Хүч, хариуцлага тэнцсэн шинэ намын дарга | News.MN

Хүч, хариуцлага тэнцсэн шинэ намын дарга

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

Хүч, хариуцлага тэнцсэн шинэ намын дарга

Хүч, хариуцлага тэнцсэн шинэ намын дарга

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх Баасан гаригт тангаргаа өргөхийн өмнө намын Бага хурлаа хуралдуулж, намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Оюун-Эрдэнийг томилно. Түүнийг томилсноор албан ёсоор Л.Оюун-Эрдэнэд МАН-ын тамга шилжилж, тэр үүрэг гүйцэтгэгч болсноор улс төрийн хувьд, Засгийн газар толгойлж байгаагийн хувьд түүний цаг явж эхэлнэ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд нь давуу эрхтэй болж, танхимаа бүрдүүлэхээс эхлээд олон давуу талтай ч улс төрийн хувьд хариуцлагын асуудал ярихад хүч дутсан тал Л.Оюун-Эрдэнэд байсан. Ялангуяа covid-19-ийн цар тахалтай тэмцэж байх үед эрх баригч намын хувьд хариуцлага тооцох асуудал олон хөндөгдсөн ч тэр бүрт намын дарга нь тусдаа, Ерөнхий сайд нь тусдаа байсан учраас хариуцлагын асуудал яригдахгүй явсаар ирсэн. Хэдийгээр У.Хүрэлсүхийн Засгийн газар covid-19-ийн цар тахалтай тэмцэж, эхэлснээс хойш хийж хэрэгжүүлсэн ажлынх нь үр дүн өнөөдөр гарч ирж байна. Хоёр жилийн хугацаанд тодорхой арга хэмжээ, тооцоо төлөвлөгөөтэй, дотоодод халдвар бүртгэгдээгүй байхад сүржин хөл хорио, хатуу арга хэмжээ аваагүй байсан бол өнөөдөр нөхцөл байдал өөр байх байлаа. Дан ганц covid-19-ийн халдвар гэлтгүй төрийн албаны хаагчдын хариуцлагагүй байдлаас үүдэж 22-ын товчоон дээр эрдэнэт хүний амь эрсдэсэн, "Энх саран" сувилалаас халдвар алдаж, дотоодод тархсан гээд тоочоод, шүүмжлээд байвал олон хариуцлагын асуудал яригдах байлаа. Гэвч цар тахалтай үед хариуцлагын асуудлыг хойш нь тавьж байгаагийн цаад шалтгаан нь намын дарга нь Ерөнхий сайд байх МАН-ын дүрэмтэй холбоотой байсныг ч үгүйсгэж болохгүй. Дөнгөж төрсөн нялх биетэй эмэгтэйг хөл нүцгэн дөн өвлийн хүйтэнд гадаа гаргаснаараа У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрохдоо  намын даргаа ч мөн өгөх ёстой байсан юм.

НАМЫН ДАРГА & ДОТООД ЗОДООН

Цар тахлаас үүдэж, МАН Их хурлаа хойшлуулж, өдийг хүрсэн ч дахиад л хойшлуулсан гэх боловч түүнээс илүү том улс төрийн шалтгаантай. Н.Энхбаяр тэргүүтэй 55 мянган гишүүн шинээр нэмэгдсэн, тэдэнд эрх мэдэл, албан тушаал олгох эсэх, эсвэл бүр Н.Энхбаярын хамтралаас татгалзах уу гээд МАН-ын даргын зовлон эхэлж байна. Н.Энхбаярын хувьд Цэцийн гишүүн болох, Үндэсний аюулгүй зөвлөлд ажилд орох эсвэл Хууль зүйн яаманд очих санаархлаа МАН-ын удирдлагуудад илэрхийлэх болсон.

Н.Энхбаяртай тохиролцох эсвэл толхилцох том үүрэг Л.Оюун-Эрдэнэд ногдож байна. Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-аас ирэгсдээс гадна шинэ намын дарга Л.Оюун-Эрдэнэд нам доторх “ах” нартай ойлголцох, хамтрах том тохироо, улс төр хүлээж байгаа. Намын даргын хувьд, Ерөнхий сайдын хувьд ч. УИХ-д хэд хэд сонгогдчихсон, намдаа хандив өгдөг бизнесменүүд гээд 70-аад оны “ах” нар МАН-д олон бий. Шинэ, залуу намын дарга, Ерөнхий сайдтайгаа “ах” нар толхилцох, тохирох нь Н.Энхбаяраас илүү зовлон болж ч магадгүй.

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦДЭЭ СЭЛГЭЭ ХИЙНЭ

Л.Оюун-Эрдэнэ намын даргын үүрэг гүйцэтгэгч болсны дараа Засгийн газартаа сэлгээ хийхээр тохиролцсон гэх. Одоогоор дөрвөн сайдыг чөлөөлж, томилох, хоёр яам нэмж байгуулах тохироонууд хийгдээд эхэлсэн гэх. Тухайлбал, Зам тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Батлан хамгаалах яам, Эрчим хүчний яам зэрэг хэд хэдэн яамдын сайд нарыг өөрчлөх асуудал яригдаж, сайд нар ч явах бэлтгэлээ базааж эхэлсэн гэх. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар сайдын суудлаа өгч, Улаанбаатар төмөр замын дарга болж, түүний оронд одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ яригдаж байна. Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр сайдын суудлаа өгч, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр томилогдсоны дараа Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болох тохироо хийсэн бөгөөд түүний оронд УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр, одоогийн дэд сайд М.Баярмагнай ч очих сурагтай. Бусад яамдын хувьд горилогчид олон байгаа бөгөөд одоогоор эцэслэсэн зүйл байхгүй аж.

Түүнээс гадна Эдийн засгийн хөгжлийн яам болон Цахим, инновацийн яам байгуулахаар төлөвлөж байгаа. Цахим яамыг УИХ-ын гишүүн Н.Учрал, Эдийн засгийн хөгжлийн яамыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нарт өгөх тохироо хийгдсэн гэх. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалт байгаа учраас одоогийн гишүүн сайдыг солих уу эсвэл өөр тохиролцоо хийгдэх үү гэдэг асуудал ч хөндөгдөж байгаа гэнэ.

Ямар ч гэсэн намын тамгаа атгасны дараа Л.Оюун-Эрдэнэ намын дотоод зодооноос илүү нэн тэргүүнд цар тахлын халдвар, нас баралтыг бууруулахын тулд анхаарлаа сулруулж болохгүй. Өнөөдрийг хүртэл нийт хүн амынхаа дийлэнх хувийг вакцинжуулж,  сүргийн дархлаа үүсгэх, эдийн засгаа аврах 10 их наядын хөтөлбөр гээд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хийж буй, цаашид ч хийх олон ажил хүлээгдэж байна. Одоо намын тамгаа гардвал Л.Оюун-Эрдэнэ хүч дутах, харицлагагүйн  хажуугаар дуугуй өнгөрөх боломж, эрхгүй болно.

Улс төрийн хувьд, Засгийн газрын тэргүүний хувьд ч Л.Оюун-Эрдэнийн цаг явж эхэлсэн. Цар тахлыг эрсдэл багатай даван туулах, эдийн засгаа сэргээх, солонгоруулах, олон жил яригдсан Рио Тинтотой хэлэлцээрт орох, том төслүүдээ хөдөлгөх гээд олон ажил хүлээж байна. Энэ бүгдийн автор болж тэмдэглэгдэн үлдэх намын дарга, Ерөнхий сайд байх уу эргэн тойрноосоо шидсэн чулуунд бүдрээд унах уу гэдэг нь зөвхөн түүнээс шалтгаалах нь.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-23 66.181.161.119

Заалнаас Сү.Бтаболд нэр дэвшиж намын дарга засгийн газрыг тэргүүлнэ. Энхбаяр төсөв ихтэй эрчим хүчний яамыг өөрт нь авч өгөх хүнд зүтгэнэ.

Avatar

T 2021-06-23 202.126.89.18

Odoo Khyyk tei ni khamt oshiglokh tsag bolson! Yamar ch bolovsrolgyi lyumpen orkuud ene ulsiig sonooloo! Makh 25000 bolno! Dollar 8 sar gkhd 4000 bolno! Tegeed ta nar TV geer Odgerel gdg khogshin avgain aalgyitekhiig kharaad suuj bai! Udakhgyi Baatar neg Mongol eregteig uiluulj sadarlana! Ene ulsiin tolgoi ni uruu kharchjee!

Avatar

Иргэн 2021-06-23 66.181.179.195

Шинэ намын дарга биш намын шинэ дарга

Avatar

Зочин 2021-06-23 66.181.179.195

МАН-ын бага хурлын гишүүд энэ асуудалд тун хариуцлагатай хандаж зөв бодлого чиглэл баримтлана гэдэгт итгэж байна. МАН-ын дарга ямар хүн болохоос цаашдын МАН-ын үйл ажиллагаа шийдэгдэнэ гэдгийг анхаарцгаагаарай.

Avatar

Зочин 2021-06-23 202.126.89.74

Харж байгаарай хурал дээр танхимаас нэр дэвшсэн өөр хүн намын дарга болно. Энэ залуу жулданадаа

Avatar

Зочин 2021-06-23 192.82.75.18

Халдвар тарж эхлүүт хөл хорьсон нь улс ард түмнээ аварсан. Ингээгүй бол халдвар хоногт хорин мянга хүрэх байсныг эрдэмтэд тогтоосон. Нас баралт_____________________хүрэх байж бурхан минь!

Avatar

Зочин 2021-06-23 202.9.40.47

МАН-ынхан АН-ынх шиг дотооддоо зодолдохгүй сахилга бат бөх нам шүү. Харин зодолдуулахыг хүсэгчид янз бүрээр гөрдөж худал мэдээлэл цацаж байна. МАНАН-гаас болоод МАН-ынхан талцсан. МАНАН-гийн талын хүмүүс болох М.Энхболд, Хаянхярваа, Мөнхбат, Энх-Амгалан нарын хүмүүс ард түмэнд нэр нүүрээ барж танигдсан

Avatar

Зочин 2021-06-23 192.82.70.60

ОЮУНЭРДЭНЭ ЧИНЬ ЗАМИН ТОГЛОГЧ Ш ДЭЭ

Avatar

Зочин 2021-06-23 202.9.40.47

Тухайн үед хөл хорио тогтоогоогүй байсан бол өдийд корона вирус монголыг бүхэлд нь хамараад хэдэн арван мянган хүн үхчихсэн байсан. хөл хорио тогтоох, урьдчилан сэргийлэх тариа хийх, маск зүүх нь буруу гэж сөрөг хүчнийхэн дандаа эсрэгээр нь буруу суртчилгаа явуулж хүмүүсийн тархи толгойг угаах юм. Зарим хүмүүс итгээд хамаа намаагүй явснаас их өвчилж байна. Дүгнэлт хийх хэрэгтэй

Avatar

сонгогч 2021-06-23 202.126.89.109

Amarsaikhanaa avch hayachee samaraad duuslaa ene ontsgoi komiss gej mash muu ajillaj bn hichnren hun uhev odoo nemeed hed uhehiig tenger l medeh bh

Avatar

Иргэдийнхээ эрүүл байх боломжыг хулгайлсан ЗГ огцор 2021-06-23 192.82.77.162

Интермед эмнэлэгт 2021 оны 05-р сарын 27-нд хийгдэх байсан иргэдийн 2 дахь тунг ЗГ авч сонгуулийн шоунд хэрэглэсэн.

1 тунтай иргэд халдварт өртөж байна. СОНГУУЛЬЧИН ЗГ ОГЦОР

Avatar

Зочин 2021-06-23 66.181.182.231

Olon ulsiin baiguullagad ajillax erxgui boltloo hoogdson Hun Mongold ES aan araibchdee….

Avatar

Малчинхүү 2021-06-23 66.181.161.68

Коммунистууд

Avatar

Малчинхүү 2021-06-23 66.181.161.68

Нохой долоосон коммунистууд

Avatar

Zochin 2021-06-23 59.153.112.159

Ene medeelliiu bichsen huniig Elbeg-Chimeg gevel zugeer

Avatar

содбаатарыг шалга 2021-06-23 64.119.27.209

ЯНГҮГИЙН СОДБААТАРЫГ ЯАГААД ШАЛГАХГҮЙ УДААД БАЙНА ВЭ?!

Avatar

зочин 2021-06-23 192.82.70.221

Үүрэг гүйцэтэгч болгож хэсэг хошгоруулж, Намбарваантай толхилцуулж байгаад яг их хурлаа хийгээд намын даргаа сонгохдоо Оюун-Эрдэнийг мурихаа мэдэж байгаа даа цаад томчууд нь, ер нь тэгээд Оюук намын дарга, ЕС-д арай л чурдаж, зарнарага дутах байхаа

Avatar

Иргэн 2021-06-23 64.119.21.131

Цар тахлын үеийн энэ и өвчин дэлгэрсэн иргэд нь бөөнөөр нас барсан хариуцлагыг наад муу поп Оюулзгана хүлээхгүй юмуу?!!!

Avatar

Иргэдийнхээ эрүүл байх боломжыг хулгайлсан ЗГ огцор 2021-06-23 192.82.77.162

Интермед эмнэлэгт 2021 оны 05-р сарын 27-нд хийгдэх байсан иргэдийн 2 дахь тунг ЗГ авч сонгуулийн шоунд хэрэглэсэн.

1 тунтай иргэд халдварт өртөж байна. СОНГУУЛЬЧИН ЗГ ОГЦОР

Avatar

zochin 2021-06-23 202.179.27.25

uls toriin medleg bolovsrol alga ESaid Ouunerdene bas l booronchiilson eoozguischdee. Ylaan bused orchichood , chaldvaraa taraagaadal baidag iim YOK, Esaid baigaad chereg alga odoo ogchor !!! , ene uildel chin mongoliin ard tumend buyan bolno!!!, Odor bolgon olon chun uchej bid aidastai chechuu bna. Zaluu chun ert oroi ergeed tom darga bolj bolno , odoo tsag aldaad bid nart ulam zovlon bolood bna. Ouuyerdene naad nuudee nee tegeed yv, ogchor , bid nar zugeer suuchgui !!!

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-06-23 202.9.46.243

ингээд ардын нам морь унасан толгойгүй хүнээр удирдуулаад давхиад байх болждээ бөх төр хоёр холбботой байн агэдгийг би олон жилийн өмнө тооцоолоод ойгож бичиж байлаа баяр драг нэг удаа энэ талаар яртсан бусдаасаа дэндүү тасарсан хүчтэн оюунболд вараг хүүкийн улс төрийн өрсөлдөгчгүй хүчний гогцоо нь байж болох юм тиймээс оюунболдыг хорлосноор ерөнхий сайд ерөнхийлөгч нямдржийн далд санаа нь хэнтийн бөх болсон бахй магадлалтай

Avatar

Баабар 2021-06-23 68.100.237.110

Чойжилсүрэн гэж хулгайчыг болиочээ

Avatar

ЗОЧИН 2021-06-23 192.82.77.191

Тавинбэхийг ЭХний сайдаас солих ёстой Эрдэнэбүрэнгийн УЦС аар тоглож байна шүүдээ өөрийн сонирхол бүхий компанид тендер өгөх гээд хамаагүй хямдхан үнийн санал өгсөн газрыг тоохгүй дахин тендер зарлана гэж эргүүтээд л энэ жил эхлэх ажил будаа боллоо зөвхөн энэний төлөө л огцлуулах хэрэгтэй манай сайд дарга нар авилгалаа булаалдаж ингэж байгаад төслөө унагаадаг байдалыг халах цаг болсон Хятадууд гомдол гаргаж байгаа гэсэн тэд бид биш бүх юм цаг хугацаатай

Avatar

Зочин 2021-06-23 192.82.84.126

шинэ нам чинь ?

Avatar

zochin 2021-06-23 192.82.75.6

Nam dotorh mergeshsen reкetyyd,shantajchidtaigaa tyyshtai temtsej chadah esehees Oyк iin tsaashdiin hybi zaya shalmgaalna baih.Namiin ajlaa Amarbayasgalandaa daatgaad,Zasgiin ajildaa ooriin ayhaarlaa tobloryylj zob ajillaj chadbal ene oniig dyysmal tesch magadgyi l yam.Arga barildaa ch anhaajah heregtei odoogiinh shigee yam yam ryy yschij dabihaad byhniig medegch bolj hiirheed baih abaas hynii ooriingyi nyyree byryylj yl tooj ehelne.Ene hyy zoblon hyraah ih dyrtai ,negen torliin shynatan aj.

Avatar

Zochin 2021-06-23 202.55.191.130

Mash oilgoson zuil n turiin deer nam garsan ym bn!!! Hen negend hariutslaga huleelgehed Yrunhiin saidiin huch dutaj harin namiin dargiin erh medel iluu bn geheer oi gutaj bn!!!
MAH tarah bolson bn

Avatar

Судлаач 2021-06-23 202.131.233.190

Шинэ намын дарга ч гэх шиг. Намын шинэ даргын тухай бичсэн юм биш үү? Нам нь хуучнаараа байж л байгаа шүү дээ. Бичих ч гэж бичих юм даа. Одооны сэтгүүлч санаатай"хүүхдүүд"…

Avatar

Зочин 2021-06-23 202.126.90.75

МАН ДОТОРХИ ХИЙРХЭЛ САНДАЛ НАЙМААЛЦААН ХЭЗЭЭЧ АРД ТҮМЭНД ЗҮСЭМ ТАЛХ НЭМЭЖ БАЫГААГҮЫ ЮМ ШҮҮ

Avatar

Зочин 2021-06-23 66.181.183.91

МАН НАМЫН ДОТООДОД ТОМ ЗОДООН БОЛЖ БАЙГАА МЭТЭЭР ХУДЛАА СҮРЖИГНЭХ НЬ СӨРӨГ ХҮЧНҮҮДИЙН ЯВУУЛГА БОЛОХООС ТИЙМ ЗОДООН БОЛОХ ҮНДЭСЛЭЛГҮЙ. ХАРИН БОДЛОГЫН ӨРСӨЛДӨӨН БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ.

Avatar

Зочин 2021-06-23 192.82.77.109

МАН дотор одоо суудлын төлөө,эрх мэдлийн төлөө зодоон цохион,өрсөлдөөн зөрчилдөөн байхгүй,сөрөг хүчний л өдөөн хатгалга ,гүжирдлэг гүтгэлэг, хорлох санаархлын илэрхийлэл.Харин олон фракц бүлэглэл намын угшилтай АН дотор бол өөр хэрэг зайлашгүй байх зүйл.Тэдний хувьд давагдашгүй хүчин зүйл.Ерөөсөө, хүчтэй овсгоотой зальтай шуналтай нь хожиж сул дорой ,шудрага, үнэнч нь ялагдаж боолчлодох мөлжигдөх ёстой гэсэн үзэл бүхий капиталист үзэл бодолтой бие биендээ араатан маягаар харьцдаг бүлэглэл.

Avatar

Зочин 2021-06-23 202.126.88.208

БАЙХГҮЙ БОДЛОГЫН ЯМАР ӨРСӨЛДӨӨН БАЙХАВ ДЭЭ ҮЕИЙН ҮЕД УЛС ОРНЫГ ЖОЛООДОЖ ЯВСАН ХҮЧИНД БОДЛОГО ГЭЭЧ ЮМ БАЙСАН БОЛ ГУРАВХАН САЯ ХҮНТЭЙ 70 САЯ МАЛТАЙ ДЭЛХИЙД ГАЙХУУЛСАН БАЯЛАГТАЙ ӨРГӨН ДЭЛГЭР ГАЗАР НУТАГТАЙ МАНАЙ МОНГОЛ УЛС ОРЧЛОНГИЙН МАНЛАЙ НЬ БАЙХ БАЙЛАА…СОНГУУЛИЙН Л БОДЛОГО ӨРГӨН ХӨГЖИЖ ДЭЭ …ТАВИЛАН ЮМ ДАА!!!

Avatar

Зочин 2021-06-23 103.26.195.159

anod dabaa gurarnaza enhbilegt nar reket hideg imbaram gundorj bojko bsain.dabaa mongonhuu uhtlen ainaa.

Avatar

toim 2021-06-23 103.26.195.159

zanhan bas hund tez 3 ard zodulad uhsen shuu uhtel bolson.shine atman enhbuyan ganborgudai geel zanhan diled garj rilee.

Avatar

Yugej ni bolj bn ve 2021-06-23 192.82.75.6

Nuguu arai gej zailuulsan hed ni butsaad said bolood orood ireh yumu?

Avatar

Зочин 2021-06-23 103.26.195.159

zuunharaa horigdol gindan tomorhuyag dolar chenk reekt hideg baisan bas uhtele boljee. odoo terig diekd garsan bilet jagaa jargaltulga bolson.

Avatar

toim 2021-06-23 103.26.195.159

tsahilgan stanz ard zodon bolod dambi hishigtulga aluulsan bilee.odoo shine halh atman ganbatar reket buyandorj reket ganhuu bolosn.

Avatar

Zochin 2021-06-23 147.161.192.84

Төрийн албанд үнэхээр чадалтай нь ажилладаг тийм системийг бий болгосон цагт манай улс хөгжинө. Япон, Герман., Хятад гэх мэт улсуудын төрийн албанд ажиллуулах хүмүүсээ яаж сонгодог туршлагаас суралцах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-06-23 103.80.210.183

төрийн өмчийн хороон даргаар нэг японыг урьж ажиллуул. тэгвэл 10 хүний зардлаар 1000 хүний ажилыг цэгцэлнэ.

Avatar

Зочин 2021-06-23 66.181.186.49

одоо энэ хүрэлсүхийн суганы үсыг зайлуулах цаг болсон. тэгэхгүй бол хүкийнхээ амыг харсан ямар ч мэдэлгүй, юуч хийж чадахгүй.

Avatar

Зочин 2021-06-23 218.103.114.183

turshlagatai uls torchdoor bagaa burduulehgui bol naad zasag cin udaan yavahgui n dee

Avatar

Зочин 2021-06-23 192.82.78.143

Одоо ёстой гоё уйлаан майлаан их гарна. Гэрээ ёсоор энкаярын намд 2200 албан тушаал гаргаж өгнө. Гомдогсодын арми бий болно. Нөгөө олон жил өлөн хоосон бсан нөхөд МАНгар х***а намын хулгайчдын оймсондоо чаадаг мөнгөнөөс хусалцаад бөөн уйлаан майлаан. Тэр үед нь СО драм цаашаа болох болно.. Үхтрээ инээхдээ бэлдээл сууж байцгаая даа

Avatar

Үхэрчин хүү минь сайн ажиллаарай 2021-06-23 192.82.77.162

Нэг л дутуу байгаад байгаад байгаа шүү. Аль ч талаараа. Гэхдээ дэмжиж байна

Avatar

Зочин 2021-06-23 202.126.88.67

Оюукаа минь залуу хүний эр зоригоор асуудалд хандаж, их цэвэрлэгээ, коммунист субботник хийх хэрэгтэй.

Avatar

Мананг устгая 2021-06-23 202.179.21.217

Чойжилсүррэн Ж.Батэрдэнэ ч гэх шиг Оюунэрдэнэ Мананг сөнөөнө гэж биднүүс жагссан гэтэл манантайгаа нэгдчихсэн юмуу.Одоо хаашаа юм бэ.32 н бүлгийн нохойнууд яахаараа сайд болдгийн.Тэднүүс нүүрэн дээрээ Хүрэлсүхийн сонгужльд явсан нэртэй цаагужраа асар дургүй унагахигэж явахд дийлээгүй Хүрэлсүх нь гарчихсан шүүдээ.Манан 60 тэрбумын бүлэг яасан бэ

Avatar

зо 2021-06-23 202.9.40.12

яаж тэнэгтэхийг яруу тодоор харуулах байлгүй

Avatar

Зочин 2021-06-23 66.181.186.52

Оюун-Эрдэнэ ерөнхий сайд хийж чадахгүй хүн байна. Боловсрол муу бусдыг үг, ухааныг хүлээн зөвшөөрдөггүй ийм хүн хол явахгүй. Дараа нь хэн ЕС сайд болж, эдийн засаг, эрүүл мэнд хоёроо аврахаас МАН дараагийн 100 жилийн эхлэл, төгсгөл хоёр нь шийдэгдэнэ

Avatar

Зочин 2021-06-23 103.80.210.183

манаач үүдний хаалгачаа хийгээд сууж байвал дээр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж