Covid-19 цар тахлын зовиур, шинж тэмдэгтэй адилхан ханиад байгаа эсэх нь иргэдийн санааг зовоож байна. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодруулахад:“Одоогоор тийм ханиад бүртгэгдээгүй, Гадуур ханиад томуугийн вирус байгаа. Гэхдээ тийм ч их хэмжээтэй биш” гэв.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний төвөөс авсан статистик мэдээгээр томуу, томуу төст өвчин өнгөрөгч оны ихээр хамгийн их буюу 10 мянган хүн амд 104 хүн өвчилж байсан бол энэ оны 22 дахь долоо хоногт өвчлөл зургаан хүн болтлоо буурчээ.
Өнөөдрийн байдлаар өрхийн эмчийн хяналтад Covid-19 өвчний хөнгөн хэлбэрийн оноштой 20795 хүн гэртээ эмчлүүлж байгаа аж. Улсын хэмжээнд нийтдээ 10438 хүн өчигдөр/2021.06.21/ вакцинд хамрагдсан байна.
Т.БИЛГҮҮН
Холбоотой мэдээ