Усайн Болт ихэр хөвгүүдтэй болсноо зарлав

Хуучирсан мэдээ: 2021.06.21-нд нийтлэгдсэн

Усайн Болт ихэр хөвгүүдтэй болсноо зарлав

Усайн Болт ихэр хөвгүүдтэй болсноо зарлав

Хөнгөн атлетикийн домогт тамирчин Усайн Болт Олон улсын аавуудын баярын өдрөөр Сэнт Лео, Тандер хэмээх ихэр хөвгүүдээ олон нийтэд танилцууллаа. Өнгөрсөн оны тавдугаар сард Болт болон түүний найз охин Беннетт нар Олимпиа Лайтнин гэх өөрсдийн анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ. Тэд дахин хүүхэдтэй болсноо олон нийтэд зарлаагүй бөгөөд "Аавуудын баяр"-аар хөвгүүдийнхээ зургийг дэлгэсэн нь жинхэнэ сюрприз байв.

Хосууд 2014 оноос хойш хамтдаа байгаа аж.

Каси Беннетт өчигдөр (2021.06.21) өөрийн инстаграм хуудастаа гэр бүлийнхээ зургийг оруулан “Мөнхийн хайрдаа, аавуудын баярын мэнд хүргэе. Чи бол гэр бүлийнхээ чулуу нь. Мөн бяцхан үрсийнхээ хамгийн агуу аав нь. Бид чамдаа хязгааргүй хайртай” хэмээн бичжээ.

Олимпийн найман алтан медальтай Усайн Болт 2017 онд их спортоосоо зодог тайлж, хөлбөмбөгийн тамирчны замналаа эхлүүлсэн. Гэвч нэг их удалгүй хөндийрч, саяхан “Clockwork Riddim” цомгийн продюсерээр ажиллаад амжжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж