СЭЗИС-иас бусад их сургуулиуд босго оноогоо бууруулжээ | News.MN

СЭЗИС-иас бусад их сургуулиуд босго оноогоо бууруулжээ

СЭЗИС-иас бусад их сургуулиуд босго оноогоо бууруулжээ

СЭЗИС-иас бусад их сургуулиуд босго оноогоо бууруулжээ

Энэ жил 12-р ангийн 30 гаруй мянган төгсөгч Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өгнө. Шалгалт долдугаар сарын 1-ээс эхлэх учраас төгсөгчид ямар их сургуульд орохоо тооцоолж, шалгалтандаа бэлдэж эхэлсэн нь мэдээж. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 88 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж буйгаас 37 их сургууль, 48 дээд сургууль, гурван коллеж байна.

Цар тахлын нөлөөгөөр сурагчид бүтэн хоёр жил гэрээсээ хичээллэсэн тул их сургуулиуд элсэх босго онооны уян хатан бодлого барьж байгаа юм. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын  2021 оны тавдугаар сарын 20-ны өдрийн А/187 тоот тушаалаар 2021-2022 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх элсэлтийн ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их сургуульд 410, орон нутгийн их, дээд сургуульд 400 байхаар тогтоосон байдаг. Үүний дагуу олонх их, дээд сургуулийн босго оноо 400-480 байхад Санхүү эдийн засгийн их сургуулийн босго оноо 620 байна. Ингээд их, дээд сургуулиудын бүртгэлийн мэдээллийг хүргэж байна.

МУИС:

  • Бүртгэлийг 2021 оны зургадугаар сарын 10-ны 09:00 цагт нээж 07 дугаар сарын 05-ны 12:00 цагт хаана.
  • Бүртгэл:  https://burtgel.num.edu.mn хаягаар явагдана.

МУБИС:

  • Элсэлтийн бүртгэл нь 2021 оны 06 дугаар сарын 02-оос 07 дугаар сарын 09-ны өдрүүдэд онлайнаар 24 цагийн турш явагдана.
  • Бүртгэл: https://burtgel.msue.edu.mn/

ШУТИС:

  • Элсэлтийн бүртгэл нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний 10 цагаас 2021 оны 07 дугаар сарын 06 –ны  15 цаг хүртэл явагдана.
  • Бүртгэл:  https://elselt.edu.mn/

АШУҮИС:

  • Хүсэлт гаргагч нь тухайн жилийн 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ЭЕШ-ын дүн нийтэд зарлагдсан сүүлийн өдрийн 18.00 цаг хүртэл АШУҮИС-ийн элсэлтийн бүртэл, http://burtgel.mnums.edu.mn/ мэдээллийн цахим системд хүсэлт гаргана.

СЭЗИС:

  • Элсэлтийн бүртгэл нь 2021 оны 06 дугаар сарын 14-өөс 2021 оны 07 дугаар сарын 05 ны өдөр хүртэл явагдана.
  • Бүртгэл: https://admission.ufe.edu.mn/

                                                                                                                                    Т.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-06-23 139.5.219.164

Босго оноо бууруулдаг нь буруу одоо чанаржуулах цаг нь болсон боловсролоор бизнес хийсэн хэдэн юмыг өөгшүүлж болохгүй болсон болоогүй нэг юманд сурч байна гээд эцэг эхээ зовоогоод сурсан юмгүй диплом өвөрлөсөн худалдагч цэвэрлэгч дүүрэн байна чадалтай хүүхэүүд бол төгсөөд л ажилтай албатай болж байна иймд сурах хүсэлтэй бол босго оноог давж байж л сурна шүү дээ үүнийхээ оронд мэргэжлийн сургалтанд суугаад ажил амьдралаа зохицуулбал хамаагүй дээр шүү бүхнийг хамаатуулж байгаа юм биш шүү

Avatar

ЗА БОЛЬЦООЁ ОО 2021-06-23 202.179.24.77

800 ОНОО АВАХААС 400 ОНОО АВАХАД Л ИХ СУРГУУЛЬД ОРОХ НЭЭ ДЭЭ. МУУ ДҮНГЭЭС ЯЛИГҮЙ ДЭЭР 3- ГУРАВ ХАСАХ , КККК

Avatar

Зочин 2021-06-23 66.181.189.207

ЭНЭ ОЛОН ЯМАРЧ ХЭРЭГҮЙ АРД ТҮМНЭЭР ТОГЛОЖ МӨНГИЙГ НЬ СОРДОГ ХЭРЭГҮЙ ХУВИЙН ИХ ДЭЭД СУРГУУЛИЙГ ХААЖ
МЭРЭГЖЛИЙН СУРГУУЛИЙГ ОЛНООР БИ БОЛГОЖ ЗАЛУУСЫГ МЭРЭГЖЭЛТЭЙ БОЛГООЧ МЭРЭЖЛИЙН СУРГУУЛЬД ОНЦ САЙН СУРСАН БА МЭРЭЖЛЭЭРЭЭН ШАЛГАРСАН ХҮМҮҮСИЙГ ТУХАЙН МЭРЭЖЛЭЭР НЬ ИХ ДЭЭД СУРГУУЛД ЭЛСҮҮЛЭЖ БАЙГААЧ

Avatar

МУИС ба МҮИС ялгааг ард иргэдийн 20% мэдэхгүй баярлаж хөөрч алдаж онодог 2021-06-23 66.181.178.13

Аав ээж өвөө эмээгийн цалин тэтгэвэрийн зээлээр хөлжигсөд Монгол 100 илүү дээд сургуулийн хэрэгцээ байхгүй шүү дээ. Чанартай 5 дээд сургууль байхад хангалттай . Дээд сургуульд орохын тулд өдөр шөнө цаг завгүй хичээлээ давтаж ордог болохоос манайх шиг 400 оноо тавьчихаад мэдсэн мэдээгүй бүгдийн хаман авах юул бол

Avatar

Зочин 2021-06-23 103.80.210.183

Бууруулж яадаг юм. хүн дүрст бичнүүдийг сургаад тэр нь алсдаа гай л болж байна. байх ёстой байрандаа л байг.

Avatar

Зочин 2021-06-23 103.14.36.18

Улааныг харж урваж, шарыг харж шарвалздаг шиг босго оноогоо бууруулах хэрэггүй шүү дээ. Босго оноогоо хатуу тогтоогоод тэнцсэнийг нь аваад, оноо нь хүрэхгүй хүүхдүүд нь мэргэжил сургалтын төвд /МСТ/суралцаж мэргэжил эзэмших хэрэгтэй. Их дээд сургуулиад дотроо МСТ-ийн үйл ажиллагаа давхар явуулж цаг үедээ нийцсэн өөрчлөлт хийх хэрэгтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж