Тоглолтын өмнө: Хож эсвэл гэртээ харь

Хуучирсан мэдээ: 2021.06.22-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Тоглолтын өмнө: Хож эсвэл гэртээ харь

Тоглолтын өмнө: Хож эсвэл гэртээ харь

"Евро-2020" тэмцээний D хэсгийн сүүлийн учраа болох Хорват, Шотландын шигшээ багуудын тоглолт өнөөдөр/2021.06.22/ шөнө 03.00 цагаас "Хампден Парк" цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна. Аль аль багуудын хувьд тэмцээнээ цааш үргэлжлүүлэх эсэхээ шийдэх маш чухал ач холбогдолтой тоглолт. Хоёулаа хэсгийнхээ сүүлийн байруудад тус бүр нэг оноотой жагсч байгаа бөгөөд аль хожсон баг нь бусад багуудаас хамаарч шөвгийн 16-т шалгарах боломжоо хадгалж үлдэх болно. Хорватын шигшээ хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтоо Чехийн шигшээ багийн эсрэг хийж 1-1 гэсэн харьцаатай тэнцсэн бол Шотландын шигшээ хүчирхэг Английн шигшээ багийн эсрэг тоглож “хуурай” тэнцсэн. Тоглолтын агуулга “Хож эсвэл гэртээ харь” байх болно. 

Хорватын гарааны хувьд тэмцээний хэсгийн эхний хоёр тоглолтод гэмтлийн улмаас оролцоогүй Шотландын Рэйнжерс клубын зүүн жигүүрийн хамгаалагч Борна Брашич эргэн ирж шигшээ багтайгаа нэгдсэн сайн мэдээтэй. Тэрбээр гарааны бүрэлдэхүүнд шууд багтах байх гэж таамаглаж байна. Өмнөх тоглолтод Чехийн эсрэг тоглоогүй Марсело Брозович Шотландын эсрэг гараанд гарах болно гэж дасгалжуулагч мэдээлэл өгсөн. Мөн гараанд гарч байгаа ч хангалтгүй тоглож байгаа Анте Ребичийг сэлгээ рүү шилжүүлэх төлөвтэй байна. Бусад байрлалд ерөнхийдөө өөрчлөлт гарахгүй. Тэднийг маш чухал тоглолт хүлээж байгаа учир Златко Далич дасгалжуулагч нягт үзэх нь гарцаагүй.

Харин Шотландын хувьд өмнөх тоглолтод хүчирхэг Английн шигшээ багийн эсрэг тун давгүй тоглолт үзүүлж хаалгандаа гоол алдаагүй тэнцсэн. Нэг харамсалтай мэдээ гарсан нь Челси клубын авьяаслаг залуу Билли Гилмор Covid-19-ийн халдвар авсан нь тогтоогдсон. Түүнийг орлож Стуарт Армстронг гарч дундын шугамыг бүрдүүлэх төлөвтэй байна. Английн эсрэг 90 минутын турш маш гайхалтай тоглолт үзүүлсэн Киеран Тиерниг онцлох нь зүйн хэрэг. Бруно Петкович дасгалжуулагч өмнөх тоглолтод гаргасан гарааны бүрэлдэхүүнээ илгээнэ хэмээн бидний зүгээс таамаглаж байна.

Онцлох тоглогчид

Шотландын шигшээ багийн хамгаалалт сайн болж байгаа ч довтолгоо төдийлөн амжилттай болж өгөхгүй байгаа. Хэсгийн хоёр тоглолтод нэг ч гоол оруулаагүй гэдгээс довтолгоо ямар асуудалтай байгааг харж болно. Хэрэв өнөө шөнө тэд Хорватыг хожно гэвэл зайлшгүй гоол оруулах шаардлагатай. Тэгвэл тэдний гоол оруулах хамгийн магадлал өндөртэй тоглогч бол "Championship" лигт 12 гоол шигтгээд амжсан Линдон Дикс юм. 

Хорватын хувьд хэсгийн хоёр тоглолтын ганц гоолыг оруулсан тоглогч бол Иван Перишич. Италийн сериа А лигт дөрвөн гоол оруулаад амжсан тэрээр энэ тоглолтын онцлох тоглогчоор нэрлэгдэж байна. Хоёр баг тэнцсэн ч аль алинд нь ашиггүй учир заавал гоол оруулах шаардлага тэдэнд тулгараад байгаа. Петкович, Ребич гэх зэрэг довтолгооны тоглогчид төдийлөн болж өгөхгүй байгаа учир Перишич хэр довтолгоонд идэвхтэй байхаас шалтгаалж тэдний хожих эсэхэд том нөлөө үзүүлэх юм.

ЧИХ ТАВИХ ТОГЛОГЧ 

Чехтэй хийдэг тоглолтод Патрик Шикид хоёр гоол алдсаныг эс тооцвол Шотландын хамгаалалт маш сайн байгаа. Хүчирхэг Английн шигшээ хүртэл хэдий бөмбөгний эзэмшил, тоглолтын хувьд илүү байсан ч гоол оруулж чадаагүй юм. Тэгвэл Шотландын гол хамгаалалтын ноён нуруу болоод байгаа Грант Хэнли гэх тоглогчийг бид хүлээлт үүсгэх тоглогчид нэрлэж байна. Тэрээр өмнөх улиралд 1.8 таслалт дундажласан бөгөөд түүний хамгаалалтаас шалтгаалж гоол алдах эсэх шийдэгдэнэ гэж хэлэхэд хилсдэхгүй.

Тоглолтын статистик:

  • Бүх тэмцээнийг оролцуулаад хоёр баг нийт таван удаа учраа таарч байжээ. Шотланд гурав хожсон бол Хорватын шигшээ нэг ч хожоогүй, хоёр тоглолт нь тэнцээгээр өндөрлөж байв. 
  • Учраа таарч байсан таван тоглолтдоо хоёр баг тус бүр хоёроос дээш гоол оруулж байгаагүй.

Шотланд:

  • Том тэмцээний хүрээнд сүүлийн найман тоглолтынхоо тавт нь эсрэг багийнхаа хаалганы торыг хөдөлгөж чадаагүй байна.
  • Шотландын шигшээ баг хэзээ ч Хорватын шигшээ багт хожигдож байгаагүй.

Хорват: 

  • Хорватчууд Европын Аваргын сүүлийн найман тоглолтынхоо зургаат нь эхлээд гоол алджээ.
  • Тэд том тэмцээний хүрээнд сүүлийн 11 тоглолтдоо ердөө хоёр хожил байгуулжээ. ( 3 тэнцээ, 6 хожигдол)

Newmeta - М.Пүрэвдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж