Токиог зорих Монголын баг тамирчид бүл нэмсээр байна. Энэ удаад Парис хотноо байт харвааны олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнд оролцсон ОУХМ Б.Урантунгалаг ирэх сард Токиог зорих эрхээ авчээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцсон бөгөөд эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойргууддаа Швейцарь, Узбекистаны тамирчдыг дараалан ялж, шөвгийн наймд шалгарсан аж. Шөвгийн наймд Б.Урантунгалаг Чехийн Марье Хорачковад ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ. Гэвч онооны чанараараа тавдугаар байр эзэлж, олимпийн эрхээ авч чадав.
Б.Урантунгалаг өмнө нь 2012 оны Лондонгийн олимпод оролцож байв.
Монголын байт харвааны эрэгтэй шигшээ баг олимпийн эрхийн төлөө өрсөлдөж, эхний тойрогтоо Швейцарийн багийг ялсан ч хоёрдугаар тойрогтоо Малайзын багт ялагдан тэмцээнээ өндөрлүүлжээ. Харин эрэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд, Ж.Гантөгс, Д.Дашнамжил нар оролцож, Ж.Гантөгс, Д.Дашнамжил нар олимпийн олимпийн эрх авч чадсангүй.
Б.Отгонболдын хувьд өмнө нь олимпийн эрхийн болзлоо хангасан.
Ийнхүү Монгол Улс Токио-2020 олимп, паралимпийн 43 эрхээ аваад байна.
Холбоотой мэдээ