Монголын шатрын холбоо өрөө төлж, гишүүнчлэлээ сэргээлгэнэ | News.MN

Монголын шатрын холбоо өрөө төлж, гишүүнчлэлээ сэргээлгэнэ

Монголын шатрын холбоо өрөө төлж, гишүүнчлэлээ сэргээлгэнэ

Монголын шатрын холбоо өрөө төлж, гишүүнчлэлээ сэргээлгэнэ

Дэлхийн шатрын холбооны Ёс зүй, сахилгын хорооны шийдвэрээр Монголын шатрын холбооны гишүүнчлэлийг нэг жилээр түдгэлзүүлсэн билээ. Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монголын шатрын холбооны удирдах зөвлөл өчигдөр/2021.06.21/ хуралдаж, асуудал үүсгэсэн 3000 еврог төлөхөөр болжээ.

Хэрэг явдлыг эргэн сануулбал, 2017 онд Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр Грек улсын шатрын их мастер Гривасын зохиосон дөрвөн номын зохиогчийн эрхийг худалдан авах тухай гэрээ байгуулсан боловч гэрээнийхээ үлдэгдэл мөнгө болох 3000 еврог өгөөгүй аж. Үүний улмаас Монголын шатрын холбооны гишүүнчлэлийг түдгэлзүүлжээ. Өчигдрийн хурлаар энэ үлдэгдэл мөнгийг тус холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Түвшин хувиасаа төлж, холбооныхоо нэрийн өмнөөс удирдах зөвлөлийн гишүүд, Дэлхийн шатрын холбоо болон Монголын шатарчдаасаа албан ёсоор уучлал гуйхаар болсон гэнэ.

Дээрх асуудлаас гадна дараах асуудлыг хурлаар хэлэлцжээ.

  1. "Дэлхийн Цом 2021" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн МУГТ, ОУМ, ЭИМ Б.Мөнгөнтуул, ИМ Д.Батсүрэн, ОУМ С.Ган-Эрдэнэ, ЭОУМ Т.Мөнхзул нарын дөрвөн тамирчин, гурван дасгалжуулагч оролцох болсонтой холбогдуулан бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгууллаа.
  2. Шатрын ордны барилгын ажлын явцыг хянах, түүний менежментийн асуудалтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг шинэчлэн байгуулахаар боллоо.
  3. Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Түвшин Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулах талаар удирдах зөвлөлийн гишүүдийн саналыг авсан бөгөөд санал хураалтад оролцсон гишүүдийн 93.3 хувийн саналаар дэмжигдлээ. Дээрх яаралтай шийдвэрлэх асуудлуудтай холбогдуулан дараагийн хурлыг цахимаар явуулахаар урьдчилсан байдлаар санал нэгдэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-22 192.82.76.101

Зөв 😀

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж