АНУ: Дууны хурдтай пуужингийн туршилтад 4 дун, 90 хясаа өртөнө

Хуучирсан мэдээ: 2021.06.22-нд нийтлэгдсэн

АНУ: Дууны хурдтай пуужингийн туршилтад 4 дун, 90 хясаа өртөнө

АНУ: Дууны хурдтай пуужингийн туршилтад 4 дун, 90 хясаа өртөнө

АНУ-ын нисэх хүчин шинээр бүтээсэн агаараас харвадаг дууны хурдтай пуужингийн нь туршилтад дөрвөн дун, 90 хясаа өртөн үхэж магадгүй хэмээн сэрэмжлүүлжээ. Өмнө нь аливаа зэвсгийн туршилтын болзошгүй хохирлын эрсдэлийг тооцоолохдоо ийнхүү дун, хясаа гэх мэт амьтдад учрах хохирлыг тооцдоггүй байсан тул дээрх сэрэмжлүүлэг олны анхаарлыг татсан байна.

Генерал Тимоти М.Рейн энэ сарын эхээр хэлсэнчлэн өмнөх туршилт нь бүтэлгүйтлээс болж саатсан “Агаараас харвах шуурхай хариу үйлдлийн зэвсэг "AGM-183A ARRW” нэртэй дууны хурдтай пуужингийн туршилтыг долдугаар сарын эхээр хийхээр төлөвлөсөн гэнэ. Туршилтыг Маршаллын арлуудын бүгд найрамдах улсын Кважалейн арлын ойролцоо Номхон далайд хийх юм. Гэвч шүүмжлэгчид энэ туршилтыг татвар төлөгчдийн мөнгөнөөс гадна далайн амьтдын амийг дэмий урсгаж буй үйлдэл хэмээн хүчтэй эсэргүүцэж байгаа аж. Учир нь Кважалейн арлын ойр орчимд олон ховор төрлийн амьтад нутагладаг гэнэ. Тэгвэл АНУ-ын нисэх хүчний Киртланд бааз дахь цөмийн зэвсгийн төв уг туршилт далайн амьтдад тийм ч их хохирол учруулахгүй гэдгийг мэдэгдсэн байна.

Мэдэгдэлд “Удахгүй болох дууны хурдтай пуужингийн туршилтаас болж дээд талдаа дөрвөн дун, 90 хясаа үхэж магадгүй” гэж дурджээ. Гэхдээ мэргэжилтнүүдийн анхааруулж байгаагаар пуужингийн туршилтын уршгаар арлын ойролцоох 10 мянган шүрэн хад, 108 орчим нэн ховордсон тоть загасны нэгэн зүйл гэмтэж, эсвэл бүрмөсөн үхэх эрсдэлтэй гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж