Нисэх буудал нээгдэхээс өмнө замын хагарлыг засварлана | News.MN

Нисэх буудал нээгдэхээс өмнө замын хагарлыг засварлана

Нисэх буудал нээгдэхээс өмнө замын хагарлыг засварлана

Нисэх буудал нээгдэхээс өмнө замын хагарлыг засварлана

Хөшигийн хөндий дэх олон улсын "Чингис хаан" шинэ нисэх буудал долдугаар сарын 4-нд нээлтээ хийнэ. Үүнээс өмнө нисэх буудлын зам засварын ажлыг дуусгахаар төлөвлөж буйг нийслэлийн Автозамын хөгжлийн төвөөс мэдээлэв. Замд гарсан хагарлыг энэ сарын 10-наас засварлаж эхэлсэн байна. Засварын ажлыг энэ сарын 25-нд дуусгахаар төлөвлөсөн ч үргэлжлэн орсон борооны улмаас хойшилжээ. Гэхдээ засварын ажлыг энэ сарын 30-нд дуусгахаар төлөвлөсөн аж.

Замын хагарал өнгөрсөн жилээс эхлэн үүссэн болохыг Зам тээвэр, хөгжлийн яамнаас мэдээлж байв. Салбарын яам замын ирмэгээс 3.5 м зайд 115 м орчим дагуу хагарал үүссэн нь технологитой холбоотой эвдрэл хэмээн тайлбарлаж байсан юм.  Нийт 32.2 км замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хоёр жилийн өмнө барьж ашиглалтад оруулж байсан билээ.

ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаа "Засварын зардлыг гүйцэтгэгч компани хариуцах ёстой. Гүйцэтгэх компанийн 100 хувь буруу. Засгийн газраас мөнгө гарахгүй. Хурдны зам учир орц, гарч байхгүй. Улсын комисс 2019 оны есдүгээр сард замыг хүлээн авсан. Гүйцэтгэгч компани нь Хятад. Аспальтан хучилтын хувьд дээд үедээ харлуулсан дайрган үе 10 см, аспальт 10 см гээд нийтдээ 20 см. Тухайн үед зам хагаралгүй байсан учир улсын комисс хүлээн авсан байх. Хөндлөн гарал бол цаг уурын улмаас гардаг. Харин дагуу хагарал хэрхэн гарсныг мэдэхгүй байна. Гүйцэтгэгч компани хөдөлгөөн нээхээс өмнө засварын ажлыг дуусгана гэж бидэнд мэдэгдсэн" гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-22 202.126.90.27

Одоо хүртэл засварлаагүй юу.,

Avatar

Зочин 2021-06-22 122.201.26.14

Хурдны зам бетон арматур суурьтай л баймаар, Зүгээр шороон дээр асфалд асгаад тэр нь хагарсан мэт зураг байх юм.

Avatar

Нийтэд ил болго 2021-06-22 64.119.25.65

Ийм л гүйцэтгэгч компаниуд оруулж ирж байна даа, Шилдэг компани Хятадынх, шилдэг Хүн Хятадынх, шилдэг бүхэн Хятадынх.. Салбарын яам нь энэ тухай яагаад тэр Элчин сайдын яаманд нь мэдэгддэггүй юм бээээ

Avatar

Zochin 2021-06-22 66.181.184.100

миний мэдэхээр бол ашиглалтанд хүлээн авсан тэр зуны бороонд далан нь урсаад эхэлсэн байсан. далангаа огт бэхжүүлээгүй нь ил байсан. их муу зам даа бүрэн хуулж дахиж хийхээс нааш хэл ам тасрахгүй ээ.

Avatar

Зочин 2021-06-22 103.80.210.183

бас хятадууд оруулж ирэх нь дээ.

Avatar

зочин 2021-06-22 66.181.187.129

хагарал дээр нь данхаар битум асгаад янзлах байх даа, энэ чинь хурдны зам машин 100 дээш км цагийн хурдтай явна дахиж харагараад машин аваар хийж хүний амь эрсдвэл хэн хариуцах вэ ЗТЯамны малнуудаа

Avatar

Зочин 2021-06-22 210.238.186.160

Асфальт гэж бичидэг дээ. Гадаад үгээ мэдэхгүй юм бол мэдэх монгол үгээрээ орлуулаачээ

Avatar

Зочин 2021-06-22 103.80.210.183

бүтэн ухаж суурь шороог сольж байж хийхгүй бол хурданаар нэг том машин өнгөрөхөд л хуваагдаад газраас гулгаад алга болсон байх бий вий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж