Долоон харцага цолтны допингийн шинжилгээний хариуг ил болголоо | News.MN

Долоон харцага цолтны допингийн шинжилгээний хариуг ил болголоо

Долоон харцага цолтны допингийн шинжилгээний хариуг ил болголоо

Долоон харцага цолтны допингийн шинжилгээний хариуг ил болголоо

"Хийморь" төсөлд оролцсон улсын харцага цолтой найман бөхийн долоо нь өөрсдийн хүсэлтээр допингийн шинжилгээнд хамрагдсан билээ. Сүүлийн үед цахим орчинд допингийн шинжилгээнд хамрагдсан эдгээр долоон харцага цолтон дотроос хоёр бөх нь допингийн шинжилгээнд бүдэрсэн гэх мэдээлэл түгсэн. Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр (2021.06.21) мэдэгдэл гарган, долоон харцага цолтны допингийн шинжилгээний хариуг ил болголоо.

Тус холбооны мэдэгдэлд “Монгол Улсын харцага цолтой бөхчүүд өөрсдийн санаачилга, санхүүжилтээр допингийн хяналтын шинжилгээ өгсөн бөгөөд 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр зургаан бөх, Covid-19-ийн улмаас нэг бөх тавдугаар сарын 13-ны өдөр өгсөн болно. Олон улсын допингийн эсрэг байгууллагын БНСУ дахь итгэмжилсэн лаборатори зургаан бөхийн шинжилгээний хариуг Монголын үндэсний допингийн эсрэг төв зургадугаар сарын 10-ны өдөр, үлдсэн нэг бөхийн шинжилгээний хариуг зургадугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн байна.

Монголын үндэсний допингийн эсрэг төв шинжилгээний хариуг танилцуулах журмын дагуу бүх шинжилгээг нэгтгэн, Монголын үндэсний бөхийн холбоонд 2021 оны зургадугаар сарын 21-ний өдөр ирүүллээ. Шинжилгээгээр бөхчүүдээс допингийн төрлийн ямар нэгэн бодис илрээгүй байна. Цэвэр, шударга өрсөлдөөнийг уриалж байгаа харцагууддаа спортын өндөр амжилт хүсье” гэжээ.

"Хийморь" төсөлд оролцсон улсын харцага А.Цацабширээс бусад долоон харцага цолтон бүгд шинжилгээ өгсөн бөгөөд тэдний сорьцоос хориотой бодис илрээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Батхүү 2021-06-21 126.157.220.86

Харцага цолтнууддаа амжилт хүсэн баяр хүргэж спортын өндөр амжилтыг ерөөе. Одоо заан цолтнууд дараагаар нь арслан цолтнууд эцэст нь аварга цолтнууд гээд давалгаалаад шинжилгээнд хамрагдаад явах байхаа ингэж байж үндэсний бөхөө нэр цэвэр ариун байлгах байхдаа бөхчүүд минь

Avatar

Зочин 2021-06-21 59.153.114.205

"Харцага цол"'-той 7 бөх

Avatar

ABCD-korea-gaas 2021-06-21 117.111.5.201

Sain bn hartsaguuddaa bayr hurgej amjilt husie ! Tsatsabshir zav bolomjgui baisanch ymuu esvel huduu gadaa yvsan baisan baihoo . Tsatsabshir bol tegej uurtuu hor shahaj uruuliig gomdoogood baih zaluu bishee ! Dopingiin esreg bgaa bokhchuuddee bugdedn amjilt husie !

Avatar

Монгол 2021-06-21 103.57.95.166

яцацавшир яагаад шинжилгээ өгөөгүй юм бэ?

Avatar

Zochin 2021-06-21 202.126.88.199

Sain uilsiin ehlel bna bayar hurgii.buhchuud min ta nar l buhuu abarna shu. Dopingtoi buhchuudees…..

Avatar

Допинггүй Монгол бөх 2021-06-21 64.119.20.169

Монголын үндэсний бөхийн холбооны албан ёсны фэйсбүүк хуудас дээр хүн бүрийн хариу нэг бүрчлэн байналээ. Хүсвэл ороод үз. Хардаж гутаахаа урдаа барьдаг муухай зангаа болио хөгшчүүлээ

Avatar

Зочин 2021-06-21 192.82.70.221

Допинггуй бех байна гэдэгт одоо хэн ч итгэхгуй ээ, наад худлаа суртал ухуулгаа боль оо, енеегийн бехчууд допинг хэрэглээгуй байна гэдэг нь чоно махнаас гарчээ гэснээс ялгаа юу байна

Avatar

Зочин 2021-06-21 103.212.117.126

А. Цацабшир ?

Avatar

Зочин 2021-06-21 202.126.89.191

Бусдын захиалгаар хүн дарамталж, дээрэмдэж гэмт хэрэгт орооцолдож муу бүхнийг хийдэг өнөөгийн бөхчүүд Эртний Монгол бөхийн дэвжээ нэр хүндийг гутааж гүйцлээ.

Avatar

Зочин 2021-06-21 103.80.210.183

ямар ямар бодис хэр хэмжээтэй байгааг дэлгэрэнгүй тавихгүй бол наад чинь худлаа л бичиг байна.

Avatar

Допинггүй Монгол бөх 2021-06-21 64.119.20.169

Монголын үндэсний бөхийн холбооны албан ёсны фэйсбүүк хуудас дээр хүн бүрийн хариу нэг бүрчлэн байналээ. Хүсвэл ороод үз. Хардаж гутаахаа урдаа барьдаг муухай зангаа болио хөгшчүүлээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж