Тоглолтын өмнө: Хэсгээ тэргүүлэхийн төлөөх тулаан буюу Англи vs Чех

Хуучирсан мэдээ: 2021.06.22-нд нийтлэгдсэн

Тоглолтын өмнө: Хэсгээ тэргүүлэхийн төлөөх тулаан буюу Англи vs Чех

Тоглолтын өмнө: Хэсгээ тэргүүлэхийн төлөөх тулаан буюу Англи vs Чех

Англи-Чехийн шигшээ багууд өнөөдөр/2021.06.22/ шөнө 03.00 цагаас D хэсгийн тэргүүн байрын төлөө тоглох болно.


АНГЛИ

Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарет Соутгэйт Чехийн эсрэг Харри Магуайр, Жордан Хэндэрсон нарыг гараанд гаргана гэдгээ мэдэгдсэн. Өмнөх тоглолтод оролцсон Шотландын шигшээ багийн хагас хамгаалагч Билли Гилмоурын PCR шинжилгээний хариу эерэг гарч Covid-19-ийн халдвартай гэдэг нь тогтоогдсон. Үүний улмаас Челсигийн хослол Мэйсон Маунт, Бэн Чилвэлл нар аюулгүй байдлын үүднээс өөрсдийгөө тусгаарласан бөгөөд тэдний шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа юм. 

Английн шигшээ баг хэсгээ тэргүүлэхийн тулд заавал Чехийг буулган авах даалгавартай байгаа. Хэрэв Шотланд Хорватын шигшээг хожиж, "Гурван арслангууд" Чехэд хожигдвол бүр гуравдугаар байр руу унах боломжтой. Англичууд энэ тоглолтод багийн ахлагчаар Харри Кэйнийг гараанд гаргана гэдгээ мэдэгсэн бөгөөд энэ талаар дасгалжуулагч Гарет Соутгэйт хэлэхдээ “Тэр бол манай хамгийн шилдэг бөгөөд үр нөлөөтэй тоглогч. Энэ тэмцээнд ирсэнээсээ хойш хараахан гоол оруулаагүй байгаа ч бидний хувьд хамгийн чухал нэгэн хэвээр байгаа” хэмээжээ.

ЧЕХ

Харин Чехийн шигшээ хэсгээ тэргүүлэхийн тулд тэдэнд зөвхөн тэнцээ хангалттай. Тийм ч учраас Чех өнөө шөнө хамгаалж тоглох нь гарцаагүй. Довтлогч Патрик Шик Кристиано Роналдогийн хамтаар "ЕВРО 2020"-ийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа. Энэ тоглолтын талаар Чехийн туслах дасгалжуулагч “Тэднийг үнэхээр хүчтэй баг гэдгийг бид мэднэ. Англи, Шотландын тоглолтоос бид тийм ч их дүгнэлт хийж чадаагүй. Учир нь дерби тоглолт байсан учир өөр уур амьсгал, өөр үнэт зүйлийн төлөөх тулаан байсан. Тэдэнд олон жилийн турш топ багт хүчин зүтгэсэн туршлагатай тоглогчид, ур чадвар өндөр авьяаслаг залуу одод гээд бүх зүйл өв тэгш бүрдсэн баг” гэж ярьсан. 

ОНЦЛОХ ТОГЛОГЧ

Байер Леверкузэн клубын довтлогч Патрик Шик шигшээ багтаа үнэхээр сайн тоглолтыг үзүүлдэг. Энэ ч утгаараа 2016 оноос хойш Чехийн шигшээн төлөө 28 тоглолтод оролцохдоо 14 гоол буюу хоёр тоглолтод нэг гоол оруулдаг гэсэн маш өндөр үзүүлэлт түүнийг дагалдаж байна. "ЕВРО 2020"-д ч тэр ард түмнийхээ итгэлийг алдалгүй хоёр тоглолтод оролцохдоо аль хэдийн гурван гоолыг оруулж мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж яваа. Английн нягт хамгаалалтын эсрэг түүний хичээл зүтгэл, мэдрэмж Чехийн багийн гол зэвсэг байх нь ойлгомжтой. Хэрэв Чехүүд эхний гоолыг оруулж чадвал хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарах магадлал бараг 90 хувьтай болно гэсэн үг.

Тоглолтын тухай баримт

  • Тэд урьдчилсан шатанд нэг хэсэгт таарсан бөгөөд хоёул талбай дээрээ нэг, нэг ялалт байгуулсан.
  • Чехийн шигшээ Уэмблид хийсэн сүүлийн гурван тоглолтдоо 9 гоол алдаж 3 гоол оруулсан.
  • Английн шигшээ Шотландтай хийсэн тоглолтод 0-0 гэсэн харьцаатай тэнцсэн нь тэд түүхэндээ том тэмцээнд 17 дахь удаагаа “хуурай” тэнцсэн үзүүлэлт болсон. Өөр ямар ч улс том тэмцээнд 17 удаа “хуурай” тэнцэж байгаагүй.
  • Хэрэв "Гурван арслангууд" Чехийн эсрэг гоол алдахгүй байж чадвал том тэмцээний хэсгийн шатанд хаалгаа “хуурай” манасан гурав дахь тохиолдол болно. 
  • Рахим Стерлинг 2019 оны гуравдугаар сард Чехийн эсрэг хет-трик хийж байсан.
  • Харри Кэйн Чехийн эсрэг хийсэн сүүлийн хоёр тоглолтдоо хоёуланд нь гоол оруулсан.

NEWMETA - Б.Санчир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж