Жо Байден Пёньяны хориг арга хэмжээг нэг жилээр сунгалаа

Хуучирсан мэдээ: 2021.06.22-нд нийтлэгдсэн

Жо Байден Пёньяны хориг арга хэмжээг нэг жилээр сунгалаа

Жо Байден Пёньяны хориг арга хэмжээг нэг жилээр сунгалаа

Байдены засаг захиргаа Умард Солонгосын цөмийн хөтөлбөр ноцтой аюул заналхийлж байгаатай холбогдуулан үндэсний онц байдал зарласан арав гаруй жил үргэлжилж буй гүйцэтгэх захирамжийн хугацааг дахин нэг жилээр сунгаж байгаагаа мэдэгдэв.

Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосид хүргүүлсэн бичигт Байден “Умард Солонгосын цөмийн хөтөлбөр, цөмийн зэвсэг бүтээх үйл ажиллагаа АНУ-ын үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул заналхийлсэн хэвээр байна” хэмээн дүгнэж буйгаа илэрхийлсэн байна.

БНАСАУ-тай холбоотой дээрх онц байдлыг өмнө нь Жорж Буш, Барак Обама, Дональд Трамп нар ижил шалтгаанаар сунгасаар өдийг хүрсэн билээ.

Жо Байдены Пёньян дахь тусгай элч Сун Ким өчигдөр/2021.6.21/ хэлэлцээр хийх тухай АНУ-ын саналд Умард Солонгос нааштай хариу өгнө гэдэгт итгэж байгаагаа мэдэгсэн байна. Харин Ким Жон Ун өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан хурал дээрээ Пёньян Вашингтонтой харилцахдаа эерэг яриа хэлэлцээ, сөргөлдөөний алинд нь ч өндөр бэлтгэлтэй байх ёстой гэж анхааруулсан билээ.

Онц байдал сунгахдаа Жо Байден “Солонгосын хойгт цөмийн зэвсэг оршиж байгаа болон түүнийг хөгжүүлэх Умард Солонгосын засгийн газрын бодлого, үйл ажиллагаа АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засагт онц ноцтой аюул заналхийлсэн хэвээр байгаа"-г мэдэгджээ.

Эх сурвалж: AXIOS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж