АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2021.06.22-нд нийтлэгдсэн

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал гэж хэн бэ?

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал гэж хэн бэ?

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.06.22/  хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын /АТГ/  дэд даргыг томилох сонсголыг долдугаар сарын 6-ны өдөр хийхээр тогтлоо.  Тодруулбал, АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа зургадугаар сарын 14-нд АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга Г.Азжаргалыг дэд даргын албан тушаалд томилуулах хүсэлтийг ХЗБХ-нд ирүүлжээ. 

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нь Г.Азжаргалын ажлын үр дүнг тодорхойлохдоо “Г.Азжаргал нь авлига, албан тушаал, мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэх арга барил тэр дундаа энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд гадаад улсуудын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хамтран ажиллах арга замыг чадварлаг эзэмшсэн. Хамт олон дунд нэр хүндтэй, манлайлал сайтай, зохион байгуулалттай томоохон гэмт хэргүүдийг илрүүлэхэд өндөр үр дүнтэй ажилласан. Гэмт хэргийн замаар олсон хууль бус орлогыг гадаад улс орнуудаар дамжуулан угааж буй үйлдлийг илрүүлэх чиглэлд оюун ухаан, ур чадвараа дайчлан ажиллаж байгаа манай тэргүүний удирдах албан тушаалтан юм” гэжээ.

Г.Азжаргалын хувьд 1984 онд төрсөн, хуульч мэргэжилтэй, магистрын зэрэгтэй эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг аж.

БОЛОВСРОЛ:

  • 1992-2002 онд Ерөнхий боловсролын сургуульд
  • 2002-2007 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын дотоодын их сургуульд эрхзүйч мэргэжлээр
  • 2011 онд АНУ-ын Ази номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвд терроризмтэй тэмцэх чиглэлээр
  • 2013 онд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны үндэсний академид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр
  • 2017 онд  ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын институцийг  тус, тус төгссөн.

ЭРХЭЛСЭН АЖИЛ:

  • 2002 онд Цагдаагийн Ерөнхий газрын/ЦЕГ/  Эргүүл хамгаалалтын газрын эргүүлийн цагдаа
  • 2007-2008 онд ЦЕГ-ын эрүүгийн төлөөлөгч
  • 2008-2014 онд Эрүүгийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст төлөөлөгч, ахлах төлөөлөгч
  • 2014-2016 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын гуравдугаар хэлтсийн  тасгийн дарга
  • 2018 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл АТГ-ын гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар тус, тус томилогдон ажиллаж байна.

ГАВЬЯА ШАГНАЛ:

  • ЦЕГ-ын 2009,2011,2012,2013 оны ажил мэргэжлийн аварга
  • 2012 онд цагдаагийн ахмад цол
  • 2013 онд хууль зүй дотоод хэргийн яамны цагдаагийн алдар тэмдэг
  • 2017 онд ЦЕГ-ын цагдаагийн гавьяа тэмдэг
  • 2018 онд Цагдаагийн хүндэт медаль
  • 2018 онд Цэргийн гавьяаны одон
  • 2019 онд АТГ-ын шилдэг менежер
  • 2020 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор тус, тус шагнуулж байжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
80
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
6
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж