Лукашенкогийн эсрэг олон улс нэгдэж, Беларусийг хавчиж эхлэв | News.MN

Лукашенкогийн эсрэг олон улс нэгдэж, Беларусийг хавчиж эхлэв

Лукашенкогийн эсрэг олон улс нэгдэж, Беларусийг хавчиж эхлэв

Лукашенкогийн эсрэг олон улс нэгдэж, Беларусийг хавчиж эхлэв

Европын сүүлчийн “диктатор” хэмээгдэх болсон Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн дэглэмийг буулгаж авахын тулд Барууны орнууд нэгдэж байна. Их Британи, Европын холбоо, АНУ, Канад нэгдэн Беларусийн эдийн засгийн гол судсуудыг хаах хориг арга хэмжээ авахаа зарлажээ.

Беларусийн Засгийн газар тэрс үзэлтэн сэтгүүлч Роман Протасевичийг баривчлахын тулд Ирландын “Ryanair” компанийн нисэх онгоцыг албадан газардуулсан хэрэг олон улсын шүүмжлэлтэй тулгарсан. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард Афин хотоос Литва улсын нийслэл Вильнюс хотын чиглэлд нисэж байсан нисэх онгоцонд тэсрэх бөмбөг байж болзошгүй хэмээн хуурч Минск хотод газардсны дараа сэтгүүлчийг баривчилсан юм.

Германы Гадаад хэргийн сайд Хайко Маас хэлэхдээ “Бид цаашид зөвхөн хувь хүний эсрэг биш Лукашенкогийн дэглэмийн мөнгөн урсгалыг хааж, эдийн засгийг нь “хатаах” арга хэмжээ авна” гэж мэдэгджээ. Түүнчлэн Европын холбооны гадаад бодлогын асуудал хариуцсан дарга Жосеф Боррелл “Хориг арга хэмжээ Беларусийн Засгийн газарт дарамт үзүүлж, эдийн засгийг ихээр гэмтээнэ. Шийдвэр ирэх Пүрэв гаригт болох Европын зөвлөлийн хоёр өдрийн уулзалтаар гарна” хэмээсэн байна. Тэд Беларусийн  гадаад валютын гол урсгал болох газрын тос, утаат тамхи, хужир, бордооны давс зэрэг аж үйлдвэрийн экспортын эсрэг хориг тавихаар төлөвлөжээ. Түүнчлэн Лукашенког буланд шахахын тулд гадаадын зээл, хөрөнгө оруулалт авах боломжийг нь хааж, хориглох гэнэ.

Хоригийн төслийг өнгөрсөн Баасан гаригт хэлэлцэж, боловсруулжээ. Энэ үеэр Минскийн банкны салбарыг сонирхож буй Австри улсын зүгээс хориг Беларусийн ард иргэдийг хохироож болохгүй хэмээн эсэргүүцжээ. Гэхдээ Австри улсын зүгээс Беларусийн хужир, газрын тосны бүтээгдэхүүнд хориг тавихаас гадна агаарын орон зайн хууль, журмыг чангатгах санал гаргажээ. “Лукашенкогийн дэглэмд хэдийнэ зовж буй Беларусийн иргэдийг биш төрийн түвшний эдийн засгийн салбарыг бид байгаа болгох ёстой” хэмээн Австрийн Гадаад хэргийн сайд Александр Шалленберг мэдэгджээ.

Беларусьт өнгөрсөн наймдугаар сард болсон сонгуулийн дараа Лукашенко суудалдаа үлдэхийн тулд хийсэн үйлдлийн эсрэг Европын холбооноос дөрвөн удаа хориг арга хэмжээ авсан аж. Ингэснээр Беларусийн 166 хувь хүн, 15 аж ахуй нэгж Европын холбооны хар жагсаалтад оржээ.

Их Британийн Засгийн газрын зүгээс Беларусийн газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч монополь компанийг хориглож, эдийн засгийн тодорхой салбаруудын эсрэг хориг тавихаа мэдэгдсэн. Нэгдсэн вант улсын Гадаад хэргийн сайд Доминик Рааб хэлэхдээ “Бид холбоотон орнуудын хамтаар Беларусийн газрын тосын экспортын орлогыг хааж, хөрөнгө царцаах, аяллын хориг тавих зэрэг олон арга хэмжээг авна” хэмээжээ. Сэтгүүлчийг баривчилсны дараа Их Британи, Европын холбооноос Беларусийн дээгүүр нислэг үйлдэхийг хориглосон юм. Доминик Рааб Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенког “Европын сүүлчийн диктатор” хэмээн ярих болсон юм. АНУ-ын зүгээс Беларусийн 16 иргэнийг хар жагсаалтад оруулжээ. Тэдний дунд Беларусийн Батлан хамгаалах, тээврийн сайд, нисэх хүчний командлагч, шүүгч, хууль тогтоогч нар багтаж байна. Ийнхүү хүчирхэг гүрнүүд Даваа гаригт Беларусийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэнээр тус улсын Засгийн газрын ам.долларын бондуудын ханш унажээ.

Беларусийг 26 жилийн турш удирдсан Александр Лукашенко өнгөрсөн наймдугаар сард сонгуульд 80 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулж, зургаа дахь удаагаа сонгогдсон нь иргэдийн бухимдлыг төрүүлж, эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм. Улмаар эсэргүүцлийн жагсаалд оролцсон 2300 гаруй хүнийг баривчлан эрүүгийн ял тулгасан байна. Түүнчлэн түүний улс төрийн өрсөлдөгч тэргүүтэй 500 гаруй хүн ял сонссон аж. Эх сурвалжуудын мэдээлснээр Беларусийн шоронд олон зуун хүн зодуур, яргалал дунд хэрэг хүлээдэг гэнэ.

Лукашенкогийн хувьд Европын улсын удирдагч нараас улсаа хамгийн олон жил удирдаж буй хүн. Өнгөрсөн наймдугаар сард болсон сонгуулийн ирц хэдий цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа ч 84 хувьтай байсан ба сонгуулийн үр дүн бараг тодорхой байсан гэхэд болно. Учир нь түүнийг төр барьж байх хугацаанд үргэлж тэр илт давуу ялалт байгуулсаар ирсэн. Сонгуулийг будлиантуулж, луйварддагаараа алдартай түүний арга барил энэ удаад мөн л хэвээрээ сэтгүүлчдийг баривчилж, эсэргүүцэгчдэд хүч хэрэглэж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн амыг барихыг оролдож байв. 21-р зуун гарснаас хойш Беларусьт болсон Ерөнхийлөгчийн болон парламентын бүх сонгуулийн дүнг Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь тус улс бүх сонгуулийн явцад олон улсын хэм хэмжээг зөрчсөн гэж үздэг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ҮНЭН 2021-06-23 103.26.195.153

беларусыг хавчаад байхдаа яахав дээ ямар эргүү хар г***й вээ

Avatar

Зочин 2021-06-23 202.9.40.29

Бөларусьчууд мандтугай барууныг дагаад олиг тоЙ юм үзэхгүй муусайн барууны боолчлогдож нар удахгүй оросын атомын бөмбөгөнд үсгүй болтлоо ачуулах болно

Avatar

ҮНЭН 2021-06-23 103.26.195.153

чи ч ёстой уяаны нохой юм даа нохой яг ийм байдаг юм

Avatar

Иргэн 2021-06-23 66.181.179.195

Беларусь улсын ерөнхийлөгч Александр Лукашенкогийн, германы фашистууд ЗХУ-д довтолсон өдрийг тохиолдуулж Брест хотын Брестын цайзын талбайд болсон олон мянган хүний цуглаан дээр хэлсэн үг Беларусь улсын эсрэг хорио тавихаар зэхэж байгаа ЕХ-ны удирдагчдын Беларусийг дотроос нь хагалан бутаргах биеэ даасан улсын хувьд гэсэн хорлолтой үйлдлийг дэлхий нийтэд илчилсэн цогтой уриалал болж цуурайтлаа.Лукашенко ард түмнийхээ жинхэнэ удирдагч гэдгээ харууллаа. Хай живе Лукашенко…

Avatar

ҮНЭН 2021-06-23 103.26.195.153

өгөр толгой

Avatar

Зөв Зөв 2021-06-23 103.206.195.202

Өөдгүй муу урвагч оросын нохойг хурдан зайлуулах хэрэгтэй. Беларус бол эрх чөлөөт ард түмэн. Беларус улс, хэл, соёл мандан бадраг.

Avatar

Зочин 2021-06-23 202.21.109.93

ЕСТОЙ ЗӨВ

Avatar

Зочин 2021-06-23 192.82.77.109

Барууныг дагасан орнууд, өндөр хөгждөг,эрх чөлөөтэй гэх сурталчилгаа бол худал мэдээ,хорлох ажиллагаа.Украин,Болгари,Молдав, гм олон орон барууныг дагаж хөөрцөглөөд,,одоо хамаг үйлдвэрүүд нь өрсөлдөөнд цохигдон дампуурч,хүн ам нь яг манайх шиг ажилгүй гудамжид хаягдсан,энгээд чадварлаг залуус нь барууны хөгжилтэй орнууд рүү тэнүүчилж, хамгийн хүнд,бохир,бага цалинтай ажил хийж,эх орон нь сүйрч байна.Юмны үнэ өсч бараг европын төвшинд,гэтэл авдаг цалин бага,иргэд нь гадны хөрөнгөтний боол болсон.

Avatar

Зочин 2021-06-23 192.82.77.109

Хөгжилтэй хөрөнгөтөн орны байдал ч муу.Чи жишээ нь АНУ-д очоод сард 2500 доллорын цалинтай ажил олж хийхэд хэцүү.Олдохгүй. Гэтэл хотод нэг өрөө байр хөлслөхөд 1500-2000 долл,зөвхөн нэг хүний хоолонд 1000 долл,түргэн дуудахад 1500 долл,хугарсан гар эмчлэхэд 10000,төрөхөд40000,хагалгаа хийлгэхэд 100000 дээш доллорын үнэтэй.хүүхдийн цэцэрлэг сургуульд 1500 долл,дээд сургуульд жил бүр 100000 долл-ын үнэтэй.Чи тэнд хэл мэдэхгүй,гадны гуйлгачин,чамайг хэн ч тоохгүй, бүр амйнд чинь ч аюул учирч мэднэ.

Avatar

Зочин 2021-06-23 58.108.51.214

26 jil bolno doo

Avatar

Zochin 2021-06-23 150.129.143.162

Putin uls ornoo iim huchirheg ner hundtei bolgoj,ediin zasgaa deeshluulj bgaa eronhiilogch

Avatar

Зочин 2021-06-23 192.82.64.248

Лукашенко, Путин хоёр нэг үхэр тэрэгний 2 дугуй

Avatar

oros oron ulam l hvcherheg bolsoor bnaa.. 2021-06-23 103.57.92.40

harin eh oronoo hogjuulij baruuniig ailgaj bnaa.orosiin ediin yamar hvcherheg bolsoniig chi medehgui bnaa.orosuud sar bvr l olon vildver zobad barij baiguulij baruunaas hamaaralgui bolgoj bnaa ediin zasagaa.. oros bol bvheniig hiideg oron ch dee. orosiin hvnsenii hubid 100 oorsdiigoo hangaj bnaa..orosiig haaj booj chadahgui l dee..

Avatar

Зочин 2021-06-23 103.206.195.202

тээнэгт чи тэр ядуу архин далайд живсэн оростоо очоод амьдар. 21 онд 20 оноосоо 750мянган хүнээр хорогдсон байна лээ.

Avatar

Зочин 2021-06-23 192.82.77.109

ОХУ-д зөвхөн Украйны 2,5 сая иргэд шилжин ажиллаж байна.Узбек,Казах, Туркмен ,Киргиз,Таджик,Гүрж,Армен,зэрэг олон орноос ОХУ-рүү ажиллах хүч тасралтгүй цуварсаар.Гэтэл барууныг түшсэн Латви,Литви, Эстони,,Украйн, Молдав, Болгар зэрэг рүү хүмүүс очдоггүй, бизнес явдаггүй,хүн ам нь 1990-оныхоос хорогдсоор.Монголчууд орос рүү яваад хэрэггүй биз.тэдний шаардлагын төвшинд ажиллах чадваргүй.Тэгээд ч Монголд оросуудыг үзэн ядах үзэл гаарч байгаа тул мөд тэд,хөндийрч, жигшиж, хилээ ч хааж ч болзошгүй.

Avatar

Зочин 2021-06-23 66.181.178.13

Ард түмнээ дээрэлхдэг албан тушаал мөнхийн гэж боддог Лукашенко мэтийн дарангуйлагч нарын хувь зохиол С.Хуссейн М.Каддафи Н.Чаушевский нарын эмгэнэлт хувь зохиол хүлээж байгаа гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

Avatar

CNN- metiig baga vzej bai.aguu ardchilsan vzelt tarhia ugaalgasan gard. 2021-06-23 103.57.92.40

kaddaff vheed liviin ard tvmen erh cholootoi bolood az jargaltai jargaj bn uu tegeed. yagaad ter livid 7 jil bolohod 3 zasagiin gazar 40 garui ovog otog bolon deeremchidiin bvleg gazar nutagaa hubaaj neft hiin baylagaa baruunii kompaniud hyamdhan zarj bna. ard tvmen ni odoo osgolon guilagchild orj ajilguidel yduurald abtaj irgenii daind zobj bna.iim az jargal hend heregtei yum be dee..uls oron mohoogood chin baruuniihan yridag ardchilal hvnii erh choloo tend bn uu da.tarh

Avatar

Болж дээ 2021-06-23 192.82.68.68

Ард түмнээ хавчдаг хүн дээ Одоо өөрийг нь хавчих хэрэгтэй. Болж дээ.

Avatar

Зочин 2021-06-23 202.131.243.186

Барууны орнуудыг дагасан улсууд бүгд өндөр хөгжилтэй эрх чөлөөтэй байна. Өмнөд Солонгос -Хойд Солонгос, хуучинаар БНАГУ-ХБНГУ, гээд цаашлаад Ливан-Палестин, 2 Нигер, 2 Оман Балтийн 3 улс -Беларус гээд. Тэхэд л барууны эдийн засгийн а******н колончлогч бла бла тэнэг тэнэг юм ярьдаг улсуудын толгойд ус байна уу юу байна. Энэ муу дарангуйлагчийг хөөж зайлуулах хэрэгтэй

Avatar

hudalch gar be.hezee palestin niger ulsuud orosiig daglaa daa.. 2021-06-23 103.57.92.40

hervee hoid solongosiig booj haagaagui bol odiid hogjiltoi l muls bgaa daa. vvnd deglem ogt hamaagui ard tvmen ajilch hicheengui deer bolovsoroliig deedeldeg bol hogjinoo. ypon bol 1941 onoos omon hvcherheg ediin zasagtai bsan, solongos taivan gonkong singapuruud bol mash ajilsag ard tvmentei oorsdiin bodolgoor hogjson doo, ted baruunii valtiin san, delhiin bank metiin zaavar zobologoog ni ogt toodogui yuma. getel azi afrik latenii olon oronuud teden nariin zovlolgoor ybaad dampuursan

Avatar

Зочин 2021-06-23 192.82.78.143

Путлэрийн суга суга царайлж бгаам бнадаа

Avatar

Иргэг 2021-06-23 66.181.190.165

Манайд ийм диктатур төрөх санаархал гарч байсан Азаар парламент ийн тогтолцоо хамгаалсан Одоо хэт олон хийнэ болсон МАН с болгоомжилж сонголтоо хийх нь зүйтэй МАН түүнийг хамгаалагч хууль хүчнийхний цалин 5 сая тэтгэвэрт гарахдаа 50 -90 сая авдаг тэтгэвэр нь 1.5 саяас давсан зэрэг нь МАН хулгай хийж түүнээ хамгаалах хүчирхэг з****г дархлаа Иймд энэ тогтолцоог нураах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-06-23 66.181.189.207

МОНГОЛЫН АРДЧИЛЫГ АРДЧИЛАГЧ ХЭМЭЭХ ХУЛГАЙЧ НАР ҮГҮЙ ХИЙСЭЭР
АРДЧИЛАГЧ ХЭМЭЭХ ЛУЙВАРЧИД АРДЧИЛЫН НЭРЭЭР ТӨРИЙН ЭРХЭНД ГАРЧ МАНАН БҮЛЭГЛЭЛИЙГ ҮҮСГЭЖ
МОНГОЛ ТӨРИЙГ ХУЛГАЙЧ НАРЫН ҮҮР БОЛГОЖ ТӨРИЙН АЛАВЫГ БӨХС ДОЛООГЧ ХУЛГАЙЧ ХАХУУЛЧ НАРААР ДҮҮРГЭЖ
АРД ТҮМНИЙГ ЗОВООЖ ӨНӨӨДӨРИЙГ ХҮРТЭЛ ӨӨР ХООРОНДООН АЛБАН ТУШААЛ ЭРХ МЭЛ ТАМАГ ТЭМДЭГЭЭН БУЛААЛДАЖ БАЙГААГ
МОНГОЛЫН АРД ИРГЭД ЦӨМ ХАРЖ ШООЛОЖ ХУЛГАЙЧ НАРЫГ ДАГАЖ БӨХС ДОЛООГЧ НАР АЛБАН ТУШААЛААС ХАГЦАНА ХЭМЭЭН АЙЖ БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж