"Мишээл танин мэдэхүйн хүрээлэн удахгүй нээгдэнэ" | News.MN

"Мишээл танин мэдэхүйн хүрээлэн удахгүй нээгдэнэ"

"Мишээл танин мэдэхүйн хүрээлэн удахгүй нээгдэнэ"

Хотын өнгө төрхийг өөрчилж, залуусын “агаарт гарах” сонголтын нэг болж байгаа Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн зургадугаар сарын 12-нд нээлтээ хийж хотын иргэд бүгд цугласан гэхэд хилсдэхгүй. Энэ удаад “Мишээл Сити” төслийн ахлах “Мишээл групп”-н бизнес хөгжил, маркетингийн албаны дарга Ц.Будхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Сайн байна уу, Ковид цар тахлын нөлөөгөөр Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн үйл ажиллагаа доголдож байна уу?

Одоогоор УОК-ийн шийдвэрийг үндэслэн хүрээлэнгийн үйл ажиллагаагаа түр хаасан байна. Олон нийтийн газар хэт олноороо бөөгнөрөх нь эрсдэл дагуулах үндэслэл болж байгаа учраас Мишээл групп нийгмийн хариуцлагаа ухамсарлан үүд хаалгаа түр хаагаад байгаадаа уучлалт хүсье.

-Энэ хүрээлэнгийн зорилго юу вэ?

Манай Мишээл Сити төслийн нэг хэсэг болох “Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн”-н зорилго нь Монгол улсад нэн ховордсон ургамлыг нутагшуулах, тарих, дахин сэргээх үндсэн зорилготой. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон Байгалийн ухааны чиглэлээр сурч байгаа оюутнуудад практик сургалт хийх орчинг бүрдүүлэхэд чиглэнэ. Иргэд амрах, чөлөөт цагаа байгалийн сайхан орчинд “буйдхан” хотын чимээ багатай орчинд өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлсэн. Хүн бүрд нээлттэй байна. Хүрээлэнгийн нээлтээс харахад өнөөдөр Улаанбаатар хотын орон сууцны хорооллуудын хамгийн ихээр өгүүлэгдэж байгаа хэсэг бол “хангалттай ногоон байгууламж” гэдгийг харлаа.

-Мишээл Сити төслийн талаар товчхон танилцуулаач?

2019 оноос хэрэгжиж эхэлсэн “Мишээл Сити” төсөл нь олон улсын жишиг хотуудын төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлж буй мега төсөл юм. Бизнесийн гурван цамхаг, Шоппинг молл, улсын экспо төв, Бизнес зэрэглэлийн орон сууц, Ногоон байгууламж, “хүүхдийн ертөнц” тоглоомын төв, Аялал жуулчлалын вокинг стрийт, Хаадын цогцолбор зэрэг нэг дор төвлөрсөн бүтээн байгуулалт юм.  Манай улсад яг бүгдийг нь цогцоор нь төлөвлөсөн том бүтээн байгуулалт одоохондоо  “Мишээл Сити”-гээс өөр байхгүй байна.

Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн хэзээ нээгдэх вэ?

Цар тахал намжмал байдалд орвол хүрээлэн өглөөний 06:00-21:00 хүртэл хэвийн ажиллах болно.

Мишээл Сити төслийн борлуулалтын алба: 7505-7788

Хаяг: Хан-Уул дүүрэг 20-р хороо, Мишээл Сити

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж