Preview: Улаан чөтгөрүүд хэсгээ тэргүүлэх үү? | News.MN

Preview: Улаан чөтгөрүүд хэсгээ тэргүүлэх үү?

Preview: Улаан чөтгөрүүд хэсгээ тэргүүлэх үү?

Preview: Улаан чөтгөрүүд хэсгээ тэргүүлэх үү?

Евро-2020 тэмцээний "B" хэсгийн сүүлийн учраа буюу Бельги, Финландын шигшээ багуудын тоглолт өнөөдөр (2021.06.21) шөнө 03:00 цагаас Санкт Петербург хотын цэнгэлдэх хүрээлэнд явагдах гэж байна. Аль аль багт маш чухал тоглолт. Бельги хожвоос хэсгээ тэргүүлж, шөвгийн 16-д шалгарах эрхээ авах юм. Харин Финландын шигшээ хожвол хэсгийнхээ хоёрдугаар байраар гарах боломжтой. Бельгичүүд Евро-2020-д одоогоор нэг ч хожигдоогүй байгаа, харин Финланд нэг хожиж, нэг хожигдсон амжилттай байна. 

Өнөөдрийн тоглолтод Кевин Дэ Бройн, Эден Азар, Алекс Вицел нар эргэн гараандаа гарах төлөвтэй байна. Энэхүү мэдээ цаашид хол явах улаан чөтгөрүүдийн хувьд маш сайн мэдээ. Эден Азар клубтээ олон тоглолт хийж чадаагүй ч шигшээдээ сайн тоглолт үзүүлж буй хэвээр байгаа. Тэрээр европын аваргын урьдчилсан шатнаас хойш долоон тоглолтод таван гоолын дамжуулалт өгөөд байна. 

Финландын шигшээ багийн хувьд өмнөх тоглолтуудад гарч байсан бүрэлдэхүүн тэр чигээрээ гарах төлөвтэй байна. Тэдний хувьд зайлшгүй хожих шаардлагатай тоглолт болохоор нягт тоглох шаардлагатай. Финландын шигшээ тийм ч муу баг биш гэдгээ тоглолт болгонд харуулсаар байна. Бельгийн шигшээ баг Финландыг хялбар өрсөлдөгч гэж басаж болохгүй. Тэдний довтолгооны шугамд Норвич Сити клубын Тиммү Пүки форм тун сайн байгаа. Мөн Жоель Поханпало байгааг мартаж болохгүй.

Онцлох тоглогчид

Финландын шигшээ багийн довтолгооны гол хүч бол Норвич Сити багийн Тийму Пукки. Премьер лигт ч муугүй тоглолт үзүүлж байсан Пукки Championship-д 26 гоол энэ улиралд оруулсан. Финландын хувьд өөрсдөөсөө хавьгүй хүчтэй багтай тулж байгаа учраас Пуккигийн мундаг тоглолт маш чухал үүрэг гүйцэтгэнэ.

Бельгийн хувьд олон супер одтой учир нэг тоглогчийн үүрэг оролцоо заавал тийм их зүйлийг шийдэхгүй. Эдэн Азар, Кэвин Дэ Бройн, Ромелу Лукаку тэргүүтэй том багийн олон од байгаа тул хэн нэгэн нь муу тоглох тоглолтод тийм ч нөлөөгүй. Тиймээс багийн тактик, зохион байгуулалт хэр байх нь Финландын эсрэг чухал байж болох юм.

Чих тавих тоглогч

Германы Бундеслигийн Боруссиа Дортмунд клубын хагас хамгаалагч Торган Азар. Ах Азар, Кевин Дэ Бройныг эзгүйд үүргээ сайн биелүүлж, шигшээ багийнхаа дундын шугамыг сайн авч явсан. Одоогоор Евро-2020-д нэг гоол оруулсан форм тун сайн байна. Эден Азар эргэн ирж байгаа ч тэрбээр сэлгээ рүү шилжихгүй байх гэж бодож байна. Тэрбээр энэ улиралд гэмтлийн улмаас төдийлөн олон тоглолтод оролцож чадаагүй, Бундеслигийн 16 тоглолтод гурван гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлттэй иржээ.

Олон супер одтой, өрсөлдөөн ихтэй шигшээ багт иймэрхүү тоглолт дээр л Торган Азар өөрийгөө харуулж, гарааны эрхээ бататгах шаардлагатай. Дэ Бройн, Лукаку зэрэг тамирчдын хувьд хэчнээн мундаг тоглолт үзүүллээ ч Финландын эсрэг мундаг тоглолоо гээд олны анхааралд өртөөд байхгүй. Харин Торганы хувьд өөр дүр зураг хүлээж байна.

Тоглолтын статистик

  • Бельгийн шигшээ баг Финландын шигшээгийн эсрэг тоглосон сүүлийн долоон тоглолтдоо нэг ч хожил байгуулаагүй байна. (3 тэнцээ, 4 хожигдол)
  • Тэд хамгийн сүүлд 1968 оны Дэлхийн аваргын урьдчилсан шатанд Финландын шигшээг хожиж байжээ.
  • Хоёр багийн сүүлийн таван учраа тоглолтуудад 2-оос дээш гоол ороогүй байна.

Финланд:

  • Сүүлийн бүх тэмцээнийг оролцуулаад сүүлийн найман тоглолтдоо ердөө нэг л хожил байгуулжээ. (2 тэнцээ, 5 хожигдол)
  • Финландын шигшээ Евро 2020 тэмцээнд одоогоор хаалга руу чиглэсэн ердөө хоёр цохилт бүртгүүлээд байгаа аж. 1980 оноос хойш Европын аваргын хэсгийн тоглолтуудад хаалга руу чиглэсэн 4-өөс бага цохилт хийсэн нэг ч баг байхгүй байгаа.
  • Жоель Поханпало энэ тэмцээнд Финландын шигшээ багийн нийт цохилтын оролдлогын 42 хувийг гүйцэтгээд байна.

Бельги:

  • Тэд хамгийн сүүлд аравдугаар сард Английн шигшээд хожигдож, сүүлийн 25 тоглолтдоо ердөө ганцхан хожигдол амсчээ. (21 хожил, 3 тэнцээ)
  • Данийн эсрэг 1-0-ээс эргэн ирж хожил байгуулсан бөгөөд Евро 2020 тэмцээнд эргэн ирж хожсон анхны баг болсон.
  • Бельгичүүд сүүлийн дөрвөн том тэмцээнийхээ хэсгийн сүүлийн тоглолтуудад бүгдэд нь хожжээ.

Newmeta - М.Пүрэвдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж