Ираны цөмийн цахилгаан станцыг учир битүүлгээр унтраажээ

Хуучирсан мэдээ: 2021.06.22-нд нийтлэгдсэн

Ираны цөмийн цахилгаан станцыг учир битүүлгээр унтраажээ

Ираны цөмийн цахилгаан станцыг учир битүүлгээр унтраажээ
FILE - In this Oct. 26, 2010 file photo, a worker rides a bicycle in front of the reactor building of the Bushehr nuclear power plant, just outside the southern city of Bushehr. Iran’s sole nuclear power plant has undergone a temporary emergency shutdown, state TV reported on Sunday, June 20, 2021. An official from the state electric energy company, Gholamali Rakhshanimehr, said on a talk show that the Bushehr plant shutdown began on Saturday and would last "for three to four days.” (AP Photo/Mehr News Agency, Majid Asgaripour, File)

Ираны цор ганц цөмийн цахилгаан станцыг учир битүүлэг шалтгааны улмаас анх удаа яаралтай унтраажээ. Цахилгаан станцыг 2011 онд өмнөд нутгийн боомт хот Бушерт Оросын тусламжтайгаар байгуулж байсан юм.

Станцыг унтраасан тухай албаныхан энэ сарын 20-нд төрийн мэдээллийн телевизээр зарласан аж. Төрийн удирдлагатай эрчим хүчний "Таванир" компанийн албан тушаалтан Голамали Рахшанимерын хэлснээр станцыг энэ сарын 19-нд унтрааж эхэлсэн нь гурав, дөрвөн өдөр үргэлжилж магадгүй. Үүнээс шалтгаалан эрчим хүч хомсдож болзошгүй гэнэ. "Таванир" компанийн зүгээс цахилгаан станцыг унтрааж байгаа нь энэ долоо хоногт хийх засварын ажилтай холбоотой гэхээс илүү нарийн мэдээлэл өгөөгүй аж.

Зарим эх сурвалжийн мэдээлснээс харвал дээрх шийдвэр Иран болон бусад орнуудын хооронд хийсэн хэлэлцээрт ахиц дэвшил гарсантай холбоотой бололтой. Тухайлбал, Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах зорилготой Иран болон бусад зургаан улсын 2015 онд анх байгуулж байсан хэлэлцээрийг сэргээх асуудал нааштайгаар эргэж байгаа юм. Хэлэлцээрийг амжилттай сэргээвэл Иран цөмийн хөтөлбөрөө зогсоож, оронд нь олон улс эдийн засгийн хоригоо сулруулах учиртай билээ.

Дээрх хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж байсан ч Дональд Трамп Ираны эсрэг хориг арга хэмжээ авснаас болж мартагдаад байв. Трампын үйлдлийн хариуд Иран Цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлснээс болж хэлэлцээр бүрмөсөн мартагдахад ойрхон байлаа. Хэдийгээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дээрх хэлэлцээрийг сэргээх санаатай байгаагаа илэрхийлж байсан боловч энэ бүхэн бодит байдал дээр тийм ч хялбар биш юм.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж