Хайлаастад 7 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2021.06.22-нд нийтлэгдсэн

Хайлаастад 7 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн осол гарчээ

Хайлаастад 7 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн осол гарчээ

Сүүлийн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох зөрчил нэмэгджээ. Тухайлбал, хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 31, орон нутагт 16, улсын хэмжээнд нийт 47 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Мөн өчигдөр /2021.6.21/ 18.00 цагийн орчимд Чингэлтэй дүүрэг, Хайлаастын гудамжны замд суудлын автомашины жолооч явган зорчигч долоон настай хүүхдийг мөргөж гэмтээсэн осол гарчээ. Явган зорчигчийг автомашинаар мөргөж гэмтээх осол нэмэгдэж буйтай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарыг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлэв.

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд зургадугаар сарын 21-ний өдөр нийт 309 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 211 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд таван хүн, орон нутагт нэг хүн гэмтсэн байна. Хүүхэд өртсөн осол гэмтэл хоёр бүртгэжээ.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч, унадаг дугуйтай хүн, хүүхдэд зам тавьж өгөн хөдөлгөөн эхлэхдээ тээврийн хэрэгслийн эргэн тойрноо сайтар шалгаж хөдөлгөөнөө эхлэн бусдад хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, Орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг тогтмол зүүж хэрэглэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж