"Land Cruiser 300" Монголд зураг авхуулав

Хуучирсан мэдээ: 2021.06.22-нд нийтлэгдсэн

"Land Cruiser 300" Монголд зураг авхуулав

"Land Cruiser 300" Монголд зураг авхуулав

Монгол орны эрс тэс уур амьсгал, байгаль орчинд төгс зохицдог гэх "Land Cruiser"-ийн энэ оны цоо шинэ загвар болох "Land Cruiser 300" автомашин Улаанбаатар хотод орж иржээ. Энэ талаар "Мөнххада" компаниас тодруулахад “Зураг авалтад зориулсан ‘Land Cruiser 300’ загварын хэд хэдэн автомашин орж ирсэн” гэв.

Монголд албан ёсны "Таван Богд" болон "Мөнххада" гэсэн хоёр дилер бий. "Мөнххада"-гийн хувьд "Land Cruiser 300" загварын 120 ширхэг автомашиныг ирэх долдугаар сарын эхээр оруулж ирэх бөгөөд урьдчилсан захиалга нь зургадугаар сарын 10-ны өдөр эхэлж, хоёр өдрийн дотор дүүрчээ. Харин "Таван Богд"-ын хувьд "Land Cruiser 300" загварын 200 ширхэг автомашин мөн ирэх долдугаар сарын эхээр оруулж ирэх бөгөөд урьдчилсан захиалга нь ердөө хоёрхон цагийн дотор дууссан гэнэ.

Нийтдээ 2.5 литрийн багтаамжтай хос турбо хөдөлгүүр, мөн 10 шатлалт автомат хурдны хайрцагтай, нийт жин 200 кг багассан хэдий ч бат бөх чанар нь 20 хувиар сайжирсан, дэлхийн анхны автомат ажиллагаатай тэнцвэржүүлэгч систем буюу "e-KDSS" системийг ашигласан уг автомашины үнэ нь модел, хөдөлгүүрээсээ хамаарч 188 саяас 295 саяын хооронд хэлбэлзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж