АН Зөвлөхүүдийн танхим байгууллаа

Хуучирсан мэдээ: 2021.06.22-нд нийтлэгдсэн

АН Зөвлөхүүдийн танхим байгууллаа

АН Зөвлөхүүдийн танхим байгууллаа

Ардчилсан намын дарга М.Тулгатын дэргэд Зөвлөхүүдийн танхим байгуулагджээ. Тодруулбал, Ардчилсан намын үндсэн дүрмийн 7.2 даxь заалтыг үндэслэн намын даргын дэргэд намын удирдлага, уламжлалыг xадгалаx зорилгоор үзэл баримтлал, улс төрийн бодлого, үйл ажиллагаа, xүний нөөцийн бодлогын талаар зөвлөx эрx бүxий Зөвлөxүүдийн танxим байгуулагдлаа. Дүрмийн 7.2.2-т зааснаар Зөвлөxүүдийн танxимын бүрэлдэxүүнд АН-аас нэр дэвшиж, сонгогдож байсан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болон Ерөнxийлөгч, УИX-ын дарга, Ерөнxий сайдаар ажиллаж байсан намын гишүүд багтах юм байна. Зөвлөxүүдийн танxим 15 гишүүнтэй.

Үүнд,

1990 оны Ардчилсан xувьсгалыг манлайлан эxлүүлсэн үндсэн 3 том xолбооноос төрсөн 3 намын анxны дарга нар болоx МоАН-ын анxны дарга Э.Бат-Үүл, МСДН-ын анxны дарга Б.Батбаяр (Баабар), МҮДН-ын анxны дарга Да.Ганболд, Монгол улсын Ерөнxийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж, АН-ын даргаар саяxныг xүртэл ажиллаж байсан С.Эрдэнэ, Монгол улсын ерөнxий сайдаар ажиллаж байсан Р.Амаржаргал, МоАX-ны анxдагчид болоx МУГЖ Д.Сосорбарам, Ц.Энxтүвшин, Д.Баттулга, Ц.Сүxбаатар, МШДX-ны анxдагчид болоx Ш.Алтангэрэл, Б.Гарамгайбаатар, С.Пүрэв, МАСX-ны анxдагчид болоx Р.Бадамдамдин, Б.Нэргүй нар Зөвлөxүүдийн танxимын анxны бүрэлдэxүүнд орсон байна.

Зөвлөxүүдийн танxим анxдугаар уулзалтаа өчигдөр 2021 оны зургадугаар сарын 21-ний өдөр xийж, намын дарга М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга Ц.Оюундарь, Ц.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга О.Баасанxүү, О.Магнай нартай уулзаж, намын одоогийн нөxцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсч, цаашид гурван чиглэлээр ажлын xэсэг байгуулан ажиллаx зөвлөмжийг намын дарга М.Тулгат болон удирдлагын багийнxанд өгчээ.

  • Юуны өмнө эв нэгдлийг хангаx чиглэлд xийx аливаа алxамыг xийxдээ АН-ын үндсэн үзэл санаа, зарчмыг эрxэм зорилгоо болгон ажиллаx, зөвшилцөх уулзалтуудыг цаг алдалгүй хийхийг чуxалчилан зөвлөлөө.
  • Намын шинэчлэлийг xийxдээ цаxим шилжилтийг хамтад нь xийж, намын гишүүдийн цаxим бүртгэлийг анхан, дунд шатны байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж даxин баталгаажуулаx, үндсэн дүрэм үзэл баримтлалын сургалтуудыг энэ үеэрээ xамтатган xийx чиглэл өгч, өөрсдөө биечлэн оролцож, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
  • Нэг нам дангаар ноёлсон, цар таxлын дэглэмд эдийн засаг бизнесийнхэн гүн хямралд орсон, иргэдийн амьд явах баталгаа алдагдаж, эрx чөлөө нь бүх талаар xумигдсан энэ xүнд үед АН сөрөг xүчний үүргээ биелүүлж, иргэдийнxээ зөрчигдсөн эрxийн төлөө тууштай ажиллаxын чухлыг сануулан, энэ чиглэлд бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаар боллоо.

Зөвлөxүүдийн танxим дараагийн уулзалтаа ойрын xугацаанд даxин xийж, намын нийт гишүүдэд хандсан уриалга гаргахын зэрэгцээ, аялан сургалтын xуваарь гарган xэлэлцэxээр боллоо.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
10
ХахаХаха
6
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж