2021 оны төсөвт тодотгол хийнэ & хийхгүй

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

VS

2021 оны төсөвт тодотгол хийнэ & хийхгүй

Covid-19 халдварын улмаас Монгол Улсын эдийн  засаг зогсонги байдалд орсон.  Одоогоор төсөв дөрөв их наядын алдагдалтай явж байгаа. УИХ 2021 оны төсвийг 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Төсөвт Ерөнхийлөгч Х.Баттулга хориг  тавьсан ч МАН хүлээж аваагүй.  Тиймээс төсвийг  тодотгож, чухал шаардлагатай бус зардал, хөрөнгө оруулалтуудыг хумихыг эдийн засагчид сануулах болсон. МАН-ын бүлгээс зургадугаар сарын 14-ны өдөр “Наадмаас өмнө төсвийн тодотгол хийх шаардлагатай” хэмээн мэдэгдсэн. Мэдээж, Д.Тогтохсүрэн гишүүний мэдэгдлийг  МАН-ын бүлгийн байр суурь гэж хүлээж авна. Гэтэл Засгийн газар эсрэг бодолтой байна. Сангийн сайд Б.Жавхлан зургадугаар сарын 16-ны өдөр Засгийн газрын хуралдааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Төсөвт тодотгол хийх шаардлага үүсээгүй" гэдгийг хэлсэн билээ. Тиймээс хоёр талын байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.


 

Д.Тогтохсүрэн
МАН-ын бүлгийн дарга

-Төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн. Засгийн газар төсвийн тодотгол хийх чиглэлээр ажиллаж эхэлж байна. Удахгүй УИХ-д өргөн барина. Өргөн барьсны дараа УИХ хэлэлцэж шийдвэрээ гаргана. 2021 оны Төсвийн тодотголыг Үндэсний их баяр наадмаас өмнө баталж, хүүхдийн мөнгөний нэмэгдэл, төрөөс хөнгөлсөн зарим халамжийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Хүүхдийн мөнгөний асуудлаас эхлээд улсын төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн. Засгийн газар улсын төсөвт тодотгол хийх чиглэлээр ажиллаж байна. Удахгүй УИХ-д өргөн барина. Өргөн барьсны дараа УИХ хэлэлцэж, шийдлвэрээ  гаргана. 

Б.Жавхлан
Сангийн сайд

-Бид төсвийн тодотгол хийдэг хуультай. Тодотгол хийх төсвийн хуульд таван нөхцөл байдаг.Одоогоор төсвийн тодотгол хийх эдийн засгийн нөхцөл байдал бүрдээгүй. Энэ оны төсвийн орлого тавдугаар сарын 31-ний байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ нь өнөөгийн нөхцөл байдалд чамлахааргүй үзүүлэлт. Төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх чиглэлээр боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг бууруулсан. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн “Ажлын байрыг дэмжих 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хэрэгжилт”-ийн үр дүнд эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 2019 оны суурь гүйцэтгэлээс зарим үзүүлэлтүүдээрээ давсан. Энэ жил экспортуудын гол түүхий эдүүдийн үнэ Монголд таатай байсан нь эдийн засагт эерэгээр нөлөөллөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж