ЭМЯ: 2231 хүн Covid-19 халдвар авч, 12 хүн нас барав | News.MN

ЭМЯ: 2231 хүн Covid-19 халдвар авч, 12 хүн нас барав

COVID-19

ЭМЯ: 2231 хүн Covid-19 халдвар авч, 12 хүн нас барав

Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссоос /УОК/  Covid-19-ийн нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.06.22) ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Monday, June 21, 2021

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Зарим дүүргийн эмнэлгүүдийг хүчилтөрөгчийн үйлдвэртэй холбохоор ажиллаж байна. Эмнэлгийн ачаалал, эрүүл мэндийн ажилчдын нөөц хязгаарлагдмал байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 30-40 насныхан халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөх шаардлагатайг анхааруулъя. Сүүлийн 24 цагт нийт  11765 хүнд шинжилгээ хийхэд  2231  хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 98050 боллоо. Үүнээс дотоодын халдвар 2223 бүртгэгдэж, найман эрүүл мэндийн ажилтан ажлын байрандаа халдвар авчээ. Мөн 886 хүн эдгэрч,  халдварын нэн хүнд хэлбэрээр 12 хүн  нас баржээ. Насны тухайд 55-83 насны хүмүүс. Мөн цар тахлын хүндрэлээр бус суурь өвчнөөр 41, 43 настай хоёр хүн харамсалтайгаар нас барсан.

Шинээр илэрсэн халдварын тохиолдлуудаас Улаанбаатарт 1289 орон нутагт 934 бүртгэгдсэн.  Өнөөдрийн байдлаар нийт 12415 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 7967 , хүндэвтэр 3087,  хүнд 1140,  маш хүнд 221  хүн байна. Улаанбаатарт 41 эмнэлэгт цар тахлаар өвчилсөн иргэдийг хүлээн авч, эмчилж байна. Орон нутагт аймаг тус бүрт 1-3 эмнэлэг халдвартай иргэдийг эмчилж буй. Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 20795 хүн  эмчлэгдэж байна. Нийт эмнэлэг, гэрийн хяналтад 33210 хүн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт орон нутагт 934 тохиолдол бүртгэгдсэн. Үүнийг задалч авч үзвэл:

• Архангай аймагт-106

• Баян-Өлгий аймагт-14

• Баянхонгор аймагт-85

• Булган аймагт-59

• Говь-Алтай аймагт-44

• Говьсүмбэр аймагт-11

• Дархан-Уул аймагт-57

Дундговь аймагт-57

• Дорнод аймагт-51

• Завхан аймагт –76

Орхон-54

• Өвөрхангай аймагт-48

• Сүхбаатар аймагт-34

• Сэлэнгэ аймагт-43

• Хэнтий аймагт-53

• Увс аймагт-32

• Ховд аймагт-25

• Хөвсгөл аймагт 85 тохиолдол тус, тус илэрчээ. Зургадугаар сарын 21-ний 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 10438 хүн вакцинжуулалтад хамрагдсан. Үүнээс нийслэлд 3911, хөдөө орон нутагт 6527 хүн хамрагдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-22 66.181.161.120

Илжигэн толгойт вакцинаар улс төржигч Оюунэрдэнэ хөл хориог сулруулж вакцины сурталчилгаа буруу хийснээр халдварын тархалт ихэссэн

Avatar

зрчин 2021-06-22 202.131.227.82

вакцинаас урагш хугацаанд анхаарал болгоомж хөл хорио хязгаарлалт сайн. ЭМ-ийн байгууллагын ачаалал бага байсан. Харин вакцины дараа хэвийн амьдралдаа орох нэрийдлээр хэт зайдгай тавьж алдаж байна. энэ олон завгай хүмүүс зэрэг зэрэг өвдөхөөр эмнэлгийн байгууллага ядажрч туйлдаад даац нь хэтэрч эхэлж байна. Даац хэтэрсэн бүх үйлчилгээ доголддог шүү.

Avatar

Зочин 2021-06-22 192.82.64.212

Байгалийн цэвэрлэгээг одоог яалтай билээ дээ

Avatar

Зочин 2021-06-22 64.119.27.252

Чи өөрийгөө цэвэрлүүлээч.

Avatar

ЗОЧИН 2021-06-22 43.231.113.84

ВАКЦИН ХИЙЛГЭЭГҮЙ БАЙХАД ХАЛДВАР ЗӨНДӨӨ Л БАЙДАГ БАЙСАН ГЭХДЭЭ НЭГ Ч ХҮН НАС БАРДАГГҮЙ БАЙСАН. ХАРИН ВАКЦИН ХИЙЛГЭЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ МАШ ИХ НАС БАРАЛТ НЭМЭГДЛЭЭ. АНХАНДАА ВАКЦИНД ИТГЭЖ БАЙСАН ХАРИН ОДОО БОЛ МАШ ЭРГЭЛЗЭЖ БАЙНА.

Avatar

Зочин 2021-06-22 202.126.89.104

3 сард вакцинжуулалт эхлэхээс өмнө халдвар тийм ч их байгаагvй. Гэтэл одоо хvн амын хагас нь 2-р тунгаа хийлгэчээд байхад халдвар, vхэл улам өсөөд л байна. Унасан бөхөд шалтаг мундахгvй гэдэг шиг одоо вакцин хийлгээгvй хvvхэд, эхчvvдийг ад vзэхнээ. Дараа нь гэрийн тэжээвэр амьтдыг вакцинжуулах биз.

Avatar

Зочин 2021-06-22 103.26.193.250

Өмнөх УОК-ийн бүрэлдэхүүн дэглэмийг чандлана сахиж, маш хатуу арга хэмжээ авч байсан. Бүх баар рестораныг хаасан, олон нийтийн арга хэмжээг зогсоосон, орон нутгийн замыг хаасан. Албан хаагчид гэр орноосоо ажиллаж байсан.

Avatar

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ч.Чулуунбаатар. 2021-06-22 202.21.109.45

Халдвартай нөхцөлд ажиллаж байгаа эмч.. лаборант, сувилагч, эх баригч, асрагч үйлчлэгч , түргэний жолооч нарт ХАЛДВАРТАЙ , ХОРТОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ хөлс , ОЛГОЖ,,,,,, ҮНДСЭН ЦАЛИНГ нь 3 дахин нэмэгдүүлэх шийдвэр яаралтай гаргаач ээ…..
МҮЭ … ЭМЯ … СЯ хамтран боловсруулж Засгийн Газар ээлжит бусаар хуралдан яаралтай шийдвэр гаргахаар ажиллаач ээ….

Юуны ТАНГАРАГ ..ӨРГӨХ…. ЮУНЫ 100 жилийн ой тэмдэглэх … тэр мөнгөө …цалингийн нэмэгдэл болгооч ээ…

Avatar

иргэн 2021-06-22 202.21.109.45

хөл хорионы дэшлэм зөрчиж байгаа иргэдийг хуулийн дагуу хатуу торгох хэрэгтэй…..

ХӨСҮТ ийн захиралыг НЯМХҮҮГЭЭР нь эргэж томилооч ээ… Халдвартын даргыг МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭР томилооч ээ…..Тэр нэг намын нөхөрийг зайлуулаач ээ…..

Халдвартай нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг нэмээч ээ….НААДМЫН ЗАРДЛЫГ эмч ..эмнэлгийн ажиллагсадад НЭМЭГДЭЛ болгож олгооч ээ….

Avatar

зочин 2021-06-22 203.91.115.39

Нямхүү бол ковидоор мөнгө хийсэн хүн байхаа. 8 сая гэж тэр тархи угаасан.

Avatar

Зочин 2021-06-22 66.181.176.105

5 ЗӨВЛӨМЖ: – 1. Амрах 🛏 2. Хоол тэжээл🥘🥗🥛 + Ус шингэн зүйл уух чийгшүүлэх🚰 3. Аль болох хэвтэж амрах (гэдсэн дээрээ хэвтэх ) 4. Витамин (голчлон жүрж, нимбэг гэх мэт жимс) мөн бусад нэмэлт тэжээлүүд голчлон Витамин С D) 🥝🍍🍌🍋 5. Сэтгэл санаагаа өөдрөг байлгах 😃 😇

Avatar

Зочин 2021-06-22 216.200.84.189

nuzmnozart

Avatar

Зочин 2021-06-22 202.126.89.228

Яах вэ одоо?

Avatar

бодол минь 2021-06-22 139.5.219.198

Архаг өвчтөн,ахмад настнаа тусгайлан хяналт,асаргаанд хамруулаач ?????Хүнд,маш хүнд хүмүүсийн тоо өдрөөс өдөрт өсөөд байгааг яах вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж