ШӨХТГ: Вирусийн эсрэг эмийг даатгалд хамруулах санал хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.06.21-нд нийтлэгдсэн

COVID-19

ШӨХТГ: Вирусийн эсрэг эмийг даатгалд хамруулах санал хүргүүлэв

ШӨХТГ: Вирусийн эсрэг эмийг даатгалд хамруулах санал хүргүүлэв

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас вирусийн эсрэг эмийг Эрүүл мэндийн даатгалд хамруулах санал хүргүүлжээ. Тодруулбал, тус газраас Сovid 19-өөр өвдсөн иргэд, хэрэглэгчдээ төлөөлөн вирусийн эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн төрөлд оруулах саналыг Монгол Улсын Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн байна.

Эргэн сануулахад, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан өнгөрсөн долоо хоногт вирусийн эсрэг эмийн бөөний болон жижиглэнгийн үнэ нэмэгдсэн гэх асуудал гарсан учраас үнийн хязгаарыг тогтоосон талаар мэдээлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж