“Хотын соёл” аян өнөөдрөөс эхэлж байна | News.MN

“Хотын соёл” аян өнөөдрөөс эхэлж байна

“Хотын соёл” аян өнөөдрөөс эхэлж байна

Нийслэлийн нийгмийн салбарын удирдах ажилтнууд цахимаар хуралдаж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн зарим үүрэг, чиглэл өглөө. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Спорт хорооноос 294 фитнесс, 49 чийрэгжүүлэх төв, 63 усан сангийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллажээ.

Мөн нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 дугаараар иргэдэд мэдээлэл хүргэх ажилд боловсролын салбарын 214 албан хаагч ажиллаж байгаа юм. Түүнчлэн хотын соёлыг түгээх зорилгоор “Хотын соёл”, “Соёлтой болГоё” аян өнөөдрөөс эхэлж байгаа аж. Тиймээс хотын соёлыг түгээхэд цахим болон бусад хэлбэрээр хамтран ажиллахыг нийслэлийн Соёл урлагийн газраас уриаллаа.

Цар тахлын үед гэртээ байгаа хүүхдүүд болон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээт үйлчилгээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэж ажиллахыг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, судалгааг нарийвчлан гаргахыг нийслэлийн Нийгмийн халамжийн газарт, ЕБС-ийн биеийн тамир, спортын талбайн мэдээллийг нарийвчилж гаргахыг нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-06-21 66.181.190.30

Хотын соёл гэж байна аа. Цонхоороо хог хаяж, "цацал өргөхөө" болихоос ядахдаа эхэлж бүрдэнээ.

Avatar

Шилжилтийг зогсоо 2021-06-21 64.119.22.171

Хот руу шилжин ирэгсдийг зогсоогооч ээ

Avatar

Зочин 2021-06-21 103.80.210.183

хотын соёл гэж юм угаасаа хаана ч байхгүй. гадаадад боол болж байсан хүмүүс л гадаадыг дуурайж тэдний нэг юмыг дагах гэж зүтгээд байгаа юм.

Avatar

Зочин 2021-06-21 202.126.89.175

юм аа мэдэж х** аа хөгшөөн.та нарын “жалгандаа” үзлээс өөр шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж