ХЗБХ: УИХ-ын гишүүд хүртэл мэдээлэл авч чадахгүй байна | News.MN

ХЗБХ: УИХ-ын гишүүд хүртэл мэдээлэл авч чадахгүй байна

ХЗБХ: УИХ-ын гишүүд хүртэл мэдээлэл авч чадахгүй байна

НЭМЭЛТ:

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Би зунаас хойш УИХ-д ороод нэг зүйлийг гайхаад байна. Монгол Улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж хийсэн ажлууд яагаад нууцад хамаараад байдаг юм бэ. Гоё ганган хууль баталдаг ч амьдрал дээрээ хэрэгждэггүй. Тагнуулын болон Монголбанкны байр хэдэн төгрөгөөр баригдсан  болохыг надад хариулах хүн олдохгүй байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны байр хэдэн тэрбум төгрөгөөр боссон бэ гэдгийг сайд нь нууцлаад хэлдэггүй. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж нь гурван тэрбум төгрөгөөр боссон гэж байна. Тийм ч зүйл байхгүй  л дээ. Ард иргэд байтугай, УИХ-ын гишүүн хүртэл мэдээлэл авах эрхгүй болсон байна. Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд хуулиа хэрэгжүүлдэггүй. Хамаг мэдээллийг дарчихдаг.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

Төрд байгаа ямар мэдээлэл нь нууцад хамаарах, ямар нь хязгаартайгаар бусдад мэдээлэл өгөх вэ гэдэг нь  зохицуулалтгүй явж ирсэн.  Тиймээс  нийтийн мэдээллийн тухай хуульд таван төрлийн 67 багц мэдээллийг  мэдээллийг нээлттэй болгосон. Тэр дундаа төрийн бүх байгууллагуудыг үүрэгжүүлэн  өөрсдийн статистик мэдээллийг нээлттэй болгоно. Ямар давтамжтайгаар мэдээлэх журмыг  Засгийн газраас  батална. Тэр дундаа нээлттэй байх мэдээлэл дунд төрийн болон орон нутгийн өмчит компаниудын ашиг, алдагдлын тайлан удирдах зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн цалин хөлс урамшууллын мэдээллүүд нээлттэй байна гэсэн үг. Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд хүртэл нээлттэй болно.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох ажил 2009 оноос эхэлсэн. Өнгөрсөн арван жилийн хугацаанд маш их бүртгэл мэдээлэл цугласан. Өнөөдрийн Хур болон дан систем 2009 оны ажлын үр дүн. Нэгэнт цугларсан эдгээр мэдээллүүдийг цаашид хэрхэн ашиглах, аюулгүй байдлыг нь хангах асуудлыг хуульчлах зайлшгүй шаардлагатай байна. Нийтийн мэдээллийн тухай хуульд хоёр тодруулах зүйл байна. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд нийтийн мэдээлэл хариуцагч этгээд  гэх  шинэ ойлголт орж иржээ.

Төр гэхээр хэт явцуу харагдаад  байна. Нийтийн мэдээлэл хариуцагч гэдэгт төрийн бус байгууллагыг /ТББ/  оруулах нь зүйтэй. Эдгээр байгууллагууд олон нийтийн төлөө нийтийн үйл ажиллагаа явуулдаг учраас ил тод байх ёстой. Санхжүүжилтээ мөн тайлагнаж байх нь зөв. Энэ агуулгаараа ТББ-ууд орох нь зөв. Хоёрдугаарт хувьцаат компаниуд нийтийн мэдээлэл эзэмшигч мөн шүү дээ. Тиймээс ялгаагүй энэ жагсаалтад орох ёстой гэж харж байна.

ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:

-Өмнөх хуульд зөвхөн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулсан бол энэ удаад төрийн өмчит компаниуд, хууль эсвэл гэрээний үндсэн дээр төрийн чиг үүргийг шилжүүлж авсан ТББ-ууд, МҮОНРТ, төрийн эрх  мэдлийн төлөө эвлэлдэн нэгдэж улс төрийн сонгуульд оролцож байгаа улс төрийн намуудад өгч байгаа хандив, гишүүнчлэлийн мэдээллийг ил тод байхаар буюу мэдээлэл хариуцагч этгээдээр  оруулсан.

ТББ-уудыг тусдаа хуулиар зохицуулах бүрэн бололцоотой. Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хууль өргөн барьсан. ТББ-ын үйл ажиллагааны тайлан,  санхүүжилт зарцуулалтын мэдээллийг ил тод болгох ёстой гэдгийг олон улсын байгууллагуудаас ч анхааруулсаар  ирсэн. Тиймээс бид хуулийн төслөө энэ чиглэлд боловсруулж Засгийн газарт өргөн барьсан. Хувьцаат компанийн асуудал Үнэт цаасны болоод компанийн тухай хуулиараа зохицуулагдаад явдаг.  Хуульд хаалттай байхаар заасан мэдээлэлд төрийн нууц болон улсын бүртгэлийн хуулиар иргэдийн гарын хурууны хээ багтана. Албаны нууц бол хаалттай биш хязгаарлалттай мэдээлэлд орно. Ер нь энэ хууль  батлагдсаны дараагаар төрийн болон албаны нууцын тухай хуулийг эргэж харахгүй бол байгууллагууд албаны нууц нэрийдлээр маш их мэдээллийг дарж байна. Мэдээллийг хэрэглээнд оруулахгүй байна.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Өмнө нь мэдээлэл хариуцагч гэдэгт зөвхөн төрийг хамааруулж  байсан. Одоо бол мэдээлэл хариуцагч гэдэгт төр, төрийн өмчийн оролцоотой компани, хуулийн этгээд, төрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгаа олон нийтийн байгууллагууд орж байна. Мэдээлэл хариуцагчдад  нээлттэй, хаалттай, хязгаартай гэсэн гурван төрлийн үндсэн мэдээлэл байгаа. Нээлттэй мэдээллийг ямар ч тохиолдолд иргэн шаардахгүйгээр ил тод  авч байх ёстой. Хязгаартай мэдээлэлд заавал тухайн мэдээллийн эзний зөвшөөрлийн үндсэн дээр авдаг эсхүл хэрэг хянан шийдвэрлэх бусад хуульд заасан арга хэмжээний дагуу авдаг байна. Хэрэв хууль бусаар хэн нэгэн хүний улсын бүртгэлийн мэдээлэлд халдсан тохиолдолд тухайн мэдээллийн эзэнд Notification байдлаар сэрэмжлүүлдэг очдог болохоор зохицуулалт хийж байгаа.

"ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ БОЛГОХ ЁСТОЙ"

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Төрийн байгууллагуудын  хүний нөөцийн ил тод байдал маш чухал. Ямар хүн хэдэн төгрөгийн цалин авч байгаагаа байгууллагын нууц гээд хэлдэггүй. Намын болон хувь хүний шахаагаар төрд орох хүмүүсийн мэдээллийг  ил болгох нь зүйн хэрэг.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Бид Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилтийг эргээд дүгнэж үзэх хэрэгтэй.  Арав гаруй жилийн өмнө баталсан тус хуулийн  хэрэгжилт наанатай,  цаанатай байна. Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг Төрийн нууцын тухай хууль, Байгууллага болон хувь хүний нууцын тухай хууль таг гацаасан. Учир нь Төрийн нууцын тухай  хуульд хэрэгтэй, хэрэггүй олон зүйлс оруулсан. Интернэтэд бэлэн байгаа зүйлүүдийг томоос нь  жижиг хүртэл төрийн нууц гээд нууцалсан. Байгууллагууд гэхэд  бүх асуудлаа нууцалдаг учраас  Мэдээллийн  эрх чөлөөний тухай хууль нэмэргүй байна. Дээрх гурван хуулиа эргэж харж засч янзлахгүйгээр Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг яриад хэрэггүй. Тиймээс Засгийн газар нэн яаралтай Төрийн нууцын тухай хуулийг оруулж ир ээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Төрийн байгууллагууд  албаны нууц гэх нэрийдлээр мэдээлэл  өгөхөө  больсон. УИХ-ын гишүүд асуулга тавьж асуулгынхаа хариуг албан бичгээр  14 хоногийн дотор авах эрхтэй. Гэтэл надад төрийн байгууллагын дарга нь Албаны нууцын хуулийн тамгатай албан бичиг ирүүлсэн. Энэ хуулийг зөрчвөл таван жилээр шоронд суух хуулийн зохицуулалттай. Тамга дарж нуусан цалингийн мэдээллийг ярьсныхаа төлөө таван  жил шоронд суух хэрэг үү.  Үүнээс гадна хязгаарлалттай мэдээллийг  авахдаа  мэдээлэл авах зорилгоо танилцуулж байж, бичгээр гаргасан зөвшөөрлийн дагуу ил болгоно. Ийм зүйл байж болохгүй даргаас нь зөвшөөрөл авч мэдээллийг ил тод болгоно гэж юу байх вэ дээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Төрд шимэгч хорхой нар их бий. Хамаарал бүхий компанидаа ашигтай шийдвэр гаргах гэж даргыг нь хүртэл сольж байсан удаа бий.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Өмнө нь улсын бүртгэл дээр албан байгууллагуудын  мэдээллийг  хольж солиод гэмт хэргийн нотлох баримт болгон ашиглаж байсан.  Энэ байдал одоо  өөрчлөгдсөн үү үгүй юу. Төрийн байгууллагууд мэдээллээ нууцлаад байдаг нь хулгай хийснээ л нуудаг юм байх даа. Албан байгууллагын нууцад  юу хамаарахыг энэ хуульд нэг бүрчлэн зааж өгөх хэрэгтэй. Төртэй холбогдсон бүх зүйл нууц байна гэж байхгүй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Хуулийн төслүүдийг дэмжиж байгаа. 2017 онд бүртгэлийн багц хуулийг батлаад нэлээд олон мэдээллийг нээлттэй болгосон. Энэ хуульд нээлттэй болгоно гэж заасан ч хэрэгжихгүй байгаа ганц заалт нь газрын тухай мэдээллийг нээлттэй болгох. Сая гаруй иргэн болон хуулийн этгээдийн газар ашиглах, эзэмших эрхийн мэдээллийг газрын албаныхан мэдээллийн санд оруулахгүй байна. Засгийн газар, Хууль зүйн яам нэлээд шахаад ажиллаад байдаг. Газрын мэдээллийг газрын албаныхан яагаад оруулахгүй байна вэ. Дөрвөн жил хууль хэрэгжүүлсэнгүй. Миний ойлгосноор ил болгохоор газрын албаны мафи ханз үсрэх гээд байх шиг байгаа юм. Зарим хүн Улаанбаатар хотын А зэрэглэлд 80 гаруй газар авчихсан, зарж байдаг том авлигын сүлжээ байна. Энэ сүлжээ нь илэрчих гээд байдаг юм уу мэдээллийг нь оруулахгүй байгаа.

Хууль зүй. дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Газрын мэдээлэлтэй холбоотой асуудлыг мэдээлэл хариуцагч буюу төр ил болгох үүргийг хуульчилж өгч байгаа. Энэ мэдээллийг хэн дуртай хүн нь авч үзэж болно.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

-Гурван жилийн өмнө бүртгэлийн багц хуулийг баталсан. Энэ хуулиар маш олон шинэчлэл хийсэн. Үүний нэг нь газрын хаягийн сан, үл хөдлөхийн хаягийн мэдээллийн санд нээлттэй байна гэж зааж өгсөн. Үүний дагуу Засгийн газар ажлуудаа үе шаттай хийж байгаа. Газар эзэмших, ашиглах мэдээлэл нээлттэй байна. Таван төрлийн 67 чиглэлийн мэдээллийг нээлттэй болгоно. Улсын бүртгэлийн байгууллага, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар системээ хөгжүүлээд явж байна. Удахгүй ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Нийтийн мэдээллийн тухай хууль гэдэг нэршилтэй санал нэгдэхгүй байгаа.  Нийтийн мэдээллийн хууль гэж нэрлээд зохицуулалт хийх гэхээр цахим орчин дахь мэдээллийг зохицуулах гээд байгаа юм шиг ойлголт төрүүлээд байна. Уг нь энэ бол төрийн цахим харилцааны буюу цахим засаглалыг хөгжүүлэх, төрийн мэдээллүүдийг хоорондоо солилцох хууль гэж ойлгоод байгаа. Энэ хууль дээр Цахим хөгжлийн үндэсний хороо гэж бүтэц нэмэхээр оруулж ирсэн. Цахим хөгжил яриад, цахим шилжилт хийе гэхээр хүн орон тоогоо нэмдэг, шинэ бүтэц бий болгодог болчихлоо. Цахим хөгжлийн үндэсний хороо гэдэг юмыг хуульчилж яах гээд байгаа юм бэ. Намар яамтай болно гэж ярьж байгаа. Гэтэл одоо агентлаг байгуулаад хэн нь хэнийгээ удирдах гээд байгаа юм бэ. Цахимаар үзүүлэх гэж байгаа eMongolia платформ амжилттай хэрэгжээд явж байна. Гэтэл дахиад энэ хууль дээр мэдээлэл өгөх байр л гэнэ, цаг аваад хүн ирдэг нөгөө л нэг чирэгдэл чинь дахиад явах гээд байна. Цааснаасаа цахим руу шилжинэ гэж байж юун мэдээлэл авах төв байгуулах болчихвоо.

ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:

-Засгийн газрын тухай хуульд заасан журмын дагуу яам байгуулсан тохиолдолд үндэсний хороог татан буулгаад явах байх. Өнөөдрийн түвшинд энэ хороо Ерөнхий сайдын дэргэд ажилладаг, дэд бүтцийг холбох, тал талд гарч байгаа үр ашиггүй зардлыг бууруулах ач холбогдолтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ОЛОН ЗҮЙЛ УХААРЛАА....БОДОХ ЭРГЭЦҮҮЛЭХ ЮМС ИХ БАЙНА !!! 2021-06-22 202.126.88.164

СҮҮЛИЙН 2 ЖИЛД "Бага Идэж Их Инээж Хангалттай Унтаж Шаргуу Хөдөлмөрлөж Орлогоо Үргэлж Хурааж Хуримтлуулах " ГЭДГИЙГ МАШ САЙН ОЙЛГОЛОО ДОО…!!!
МОНГОЛЧУУД БИД ЭНХ ТАЙВАН ЦАГТ Л ИНГЭЖ САЙН АЖИЛЛАХ ЁСТОЙ ЮМ БАЙНА !!!
ХАРИН ОДОО ЦАГТ ИЙМ ГАЙ ГАМШГИЙН ҮЕД ТАЙВАН ЦАГТ ХУРААЖ ХУРИМТЛУУЛСАНАА АМЬДРАЛ АХУЙДАА ЗАЙЛШГҮЙ ХООЛ ХҮНС ТОГ ЦАХИЛГАНЫ ТӨЛБӨР ЗЭРЭГТ ЗАРЦУУЛЖ ХАТУУ ХӨЛ ХОРИОГ ЯГШТАЛ МӨРДӨЖ ЭРҮҮЛ ЭНХ ЭСЭН МЭНДИЙН ТӨЛӨӨ БАЙХ ЁСТОЙ ЮМ БАЙНА !!!

Avatar

УЛСААРАА 1 ЖИЛ ПАУЗ АВЧ ТОЛГОЙГООГОО АМРААЯ .. ЗӨВ БУРУУГАА ЭРГЭЦҮҮЛЪЕ 2021-06-22 202.126.89.216

МОНГОЛЧУУД МИНЬ ОДОО УЛСААРАА САР БҮР ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООНГОО БҮХ ЮМАНДАА ПАУЗ АВЧ ӨӨР ӨӨРСДИЙН АЖИЛ АМЬДРАЛ ЗӨВ / БУРУУ ЭСЭХИЙГ НЭГ ТУНГААЖ ЭРГЭЦҮҮЛЪЕ ??? ДАНДАА ХӨГЖӨӨД МАНДААДЭДИЙН ЗАСАГ НЬ ДЭЛЭМ ДЭЛЭМ ӨСӨӨД БАЙНА ГЭЖ ЮУ БАЙХАВ…МОНГОЛ УЛС СҮҮЛИЙН ЖИЛД ХАЛХЫН ГОЛЫН ХИЛИЙН МАРГААНЫГ ЭС ТООЦВОЛ БАРАГ Л ЗОВСОНГҮЙ ДАНДАА ЖАРГАЛАА…ХЭТ ИХ ЖАРГАЛ ДУНД ХЭСЭГХЭН ЗОВЛОН АМТТАЙ ГЭЖ…… УЛСААРАА 2022 ОНЫ 7 САР ХҮРТЭЛ ГҮРИЙЦГЭЭЕ…ЦӨМӨӨРӨӨ ЭРҮҮЛ ЭНХ ЭСЭН МЭНД БАЙВАЛ УЧИР НЬ ОЛДОНОО….

Avatar

иргэн 2021-06-22 202.131.227.82

ШИЛЭН ДАНС ХААЧСАН БЭ? МЭДЭЭЛЭЛ ИЛ ТОД БАЙХ ЁСТОЙ. МЭДЭЭЛЭЛЭЭ ГАРГАЖ ӨГДӨГГҮЙ ЮМ БОЛ ШАЛГАДАГ ГАЗАР НЬ ТӨРИЙН АУДИТЫН ГАЗАР БАЙГАА БИЗ ДЭЭ. ТЭР БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. БАРИЛГА БАРИУЛАХ НЭРЭЭР МӨНГӨ ЗАВШДАГИЙГ ТАСЛАН ЗОГСОО.

Avatar

Zochin 2021-06-22 64.119.17.200

Bykh um nuuts bolson. Nuuts ikhsej bnaa gdg chin NO-toi gsn yg. Udakhgyi khod Solongos bolokh n' ee manaikh.

Avatar

Зочин 2021-06-22 192.82.68.134

давхар цалинтангууд их байна Бас ШУАд хувийн компанитай хүмүүсийг илрүүл

Avatar

зочин 2021-06-22 202.21.120.242

Төрийн байгууллагаас тендерээс болон ажил үйлчилгээ гэрээлж гүйцэтгүүлдэг ТББ-уудын авсан зарцуулсан мөнгө тайлан нийтэд ил тод болох ёстой

Avatar

иргэн 2021-06-22 122.201.22.247

Төрийн алба ч хэцүү болсон мэт байгаа гэж байгаа. Төрийн албаны шалгалтад орж үзээгүй хүнийг төрийн байгууллагын даргаар томилсон хүмүүс мэдээллийг нууя гэхээс яахав дээ ТАЗ үүнийгээ хянаж ч чадахгүй хүсэхгүй байгаа юм биш үү

Avatar

Зочин 2021-06-22 202.179.8.118

Тэнгэрээс бууж ирсэн юм шиг байх юм аа. Ажлаа л хий л дээ. Хуулийг УИХ баталдаг биз дээ. Өөр хэн нэгэн баталчихсан юм шиг л загнах юм.
Мөнх-Оргил бүүр төрийн нууцгүй байх гээд байгаа юм уу. Сайд байсан хүн төрд ажиллаж үзээгүй УИХ-ын гишүүн шиг аашилж арай л болохгүй байх аа

Avatar

Injener 2021-06-22 103.26.195.78

Barilgiin yaamnii Magnaisuren, Bayarsaihan, Doljinsuren geh avilgaliin mafiin suljeeg il bolgooroi.

Avatar

Ил тод байлга 2021-06-22 64.119.25.65

Аль НАМ байх үед байдаг л, байнга яригддаг асуудал. Цаашдаа төрийн алба гэгчийг зүгээр л бүх шалгуурыг давж тэнцсэн хүнийг нь ажиллуулдаг болмоор. Тэгвэл төрийн хүнд суртлын багахан орон зай нь ч Цэвэршинэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж