АТГ-ын дэд даргыг томилох сонсголыг ирэх сарын 6-нд товлов | News.MN

АТГ-ын дэд даргыг томилох сонсголыг ирэх сарын 6-нд товлов

АТГ-ын дэд даргыг томилох сонсголыг ирэх сарын 6-нд товлов

АТГ-ын дэд даргыг томилох сонсголыг ирэх сарын 6-нд товлов

НЭМЭЛТ:

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын дэд даргыг томилох сонсголыг долдугаар сарын 6-ны өдөр хийхээр тогтлоо. Тодруулбал, АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа зургадугаар сарын 14-нд АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга Г.Азжаргалыг АТГ-ын дэд даргын албан тушаалд томилуулах хүсэлтийг ХЗБХ-нд ирүүлжээ. Г.Азжаргалын хувьд 1984 онд төрсөн, хуульч мэргэжилтэй, магистрын зэрэгтэй эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг аж. Мөн ОХУ, АНУ-д сурч мэргэжлээрээ ажиллаж байжээ. 2018 оны гуравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж буй.

АТГ-ЫН ДЭД ДАРГЫГ ТОМИЛОХ ТОМИЛГООНЫ СОНСГОЛ ХИЙНЭ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2021.06.22/  10.00 цагаас хуралдана. Ингэхдээ Авлигатай тэмцэх газрын /АТГ/ дэд даргыг томилох томилгооны сонсгол хийх юм. Ямартай ч АТГ-аас дэд даргын томилгооны сонсголд АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга Г.Азжаргалыг оруулж томилуулахаар танилцуулга илгээсэн гэх мэдээлэл байна. 

Дашрамд дурдахад, УИХ өнгөрсөн арванхоёрдугаар сард Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсан. АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог зохицуулалтыг өөрчилж, АТГ-ын дарга нь өөрөө дэд даргаа томилдог болгосон.

Ингэснээр Авлигын эсрэг хуулийн дагуу АТГ-ын дарга З.Дашдаваа бүрэн эрхийнхээ хүрээнд дэд даргаа ийнхүү томилуулах гэж байна. Авлигын эсрэг хуулийн 21.2-т "Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно" гэсэн заалт бий. АТГ-ын дэд дарга Ж.Батсайхан нь өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сард өвчний улмаас таалал төгссөн юм. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-22 185.132.132.216

Мэргэшсэн, зөв ажилтнаа томилох гэж байгаа юм байна

Avatar

Оюу 2021-06-22 103.11.195.34

Үнэн бол дэд даргаар маш чадварлаг мундаг хүн болох гэж байгаан байна. Ашгүй дээ

Avatar

ЭРДЭНЭ 2021-06-22 118.70.170.139

Нэг агентлагийн дарга хуулийн дагуу дэд даргаа томилж байгаа. Томилсноо л хуульд заасан дагуу УИХ-д сонсгож байгаа биз дээ.
Сэтгүүлч бас л хуучин сэтгэлгээгээрээ УИХ-аас хараат байх үг хэллэгээр мэдээндээ тусгасан байх юм. Хууль ойгодоггүй бол ингэж мэдээ бичих хэрэггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж