Д.Нямхүүгийн нэхэмжлэлийг шүүх дахин хэлэлцсэнгүй

Хуучирсан мэдээ: 2021.06.22-нд нийтлэгдсэн

Д.Нямхүүгийн нэхэмжлэлийг шүүх дахин хэлэлцсэнгүй

Д.Нямхүүгийн нэхэмжлэлийг шүүх дахин хэлэлцсэнгүй
Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан 2021 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 17 цаг 25 минутад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Шүүхээс хүсэлт хэлэлцэх үе шатад хариуцагч Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас шинээр томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцаж шүүх хуралдааныг хойшлуулах тухай, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн баримттай танилцаж шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг хангаж, шүүх хуралдааныг 2021 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулав.
Д.Нямхүүг өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин тэрбээр үүрэгт ажилдаа эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Улмаар өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдрийн шүүх хурлаар Д.Нямхүүгийн гаргасан нэхэмжлэлийг зургадугаар сарын 11-нд, дараа нь зургадугаар сарын 22-ны өдөр хэлэлцэхээр хоёр удаа хойшлуулсан билээ.
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж