Чингис хаан олон улсын нисэх буудлын нээлт болох гэж байна. Тодруулбал, "МИАТ" долдугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгийг Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлаас үйлдэнэ. Онгоц Улаанбаатарын цагаар 11.40 цагаас Токио руу нисч, 23.00 цагт эргэж Улаанбаатарт газардах юм байна. Үүнтэй холбогдуулан шинэ нисэх буудлын нийтийн тээвэр автобусны маршрутыг танилцуулав.
Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг нисэх буудлын лавлах 1900-1980-аас лавлаарай.
Нийтийн тээврийн маршрутын хувьд Буянт-Ухаа нисэх онгоцны буудал – Чингис хаан нисэх онгоцны буудал, Драгон төв – Чингис хаан нисэх онгоцны буудал, Дүнжингарав худалдааны төв – Чингис хаан нисэх онгоцны буудал, Төмөр замын вокзал – Чингиас хаан нисэх онгоцны буудал гэсэн дөрвөн сонголт байх аж.
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь жилд гурван сая хүртэл зорчигч хүлээн авах хүчин чадалтай орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн зорчигч үйлчилгээний барилга, цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс үл хамааран 24 цагийн турш агаарын хөлөг хүлээн авах хоёр талын оролт, гаралттай зурвас, орчин үеийн техник хэрэгсэл, төхөөрөмжөөр тоноглогдсон нислэгийн хөдөлгөөнийг удирдах цамхаг болон бие даасан дулаан, ус хангамж, цэвэрлэх байгууламж зэрэг 30 гаруй барилга байгууламжуудаас бүрдсэн иж бүрэн цогцолбор гэнэ.
Холбоотой мэдээ