Бөөгнөрөл үүсгэсэн амрагчдыг торгож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.06.22-нд нийтлэгдсэн

Бөөгнөрөл үүсгэсэн амрагчдыг торгож эхэллээ

Бөөгнөрөл үүсгэсэн амрагчдыг торгож эхэллээ

 Нийслэлд халдварын тархалт гамшгийн хэмжээнд хүрч, иргэдийг тусгаарлалтын дэглэм чанд баримтлахыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас шаардаж буй. Гадуур зарим үйлчилгээний байгууллагуудыг түр хугацаагаар хаасантай холбоотойгоор иргэд аль болох агаар салхинд гарахыг эрмэлзэх болсон. Энэ удаагийн сурвалжлагаар хүмүүс хэрхэн голын эрэг дагуу амарч, зугаалж байгааг сурвалжиллаа.

Хэдийгээр халдварын тархах эрсдэл гадаад орчинд бага боловч хүн олноор цугларах нь хүнээс хүнд дамжих халдварын магадлалыг нэмэгдүүлж байгаа юм. Тиймээс Даваа гаригаас /2021.06.21/ голын эрэг дагуу иргэдийн амралт, зугаалгыг хязгаарлах болсон билээ. Албаны хүмүүс үүнд халдвар хамгаалалтын дэглэмийг баримталж зорчвол агаар салхинд гарах эрхийг хязгаарлахгүй гэдэг тайлбарыг хэлж байв. Хэн ч ажлын бус цагаар цэвэр агаарт зугаалах нь эрүүл мэндэд сайн. Туул голын эрэг дагуу хүний төвлөрөл ихтэй газар хэд хэд бий. Тэр бүрт хяналтын ажилчид ажиллаж байгаа юм байна.

ШААРДЛАГА ТАВЬЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ИРГЭД ГОМДОЛЛОЖ БАЙНА

Энэ талаар ЦЕГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН ДАРГА Б.БААТАРХҮҮ:

Зөвхөн Covid-19-ийн эрсдэлээс гадна гол дагуу амарч байгаа иргэд согтуурч, бороо ихээр орж үерлэж буй өдрүүдэд усанд унах, живэх эрсдэлд өөрийгөө оруулж байна. Алба хаагчдын зүгээс бидэнд өгсөн журмын дагуу зааварчилгааг биелүүлж ажиллаж байгаа. Түүнээс хүний эрх ашгийг зөрчих, хэн нэгэн албан тушаалтныг дэмжих шаардлага цагдаагийн алба хаагчдад байхгүй. Амралтын газрууд хууль бусаар ажиллаж байгаа учраас захиргааны арга хэмжээ авч байна. Завьтай, морьтой, автомашинтай, явган зэрэг 1000 гаруй алба хаагч халдвар хамгаалалтын дэглэм сахиулахаар ажиллаж байгаа. Гол дагуух зорчих хэсэгт очиход л шаардлага тавьсан иргэд хүлээж авахгүй байх, гомдол өгнө гэх хандлага маш ихээр гарч байна.

Хэрэв хөл хорио тогтоолгохгүй гэж хүсч байвал иргэд хэдхэн хоног гэртээ халдвар хамгаалалтын дэглэмийг баримтлах шаардлага үүсч байгаа.

АМРАГЧИД COVID-19-ӨӨС ИЛҮҮТЭЙ АГААР САЛХИНД ГАРАХЫГ ЭРХЭМЛЭЖ БАЙНА

Сүүлийн хоёр хоногт халдвар хамгааллын дэглэм зөрчсөн нийт 2000 орчим зөрчил бүртгэгджээ. Ихэнх нь олон нийтийн газраар амны хаалтгүй, амны хаалтаа буруу зүүсэн учраас сануулга өгөхөөс өөр арга хэмжээ тооцоогүй гэнэ. Хэрэв нийслэлийн иргэдийн ууланд алхах, гол дагуу нарлах боломжийг хязгаарлавал иргэдэд хөл хорио тогтоосноос өөрцгүй нөхцөл байдал үүснэ. Хүн бүр дэглэм баримталж байгаа ч нөгөө талаар нэг машинд хэт олуулаа сууж, хамаатан садангаараа голын эрэг дээр өнжиж байрладаг учраас агаарт гарах газруудыг олшруулах эсвэл хорио тогтоох сонголттой нүүр тулахаас өөр гарцгүй.

ИРГЭН Б.МӨНХШҮР:

-Өвөлжингөө дөрвөн хананы дунд байсан орчноосоо салж, агаар салхинд гарч байгальд амрахыг зорьж байгаа иргэдийг дахин хязгаарлалтад оруулбал амьдрах нөхцөл боломж муу байна. Covid-19-өөр өвчилж эдгэрсэн тохиолдолд нийгмийн харилцаанд оролцох боломжтой гэсэн учраас гэр бүлийнхэнтэйгээ голын эрэг дагуу салхилж байна. Дэглэм зөрчиж гэр бүлээрээ салхинд гараад торгуусан ч хамаагүй. Одоо иргэдээ уриалахад хөл хорьсон ч халдвар тархах эрсдэл өндөр байгаа учраас хүн бүр ухамсартай, хариуцлагатай хандах шаардлагатай гэлээ.

3-4 хүн зорчиж байгаа тохиолдолд эргүүл хийж буй алба хаагчид сануулга өгч буй. Харин олуулаа маск зүүхгүй, хүн хоорондын зайгаа барихгүйгээр хүний бөөгнөрөл үүсгэсэнд тооцож, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч байгаа аж.

Өвөл, хавар дараалан гэрийн тусгаарлалтын дэглэмд байсан иргэд зуны дэлгэр цагт үр хүүхдээ дагуулан агаар салхинд гарах нь өмнө жилүүдэд хэвийн л үзэгдэл байсан. Цар тахлын вирус гадаргуу дээр удаан хугацаанд тогтдог ч агаар салхинд тогтмол гарах нь биеийг чийрэгжүүлэх, дархлаагаа дэмжих зэрэг олон давуу талтай. Тиймээс иргэд дулаан цагт гэр бүлээрээ байгальд цагийг өнгөрүүлэх нь зүйтэй. Ингэхдээ халдвар  хамгаалалтын дэглэмээ чанд баримтлах шаардлагатайг дахин анхааруулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж