Ньюс хөтөч: Газрын маргаантай асуудлаар иргэд мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2021.06.22-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Газрын маргаантай асуудлаар иргэд мэдээлнэ

Ньюс хөтөч: Газрын маргаантай асуудлаар иргэд мэдээлнэ

"Ньюс" агентлаг 2021.06.22-ны Мягмар гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна. 

11.00 цагт

  • Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
  • Тахилтын нэгдүгээр буудал орчимд газрын маргаантай асуудлаар иргэд мэдээлэл хийнэ. Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар иргэдтэй уулзана.

10.00 цагт

Төрийн ордонд “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болно. 

  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Томилгооны сонсголын тов тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл /Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох сонсгол/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/;
  • Бусад.

11.00 цагт

Төрийн ордонд ажлын хэсгийн хуралдаан болно. 

  • "Их Засаг” танхимд Соёлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 

11.00 цагт

"Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр Төсвийн байнгын хорооны хуралдаан болно. 

  • Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

15.00 цагт

"Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болно.

  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

14.00 цагт

  • "Их Засаг” танхимд Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
  • “Үндсэн хууль” танхимд Зөвшөөрлийн тухай хууль, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг, Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  
  • “Их Эзэн Чингис хаан” танхимд Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл болон Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тухай хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгүүдийн хамтарсан хуралдаан болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж