Шинжилгээний цэгүүдэд иргэд халдварт өртөх эрсдэл өндөр байна

Хуучирсан мэдээ: 2021.06.21-нд нийтлэгдсэн

Шинжилгээний цэгүүдэд иргэд халдварт өртөх эрсдэл өндөр байна

Шинжилгээний цэгүүдэд иргэд халдварт өртөх эрсдэл өндөр байна

Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр хандах цэгийн тоо багасч байгаа тухай иргэд хэлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд иргэд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж байгаа ч хоногт батлагдах тоо 2000-аас буурахгүй байгаа юм. Иймд иргэдийн зүгээс зайлшгүй шаардлагатай тохиолдолд суурин болон явуулын шинжилгээний цэгт очихоос өөр сонголтгүй болжээ.

Иргэд ойрын хавьтал болсон, эсвэл шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харъяа өрхийн эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг байгууллагад хандаж байгаа ч тэдгээр байгууллагуудаас эргэх холбоо муу байгааг хэлж байв.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 74 дүгээр цэцэрлэгт байрлах ПСР шинжилгээний суурин цэгт хаах үе буюу 12.00 цаг орчимд очиход гадаа нь зогсох 20 орчим иргэний дунд орон нутаг зорих шалтгаанаар шинжилгээ өгөх гэж байгаа нэг ч иргэн байсангүй. Харин эсрэгээрээ ойрын хавьтал болсон, ханиалгах, халуурах шинж тэмдэг илрээд олон хонож буй хүмүүс, мөн хүүхдүүд байлаа. Мөн маргааш яаралтай хагалгаанд орох учраас өнөөдөр заавал шинжилгээ өгөх хэрэгтэй байна гэсэн өндөр настан ч тэдний дунд байсан юм.

ЧИНГЭЛТЭЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН СУВИЛАГЧ Ө.ОЮУНЧИМЭГ:

-Манай цэгт 09.00-12.00 цагийн хооронд 150-175 орчим түргэвчилсэн шинжилгээний оношлуур ирдэг. Хуваарийн дагуу ирсэн иргэдийг аль болох бүгдийг шинжилгээнд хамруулахыг зорьж байна. Гэсэн ч 12 цаг өнгөрсөн л бол үлдсэн 5 хүнээс нэг нь буцахаас өөр сонголтгүй байна. Харин цаг нь тулчихсан, 13А маягтаа аваад ирсэн иргэдэд цаг дууссан гэж хэлэх хэцүү санагддаг. Тиймээс аль болох шаардлагатай хүн бүрийг л хамруулах хүсэлтэй байна. Иргэд шинжилгээний цэгүүдтэй холбоотой гомдол, санал маш их хэлдэг.

Түргэвчилсэн тестээр авч буй шинжилгээний хариу 15-30 минутын дараа гардаг. Иргэдийн утсанд 1 цаг 30 минутын дараа мессэжээр очдог. Зарим хүн шинжилгээний хариуд эргэлзээтэй хандах, эсвэл үл итгэх хандлага гаргадаг. Хүсвэл иргэд дахин баталгаажуулж, ПСР шинжилгээ төлбөртэй өгөх боломжтой. Эмч, эмнэлгийн ажилтнууд Улсын онцгой комиссоос өгсөн заавар зөвлөмж, чиглэлийн дагуу л ажиллаж байгаа шүү дээ.

Иргэд шинжилгээний цэгийг нэмэх, цагийг нь уртасгах, зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд үйлчлэх тусгай цэг гаргах хэрэгтэй байгааг хэллээ. Хамгийн чухал нь шинжилгээний цэгүүдэд шинж тэмдэг илэрсэн, ойрын хавьтагч иргэд хоорондын зай барихгүй дугаарлан зогсож байгаа нь эрсдэл дагуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, шинжилгээний цэгүүдэд иргэд халдварт өртөх эрсдэл өндөр байна. Тиймээс иргэд Улсын онцгой комиссоос эдгээр цэгүүдэд халдварт өртөх болон халдвар тараах эрсдэл өндөр байгааг харгалзаж үзэхийг шаардаж байлаа.

Шинжилгээний цэгүүдэд иргэд халдварт өртөх эрсдэл өндөр байна

Шинжилгээний цэгүүдэд иргэд халдварт өртөх эрсдэл өндөр байна

Posted by News.mn on Monday, June 21, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж