Нисэх буудал нээгдэхээс өмнө замын хагарлыг засварлана

Хуучирсан мэдээ: 2021.06.22-нд нийтлэгдсэн

Нисэх буудал нээгдэхээс өмнө замын хагарлыг засварлана

Нисэх буудал нээгдэхээс өмнө замын хагарлыг засварлана

Хөшигийн хөндий дэх олон улсын "Чингис хаан" шинэ нисэх буудал долдугаар сарын 4-нд нээлтээ хийнэ. Үүнээс өмнө нисэх буудлын зам засварын ажлыг дуусгахаар төлөвлөж буйг нийслэлийн Автозамын хөгжлийн төвөөс мэдээлэв. Замд гарсан хагарлыг энэ сарын 10-наас засварлаж эхэлсэн байна. Засварын ажлыг энэ сарын 25-нд дуусгахаар төлөвлөсөн ч үргэлжлэн орсон борооны улмаас хойшилжээ. Гэхдээ засварын ажлыг энэ сарын 30-нд дуусгахаар төлөвлөсөн аж.

Замын хагарал өнгөрсөн жилээс эхлэн үүссэн болохыг Зам тээвэр, хөгжлийн яамнаас мэдээлж байв. Салбарын яам замын ирмэгээс 3.5 м зайд 115 м орчим дагуу хагарал үүссэн нь технологитой холбоотой эвдрэл хэмээн тайлбарлаж байсан юм.  Нийт 32.2 км замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хоёр жилийн өмнө барьж ашиглалтад оруулж байсан билээ.

ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаа "Засварын зардлыг гүйцэтгэгч компани хариуцах ёстой. Гүйцэтгэх компанийн 100 хувь буруу. Засгийн газраас мөнгө гарахгүй. Хурдны зам учир орц, гарч байхгүй. Улсын комисс 2019 оны есдүгээр сард замыг хүлээн авсан. Гүйцэтгэгч компани нь Хятад. Аспальтан хучилтын хувьд дээд үедээ харлуулсан дайрган үе 10 см, аспальт 10 см гээд нийтдээ 20 см. Тухайн үед зам хагаралгүй байсан учир улсын комисс хүлээн авсан байх. Хөндлөн гарал бол цаг уурын улмаас гардаг. Харин дагуу хагарал хэрхэн гарсныг мэдэхгүй байна. Гүйцэтгэгч компани хөдөлгөөн нээхээс өмнө засварын ажлыг дуусгана гэж бидэнд мэдэгдсэн" гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж