459 хүний амины үнэтэй шагнал, сонгууль!

Хуучирсан мэдээ: 2021.06.22-нд нийтлэгдсэн

459 хүний амины үнэтэй шагнал, сонгууль!

459 хүний амины үнэтэй шагнал, сонгууль!

Шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдож буй У.Хүрэлсүх Баасан гаригт тангаргаа өргөнө. Ингэснээр түүний бүрэн эрхийн хугацаа тоологдож эхэлнэ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажилласан Х.Баттулга хийгээд шинээр сонгогдож, зургаан жилийн бүрэн эрхтэй У.Хүрэлсүх хоёрын хооронд ажил алба, амин улс төр нь ч эрс ялгаатай ч дөрөө харшуулсан үе бий.

Дэлхийн нийтээрээ цар тахалтай нүүр тулж, чадах бүхнээрээ тэмцэж яваа энэ цаг үед тэдний буруутай хийгээд амин улстөржсөн хэдэн үйлдлийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэдний хийсэн алдаа, оноонд ард түмэн сонголтоороо дүнгээ тавьчихсан ч дэлхийг сөхрүүлж буй цар тахлыг үед сануулахгүй байхын аргагүй, дурдахгүй өнгөрч болохгүй алдаа ч байлаа.

Нэг нь тангараг өргөөд ажилдаа орно, нөгөө нь ажлаа өгөөд дараагийн улс төрдөө орж байна. Гэхдээ гуравхан сая хүнтэй Монгол Улсын 459 эрдэнэт хүний амь эрсдэх нөхцөл үүсгэж, улс төрөө урдаа тавьсныг нь нэхэн сануулж, буруутгамаар.

ЦАР ТАХЛЫН ХАЛДВАР НЭМЭГДСЭНД ТЭД ХОЁУЛАА БУРУУТАЙ

Дэлхийн нийтийг хамарсан Сovid-19-ийн цар тахлын өмнө бууж өгөөгүй нэг зүйл нь Монголын улс төр байлаа. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бууж байгаа Ерөнхийлөгч нь одон медаль тарааж, бөөн бөөнөөрөө халдвар тарааж байхад нөгөө талдаа нэр дэвшигч нь сонгуулийн уулзалтууд хийж, цар тахал өнөөдөр 2000 давж, өдөрт 10, 10-аараа эрдэнэт хүний амь эрсдэж байна.

Бүр цаашлаад жирэмсэн, бага насны хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэж, өнөөдөр нас баралт 500 руу дөхөж байна. Өдөрт илрэх халдварын тоогоороо бид 1.4 тэрбум хүнтэй Хятадын өмнө бичигдэх болов, гуравхан сая хүнтэй улс. Нөхцөл байдал яагаад өнөөдөр ийм түвшинд хүрэв, хэн хариуцлага хүлээх вэ гэдэгт хариулт өгөх хүн алга. Хэрэв Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал тараагаагүй бол, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг техник, технологи хөгжсөн 21-р зуунд цахимаар хийсэн бол…

ӨНГӨРСӨН ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД ЗАСГИЙН ГАЗАР ЮУ ХИЙВ!

Монголд covid-19-ийн халдвар бүртгэгдээгүй, дотоодод халдвар алдаагүй байхад У.Хүрэлсүх Засгийн газрыг тэргүүлж байсан. Дотоодод халдвар бүртгэгдээгүй байхад Улсын онцгой комисс байгуулж, Гамшгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, цар тахлын үед хэрэгжих тусгай журам байгуулсан. Үндсэндээ covid-19-тэй тэмцэхэд бүрэн “зэвсэглэв”.  Чухам энэ үеэс л цар тахалтай тэмцэх төлөвлөгөө гэхээс илүү хатуу хөл хорио тогтоож, эдийн засгийн эргэлтийг зогсоож, олон аж ахуй нэгжүүд хаалгаа барьж эхлэв. Түүний хажуугаар сүржин хатуу хөл хорио тогтоож байсан У.Хүрэлсүхийн Засгийн газар дөнгөж төрсөн эмэгтэйг хөл нүцгэн гаргасныхаа төлөө бүрэн бүрэлдэхүүнээр огцорч байсан.  Мөн цар тахалтай тэмцэх хоёр жилийн хугацаанд бид гурван ч Эрүүл мэндийн сайдын нүүр үзсэн. Халдвар дотоодод алдаж эхэлсэн цагаас эхлэн тухайн үеийн Засгийн газарт төлөвлөгөө, бодлого, цар тахалтай тэмцэх стратеги, урьдчилан сэргийлэлт, хамгаалалт байсан уу гэдэг эргэлзээ төрүүлж эхэлсэн. "Энхсаран" сувиллын ажилтнууд хариуцлагагүй хандаж, дотоодод халдвар алдаж эхэлсэн. Тэр цагаас эхлэн халдвар өдөр бүр эрчимтэй нэмэгдэж, өнөөдөр бид Хятадын өмнө бичигдэж байна. Нас баралт ч буурахгүй хоногт арваараа хорвоог орхиж, жирэмсэн эхчүүд, хүүхдүүд халдварт өртөх нь нэмэгдэв. Энэ хугацаанд бид шагналаа тараасаар, сонгуулийн сурталчилгаагаа хийсээр.

Covid-19 халдвар дэлхийд гарч эхэлсэн хоёр жилийн хугацаанд хэн юу хийсэн, өнөөдрийн нөхцөл үүсэхгүй байх боломжууд юу байсан бэ гэдэгт дүгнэлт, хариуцлага ярих цаг болжээ. Бууж байгаа, ирж байгаа хоёуланд нь ард түмний амь нас үнэтэй байх ёстой албан тушаалтнууд юм шүү. Эрх барьж байгаа намын дарга, Засгийн газраа тэргүүлж байсны хувьд вакцины захиалгаа эрт өгч, халдварыг бууруулах зөв бодлого хэрэгжүүлсэн бол өнөөдөр "хүчгүй" Ерөнхий сайдад хамаг буруугаа чихээд суух биш, нэг ч гэсэн хүний амийг аварч болох байсан уу гэдгийг асуумаар байна.

459 амь, цаашид энэ тоог нэмэгдүүлэхгүй байхад бид юу хийх ёстой вэ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж