"12-15 насны хүүхдүүдийг энэ сард багтаан вакцинд хамруулна" | News.MN

"12-15 насны хүүхдүүдийг энэ сард багтаан вакцинд хамруулна"

"12-15 насны хүүхдүүдийг энэ сард багтаан вакцинд хамруулна"

"12-15 насны хүүхдүүдийг энэ сард багтаан вакцинд хамруулна"

Монгол Улс 16-17 насны хүүхдүүдийг энэ сарын 16-наас "Файзер" вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Гэвч хэзээнээс 16-гаас доош насны хүүхдүүдийг вакцинд хамруулах нь тодорхойгүй байна. БНХАУ энэ сард 3-17 насны бүх хүүхдээ "Синовак" хүрээлэнгийн вакцинаар дархлаажуулж эхлэв. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхантай ярилцлаа.


-Ирэх намар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхэд хүүхдүүдийг вакцинд хамруулсан байх шаардлагатай. Ялангуяа 16-гаас доош насны хүүхдүүдээ дархлаажуулахад хэрхэн анхаарч байна вэ?

-Covid-19-ийн нөхцөл байдлаас харахад вакцинд хамрагдаагүй хүмүүс эрсдэлд байна. Одоогоор нийт барсан хүмүүсийн 95 хувь нь вакцинд хамрагдаагүй, эсвэл вакцины бүрэн тунгаа авч амжаагүй байгаа юм. Үүнээс харахад вакцинд хамрагдаж амжаагүй хүмүүс Covid-19-өөр хүндэрч нас барах эрсдэлтэй нь харагдаж байна. Иймд хүүхдүүдийг Covid-19 цар тахалд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эхний ээлжинд 16, 17 насныхан вакцинд хамрагдаад байна. Өнөөдрийн байдлаар 3264 хүүхдийг дархлаажуулсан. Улсын хэмжээнд 16, 17 насны 80 мянга орчим хүүхэд бий.

-Эрүүл мэндийн яам 16-гаас доош насны хүүхдүүдээ вакцинд хамруулж эхлэх талаар судалж байгааг өмнө нь мэдээлсэн. Вакцинжуулалтыг хэзээнээс эхлүүлэхээр төлөвлөж байна вэ?

-АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулахыг зөвлөсөн. Дэлхийн бусад улс АНУ, Сингапур, Япон зэрэг оронд 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулах зөвлөмж гаргаад байна. Монгол Улсын хувьд 12-15 насны хүүхдийг вакцинд хамруулахаас өмнө Дархлаажуулалтын үндэсний хороотой зөвлөлдөж, эцсийн шийдвэрийг гаргана.

-Дэлхийн 23 улс хүүхдүүдээ вакцинд хамруулж эхэллээ. Монгол Улс өнөөдрийн байдлаар 16, 17 насны хүүхдүүдээ дархлаажуулж байна. Харин БНХАУ энэ сарын 5-нд 3-17 насны бүх хүүхдээ “Синовак” хүрээлэнгийн вакцинд хамруулаад байна. Тус вакциныг Монголд татан авч, хүүхдүүдээ вакцинд хамруулах асуудлыг Гадаад харилцааны яамтай хамтран судалж байгаа юу?

-“Синовак” хүрээлэнгийн вакцин ДЭМБ-ын яаралтай бүртгэх жагсаалтад орсон. Тиймээс хүүхдүүдийг дархлаажуулахаар болбол Хүний эмийн зөвлөлд бүртгүүлж, улсын эмийн бүртгэлд бүртгэж болно. Дараа нь хүүхдүүд сонголтоороо “Файзер”, эсвэл “Синовак” вакцинд хамрагдаж болно. БНХАУ-д 3-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах шийдвэр саяхнаас гарсан. Одоогоор Монголд энэ насны хүүхдүүдийг дархлаажуулах асуудал тодорхойгүй байна.

-Гэхдээ цэцэрлэгийн болон бага ангийн сурагчдыг вакцинд хамруулах урьдчилсан төлөвлөгөө бий юу?

-Монгол Улсад 12-оос доош насны хүүхдүүдийг дархлаажуулах талаар одоогоор яригдаагүй. Бусад улс орнуудын туршлагыг судалж, анхаарах ёстой. Засгийн газрын бодлогр, шийдвэрийн хүрээнд л эцсийн шийдвэр гарна.

-Вакцины нөөц хангалттай бий юу. "Спутник-V" вакцины хоёрдугаар тун одоо ч хүлээгдэж байна. Мөн өмнө нь вакцины татан авалт саатаж байсан. Тиймээс вакцины эхний тунд хамрагдсан хүүхдүүдийн хоёр дахь тунгийн татан авалт хоцорч болзошгүй гэх хардлага байна?

-Вакцины нөөц бүрдүүлэх, татан авахаар Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 4.8 сая орчим тун вакцин татан аваад байна. Дараагийн вакциныг удахгүй татан авна. Ерөнхийдөө вакцины нөөц хангалттай бий.

Covid-19 цар тахалд өртөөд эдгэсэн хүүхдүүд вакцинд хамрагдах уу?

-Халдварт өртөж эдгэснээс 21 хоногийн дараа вакцинд хамрагдах боломжтой. Улсын хэмжээнд 20 мянга гаруй хүүхэд Covid-19-өөр өвдсөн байна.

Насны бүлгээр нь авч үзвэл, 0-14 насны хүүхэд 22.58 хувь, 5-9 насны хүүхэд 32 хувь, 10-14 насны хүүхэд 30.3, 15-17 насны хүүхэд 14.83 хувийг тус тус эзэлж байна. Ер нь бүх насны хүүхэд Covid-19 цар тахалд өртөх эрсдэлтэй. Жишээ нь, гурван өөр айлын хүүхэд хамт тоглолоо гэхэд нэг нь халдвартай бол гурван гэр бүл бүгд халдварт өртөнө гэсэн үг.

Тиймээс АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс хүүхэд халдварт өртөх, бусдад тараах, хүндрэх, нас барах эрсдэл байгаа ч эргэн хэвийн амьдралд ороход вакцин хамгаалах нөлөөтэй хэмээн үзэж, 12-оос дээш насны хүүхдийг дархлаажуулах зөвлөмж өгч байгаа юм.

-Эрүүл мэндийн яам хүүхдүүдийг вакцинд хамруулахаас өмнө бусад улс орнуудын туршлагыг судалсан. Судалгааны үр дүн ямар гарсан бэ. Вакцины дараах эрсдэл хэр байна вэ?

-"Файзер" вакциныг 2260 хүүхдэд хийсэн гадаадын эрдэмтдийн судалгаа байдаг. Үр дүнд нь, вакцинд хамрагдсан хүүхдүүд Covid-19 цар тахалд өртөөгүй. Харин вакцинд хамрагдаагүй 1000 гаруй хүүхдээс 18 нь өвдсөн гэх судалгааны дүн гарсан. Вакцины дараах урвал хүндрэл хүүхдүүдэд илэрч болно. Ер нь вакцинд хамрагдсаны дараа бие сулрах, ядрах, халуурах, бие халуу оргих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ бол ерөнхий шинж тэмдэг учраас 2-3 хоног үргэлжилнэ. Зарим хүнд шинж тэмдэг илрэхгүй байж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-21 172.58.141.243

Enhsaihan novshoo boliochdee chi hujaa garaltai yum bish biz!

Avatar

Зочин 2021-06-21 202.179.26.120

Энэ вазцины хэрэг байна уу?

Avatar

Зочин 2021-06-21 66.181.161.36

Ene lalarr ulugchiin har gichiii avgaid ter hujaa verocel vactsiniig ni bugdiig ni shahchih ymsan buh nuh suveer ni gartal

Avatar

Зочин 2021-06-21 66.181.161.36

Bitgii h*** g**** *******n mini ur huuhdee enemuu gulugt aluulhuu

Avatar

зочин 2021-06-21 103.26.194.153

12-15 насны хүүхдүүддээ файзер вакцин хийлгэмээр байна, юугаа хүлээгээд байгаа юм бэ, яртад баыхаар хурдан эхлээч.

Avatar

zochin 2021-06-21 103.26.194.153

халдвар авч хүндэрч байгаа, нас барж байгаа хүмүүсийн 97 хувь нь вакцин хийлгээгүй оркууд байна, хохин ээ, шинжлэх ухаанд итгэдэггүй хөранхуй бүдүүлэг, хардах сэтгэцийн өвчтэй оркууд амиараа төлөх болно.

Avatar

Зочин 2021-06-21 165.22.97.76

Чам шиг бэртэгчин л******д үлдэнэ гэжүү. Май шүү. Баас идэгчээ

Avatar

зочин 2021-06-21 103.26.194.153

энэ нөгөө оркуудын нэг ш ааж явна ккк

Avatar

Зочин 2021-06-21 139.5.219.62

Чи бол х***а шээс. Энэ авгайтай адилхан амьтан сууж бгаа.

Avatar

zochin 2021-06-21 103.26.194.153

12-15 насны хүүхдүүдэд хурдан файзер вакцинаа хийж эхлээчээ, юугаа хүлээгээд бгаан.

Avatar

Зочин 2021-06-21 165.22.97.76

Чи өөрийхөө хүүхдэд хийлгэ.

Avatar

Зочин 2021-06-21 165.22.97.76

Хийлгэхгүй.

Avatar

Зочин 2021-06-21 66.181.177.149

Боль! Ашгүй нэг ч гэсэн лалраас тун хэмнэх нь!

Avatar

Зочин 2021-06-21 64.119.19.248

ВАКЦИНД ХАМРУУЛАХГҮЙ ГЭВЭЛ ТЭГЭЭД ХИЧЭЭЛ НЬ ЗАВСАРДААД ХҮҮХДҮҮД ЧИНЬ ТА НАРТАЙ АДИЛХАН ООРКУУД Л БОЛНО ШДЭЭ. ГОЛ НЬ ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ ОРОС ХЯТАД ВАКЦИН ХҮҮХДҮҮДЭД ШАХАЖ БОЛОХГҮЙ. ФАЙЗАР БОЛ ХҮҮХДИЙГ КОРОНАГААС 100 ХУВЬ ХАМГААЛЖ БАЙГАА. ХЯТАД ВАКЦИН БОЛ 60, 70 ХҮРЭХГҮЙ ХУВЬТАЙ. ОРОС ВАКЦИН БОЛ БҮҮР СУРАГГҮЙ 1 ХУВЬ Ч ХҮРЭХГҮЙ. ЯМАР САЙНДАА ОРОСУУД ОДОО ЗАМБАРААГАА АЛДАЖ БАЙНА ШДЭЭ. ТЭГТЭЛ БОЛОВСРОЛ МЭДЛЭГГҮЙ МОЯА НАР СТЮПИД ВИ ХИЙЛГЭМЭЭР БНА ГЭЖ ХАШХИРЧ ООРК ГЭДГЭЭ ГАЙХУУЛАХ. ХЯСЛАНТАЙ ЮМ БЭ.

Avatar

Зочин 2021-06-21 165.22.97.76

Май лалараа. Чи өөрөө тэр оорк нь. Гөлөг мин хол очиж х**

Avatar

зочин 2021-06-21 103.26.194.153

яанах чам шиг оркуудыг, өөрийн болон үр хүүхдийнхээ амиар л үүнийгээ төлөх байхда.

Avatar

Зочин 2021-06-21 165.22.97.76

Чи дуртайгаараа хүүхдүүдийнхээ амиар төл. МАНгар баас долоогоод нүд нь бааснаас өөр зүйл харахаа бсан гөлөг

Avatar

Зочин 2021-06-21 103.212.119.175

чи эхлээд өөрийнхөө хүүхдэд хийлгэж туршаарай. би лав хийлгэхгү.

Avatar

Зочин 2021-06-21 64.119.20.107

Хүүхдүүдээ хурдан бакцин хийлгээч

Avatar

Заагч 2021-06-21 202.9.46.81

Энэ заваан х***а авгай зайлаа.

Avatar

Зочин 2021-06-21 66.181.177.149

Шээс чинь атаархаж үхлээ л дээ!

Avatar

Зочин 2021-06-21 202.9.40.178

Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан та ажилаа өгөөд өөр чаддаг хүнээр нь хийлгэнэ үү!!!!!

Avatar

Зочин 2021-06-21 202.9.40.178

“Файзер”, эсвэл “Синовак” вакцинаа х****л идсэн хар өгзөгөндөө чихэцгээ.

Avatar

иргзн 2021-06-21 202.179.24.83

МАН ЗГ , Хятадтуудтай хамтарч Насанд хүрэгчид Ахмад настангууд аа элдэв шахалтаар Хятад Вакцины туршилтад оруулсан уг Вакцин нь Бидний Биед Үр нөлөөтөй Хор болж байгаа эсэхийг Хэн ч тайлбарлаж чадахгүй л байгаа, иймд Хойч үе Үр хүүхдүүд дээ Хятад вакцин шахуулахыг Эрс *Хориглох* хэрэгтэй, Томчууд ,Ахмад настангууд Бид ингээд МАН Хятадуудын золиос болоод дуусаж байх шиг байна, одоо Хойч үе, Үр хүүхдүүд ээ хамгаалж анхаарах хэрэгтэй,

Avatar

Зочин 2021-06-21 150.129.143.178

Shaaj uguh yumaa

Avatar

Цэцэг 2021-06-21 103.212.118.113

Бусармаг ажилаа зогсоохбш шаардаж байна.ковидын харгис хуурамч санаатай бодлоготой шуналын дээрмийн хүчирхийллийн ажиллагаа жүжгээ зогсоо.

Avatar

Зочин 2021-06-21 202.126.89.60

хятад вакцин үр дүнгү бгааг өөрсөд дээрээ баталсан тул хүүхдүүддээ ийм хэрэггү юм шахуулахгү ээээээ

Avatar

Зочин 2021-06-21 185.12.45.114

Энэ х***а авгай одоо болчихдоо энэ х***а байнга вакцин шахна гэж байх юм.

Avatar

Зочин 2021-06-21 202.9.46.228

huuhded hujaa vaccine tariulahgui shvv,

Avatar

Зочин 2021-06-21 202.131.245.243

Том хүний дозоор хүүхдэд вакцин шахвал яах нь вэ гэж туршиж үзэх гэж байгаа юм уу? Гадаадын эмийн компаний захиалгаар …?

Avatar

Зочин 2021-06-21 66.181.184.155

хүүхдүүдэд зориулсан бага тунгын вакциныг бусад оронд хэрхэн туршиж буй тухай ярьж байна, дүнхүү минь..

Avatar

Зочин 2021-06-21 124.158.67.121

Бусад орон гэдэг нь нөгөө л эрх чөлөөний эх орон гэгддэг ану уу, ккк. Хэрэгтэй мэдээллээ хайж олоод тархиныхаа нугалаагаа сэргэтэл нь уншиж боловсруулахад юу саад болоод байна? Бид сэрүүн бүсийн ард түмэн, наад вакцин чинь бидний биеийн онцлогт тохирох уу гэдгээс авахуулаад сайн судла. Хэрэгтэй хэрэггүйг нь үл мэдэгдэх эдийн ажилладаг/ажилладаггүйг шалгамаар байгаа бол зөвхөн өөрсдийн хүүхдүүддээ хий, туршилтанд оруул. Үнэндээ вакцин шахуулсан нөхөд л явж явж халдвар тарааж байгаа шүү дээ

Avatar

Зочин 2021-06-21 150.129.143.178

Cham shig p***a nar vaccine hiilgeeguigees bolj haldvar buurahgui bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж