол чингэлэгт тээвэрт гурван минут зарцуулна. Үүнээс харахад Монгол Улс гео экологийн, шинэ тээвэр ложистик руу шилжих шаардлагатай болж байна.

Мөн бид тээвэрлэлтээ өөрсдөө хийж, үнийг хөөрөгдүүлэхгүй, дунд нь зардалд алдаж буй зүйлээ өөрсдөдөө орлого болгох ажлыг эхлүүлэхээр судалж байна. Удахгүй хэрэгжих болов уу.

-Тавантолгойгоос Сайншанд хүртэлх төмөр замыг барьж, ОХУ-ын “Восточный” боомтоор нүүрсээ гаргах асуудал яригдаж буй. Хэрэв нүүрсээ гаргалаа гэхэд урт хугацаанд, стратегийн, геополитикийн ашигтай ч эдийн засгийн хувьд үр ашиг багатай гэх шүүмжлэл бий. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Боломж бүрдэж байна. Төмөр замаар холбогдож, Замын-Үүдээр дамжуулан нүүрс экспортлох, улмаар Бичигт боомтоор дамжих гарцууд нээгдэж байна. “Восточный” боомтоор нүүрс худалдаалах асуудал нэлээн олон шат дамжлагаар очно. ОХУ-ын талд маш урт зам туулах, Монгол Улсын урд зүгт байгаа нүүрсийг хойд цэгээр гаргах Алс Дорнод руу тээвэрлэх тээвэрлэлтийн зардалд эдийн засгийн хувьд үр ашигтай байх уу гэдэг нь тухайн үеийн үнэ ханш, олборлож буй өртгөөс шууд хамаарна. Ер нь тухайн үеийн нүүрсний ханш, эрэлтээс хамаарах болов уу. Дэд бүтцийн асуудал шийдэгдсэн.

-Гуравдагч хөрш рүү нүүрс экспортлох боломжийн талаар та юу хэлэх вэ?

-Энэтхэг улс Монголоос нүүрс импортлох асуудал яригдаж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас нүүрсний дээжүүд, холбогдох тооцоо судалгаануудыг хийж байна. Гэхдээ Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй гэдгээрээ онцлог.

Гуравдагч улс руу нүүрс экспортлоход хоёр хөршөөр заавал дамжина. Тиймээс тээврийн асуудал гуравдагч орнуудын тухайд нэлээн асуудал дагуулдаг байх. Энэ талаар БНХАУ, ОХУ-тай хэлэлцэж тохирсон үед л Монгол Улс гуравдагч хөрш рүү нүүрс экспортлох тухай яригдах байх. Өнөөдрийн байдлаар гуравдагч хөрштэй хэлэлцэж, нүүрс экспортлох гэрээ хийгдээгүй.

-Цаашид дэлхийн зах зээл нүүрснээс татгалзах төлөвтэй байна. Улс орнууд нүүрсний хэрэглээгээ багасгаснаар экспорт буурна. Монгол Улс эрсдэлээ хэрхэн тооцож байна вэ?

-Хамгийн том зах зээл нь мэдээж Хятад. Тус улсын хүнд үйлдвэрт хэрэглэгдэх нүүрсийг экспортлох нь Монгол Улсад чухал байна. Хятадын талаас 2060 он гэхэд түүхий нүүрсний хэрэглээг 70 орчим хувь бууруулах бодлого баримталж буй. Энэ хүрээнд 2035 он гэхэд 35 хувиар бууруулах тооцоо байна. Нүүрсний хэрэглээнээс татгалзаж буй энэ цаг үе, ойрын жилүүдэд экспортын хэмжээг маш өндрөөр тогтоох ёстой. Хятадын талтай экспортлох нүүрсний хэмжээг тогтоох хэрэгтэй. Ингэснээр аливаа хүндрэл гарахгүй. Нүүрсээ экспортлох нь их чухал. Хэдийгээр нүүрсний хэрэглээнээс дэлхий даяар татгалзаж эхэлж байгаа ч Монгол Улс нүүрсний баялгаа зөв цаг хугацаанд, оновчтой хэмжээгээр экспортлох шаардлагатай. Цаашид нүүрсийг гүн боловсруулах, дараагийн шатны бүтээгдэхүүн гаргах шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-23 66.181.176.175

Жонкууд хариуцлага тооцохын бол уу? Эх орноосоо урвасан, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан заалтаар бол шууд цаазар авдаг байсан хуучин бол. Одоо үед яахын байгаан

Avatar

баТ 2021-06-23 202.179.27.253

ЖОНКУУД ГЭЖ ЮУ БИЛЭЭ

Avatar

Зочин 2021-06-23 66.181.165.44

urgun tsarigtai bol tusgaar togtnol batalgaajih yum gesen shuu haha. ene jenko giin tarhia ugaalgasan moyachuud olnooroo baigaa tsagt mongol uls hogjino gej baihguiee. urgunuus nariin ruu shiljuulen achi yed mash ih toosontsor agaariig bohirduulna. china agaariin bohirdoloos l hamgiin ih bolgoomjilj baigaa uchir nuursnii heregleeg bagasgah strategy bariad baigaa yum. shiljuulen achiltaas bolood agaar ni bohirdood baival china mongoloos nuurs avahaa boliod uur ulsaas avchihna

Avatar

Зочин 2021-06-23 202.9.47.9

ӨМНӨХ АЖЛАА ХИЙХГҮЙ НЭГ ТОМ ПОЛИТИК ЯРЬСАН ХҮН.

Avatar

Зочин 2021-06-23 202.9.47.9

НҮҮРСНИЙ ТЭГ ЗОГСОЛТЫН ҮЕД ХЭДЭН ЖОЛООЧ НАРАА БҮГДИЙГ САЙН АМРААЖ, БҮРЭН ВАКЦИНЖУУЛЖ, ДАРХЛААГ НЬ САЙХАН СЭРГЭЭЖ АВААЧ. ТЭНД ЦАХИЛГААНТАЙ, ХАЛУУН УСТАЙ, ТОХИТОЙ АМРАХ ГАЗАР БАЙГУУЛНА ГЭЭД БАЙСАН. ТИЙМ АЖЛАА ХИЙГЭЭЧ.

Avatar

Зочин 2021-06-23 203.91.115.50

Эргүү төлөг шиг ийм амитанаар газрын дарга тавьдаг засаг. Нөгөөх нь 12,7 сая тонн нүүрс 37,2 сая тонн нүүрсний 20 хувь болно гэж тооцоод сууж байдаг. Энэ жил харин ч баяр ёслол тэмдэглэгүй учраас нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн байна. Юу ярьж байгаагаа мэдэхгүй эргүү төлөг. Ховдын сугачин уу? Зангиатай хоньчин уу?

Avatar

Зочин 2021-06-23 103.57.93.42

Enetheg genee. Hyatadaas 2 dahin hol 10 dahin yaduu uls manaihtai ashigtai naimaa hiilee yu?

Avatar

Зочин 2021-06-23 192.82.69.236

Жонхуу П И З Д А.

Avatar

Жанхууг шоронд хий. 2021-06-23 64.119.24.93

ЖАНХУУ ПУТИН 2 ТООНЫ ШАЛГАЛТАНД ОРЖЭЭ. ӨГҮҮЛБЭРТЭЙ БОДЛОГЫН УТГА НЬ ХЯТАД РУУ НҮҮРС БОРЛУУЛАХ ХАМГИЙН ОЙРХОН ЗАМЫГ ТООЦООЛНО УУ ГЭСЭН БАЙВ. ШАЛГАЛТ ДУУСАХАД ПУТИН ХАМГИЙН ОЙРХОН ЗАМ НЬ МОНГОЛЫН ГАШУУН СУХАЙТЫН 270 КМ ГЭЖ ТООЦООЛЖЭЭ. ХАРИН ЖАНХУУ БААХАН БОДОЖ ТОЛГОЙГОО МААЖИЖ МААЖИЖ ХАМГИЙН ОЙРХОН ЗАМ ОРОСООР ДАЙРАХ 5000 КМ ЗАМ БАЙНА ГЭЖ ТООЦООЛЖЭЭ…

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-06-23 202.9.46.243

МАНАЙ ТЭНЭГҮҮД ОРОСЫН ХҮРГЭН ХОРЛОН СҮЙТГЭГЧ ЖОНКУУГИЙН ДААЛГАВРААР ГАШУУН СУХАЙТЫН ТӨМӨР ЗАМАА ӨРГӨН ЦАРИГААР БАРЬЦАН ЮМ БИШҮҮ ОДОО СЭЛГЭН АЧИХ ЗАРДАЛЫГ МОНГОЛЫН НҮҮРСНЭЭС Л СУУТТГАГАДАЖ БИД ЯДУУРСААР Л БАЙХ НЬ ДЭЭ МАШ ИХ МӨНГӨ ЦАГИ ХУГАЦААГ ЗҮГЭЭР УРСГААЛ АЛДАХ НЬ

Avatar

Зочин 2021-06-23 202.126.89.31

цагаанхаданд цэрэг,цагдаа гарч байна. Ганцхан энд халдвар хамгааллын дэглэм журам юу ч байхгүй.наад зах н түргэвчилсэн шинжилгээ авдаг цэг постуудад огт байхгүй

Avatar

Нусан чацга 2021-06-23 202.126.89.53

Ийм хөөрхөн цэвэрхэн банди нар их гоё яринаа.Орчноо ч мэдэхгүй мөрөөдөгч цүнхчин.Төсөв цохиочин.арчаагүй жаал

Avatar

Зочин 2021-06-23 122.201.31.82

1.Зүүнбаян -Тавантолгойн төмөр замаар тээх ачаа байхгүй. 2.Таван толгой -Гашуунсухайтын төмөр замаар тээвэрлэсэн нүүрс хил дээр очоод гацна. Иимд нарийн цариг болго,өөр арга байхгүй.

Avatar

Зочин 2021-06-23 202.126.90.115

tomor zamaa shuud uragsh ni garga. Tegj toiruulah hereg baisan yumuu gui yumuu medehgui

Avatar

Зочин 2021-06-23 203.91.115.48

хорлон сүйтгэгч, шуналын тулам жонхууг зайлахаар ажлуудаа эхлүүлж дээ .

Avatar

Зочин 2021-06-23 66.181.183.219

ЗТХ сайд Халтарыг огцруулж байж л асуудал шийдэгдэнэ. Юу ч чадахгүй ийм хүнийг хаанаас олж сайдаар тавьсан юм бэ? Хүүгийнхээ компанийг дэмжих, нислэгийн чиглэлүүдийг зарахаас өөр ямар ч ажил хийсэнгүй.

Avatar

Зочин 2021-06-23 202.126.89.163

шийдсэн бол ажрахгүй гэж шал бөөрөнхий юм ярьжээ.Шийдээгүй учраас дампуурсан,ухарсан буруутан нь тодорхой гэж хэлэх ёстой.Женког зайлангуут бүгд ойлгож, ярьж, дэвсэлж эхэлнэ.

Avatar

Зочин 2021-06-23 66.181.189.132

ЁСТОЙ МАЛНУУД ШҮҮ ДЭЭ ЗААВАЛ 1520 ММ -ТЭЙ БАРИХ НЬ 1487 ММ-ИЙН ЭСРЭГ. ЮУ Ч ГЭХ ВЭ ДЭЭ. ЦАГ ӨРТӨГ ГЭЭД ӨЧНӨӨН АСУУДАЛ

Avatar

Зочин 2021-06-23 66.181.189.132

МАН ЁСТОЙ ТОМ ТӨСЛҮҮДИЙГЭХЛҮҮЛЭХГҮЙ . ДОТРОО ЗОДОЛДООД ЯВНА ГЭЖ ЕСТОЙ БХГҮЙ.ТТДЦС ЯАСАН ЭРДЭНЭБҮРЭН УЦС ЯАСАН ГТБҮ-ИЙН ДАМЖУУЛАХ ХООЛОЙ ЯАСАН ……..

Avatar

Асуулт 2021-06-23 64.119.25.30

Ерөөсөө ойлгохгүй юм. Сайншанд хүртэл төмөр зам барьж болоод байдаг. Тэнд ажиллаад туршлагатай болчихсон ажиллах хүчийг Гашуунсухайтын төмөр зам барихад яагаад ашиглаж болохгүй гэж

Avatar

Ха ха 2021-06-23 64.119.25.30

Эсвэл тэр 15000 жолоочийг төмар зам барихад ашиглаж болохгүй юу

Avatar

Төмөр зам төмөр зам+ 2021-06-23 66.181.178.13

2014 онд хувийн хөрөнгө оруулалтаар бариад ашиглалтанд оруулаад дуусах байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг саатуулсан Х.Баттулга түүний эх орны эсрэг үйлдлийг зогсоож чадаагүй АН+МАН засгийн газрууд юу хэлэх вэ дээ. Одоо энэ балаг дуусаагүй өргөн нарийн төмөр замыг яаж холбохоо ч мэдэхгүй сууна. Төмөр зам баривал танк орж ирнэ гэдэг үгэнд итгэж Х.Баттулга гэдэг нохойг сонгосон ард түмн өөрсдөө зовлонгоо үүрнэ. Хувь зохиол юм байхдаа. Өдрөөс өдөрт юм үнэ өсч байна

Avatar

ТӨМӨР ЗАМ ЦАГ ҮРГЭЛЖ МАШ САЙН ТЭЭВЭР 2021-06-23 202.126.88.42

НҮҮРС ИРЭХ 30 ЖИЛИЙН ДОТОР ХЭРЭГГҮЙ БОЛОХ НЭЭ….
ГЭВЧ ТӨМӨР ЗАМ ШИГ ХАМГИЙН ХЯМД; ЭКО; ӨНДӨР ҮР АШИГТАЙ ТЭЭВЭР АЛГАА..УЛС ДОТРОО ТӨМӨР ЗАМ Л БАРИАД БАЙЯ !!!

Avatar

Зочин 2021-06-23 202.126.89.102

HULDU DARGA NAR YUGA HIJ SUNAM VE

Avatar

тт 2021-06-23 202.9.40.12

Баттулга монголыг эдийн засаг эрүүл мэндээр нь сүйрүүлж байна даа

Avatar

Зочин 2021-06-23 202.131.247.2

Үнэн2. Женкогоос улсын эдийн засгийг муйхарлан хорлосон үйлдэлд ял асуух цаг холгүй биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж