Майами дэлхийн цахим валютын нийслэл болохоор төлөвлөж байна | News.MN

Майами дэлхийн цахим валютын нийслэл болохоор төлөвлөж байна

Майами дэлхийн цахим валютын нийслэл болохоор төлөвлөж байна

Майами дэлхийн цахим валютын нийслэл болохоор төлөвлөж байна

Майами хотын дарга Францис Суарез хотоо дэлхийн цахим валютын нийслэл болгохоор төлөвлөж буй бөгөөд гадаад орнуудын крипто олборлогч хувь хүмүүс болон байгууллагуудыг урьж байгаагаа энэ долоо хоногт зарлалаа.

Хэвлэлд ярилцлага өгөхдөө тэрбээр Майамигийн цөмийн цэвэр цахилгаан хангамж хямд, байгальд хоргүй эрчим хүчний эх үүсвэр эрэлхийлж буй крипто олборлогчдыг олноор татна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Учир нь сүүлийн үед цахим валют олборлоход шаардлагатай эрчим хүч гарган авахын тулд их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж байгаа нь олны шүүмжлэлийг дагуулж буй.

Харин Саурез хотдоо эрчим хүчний үнийг хамгийн хямд байлгахын тулд компаниудтай хэлэлцэж, хууль, эрх зүйн хувьд олборлогчдод ээлтэй орчин бүрдүүлэн, аль болох бага татвар тогтоохын тулд ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж