"Вакцины гурав дахь тунг хэзээ, ямар шат дараалалтай хийхийг судална"

Хуучирсан мэдээ: 2021.06.21-нд нийтлэгдсэн

"Вакцины гурав дахь тунг хэзээ, ямар шат дараалалтай хийхийг судална"

"Вакцины гурав дахь тунг хэзээ, ямар шат дараалалтай хийхийг судална"

"Covid-19″ цар тахалтай тэмцэх хууль"-д хяналт тавих Түр хорооны гишүүд өнөөдөр (2021.06.21) Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцлаа. 

УОК-ЫН ШУУРХАЙ ШТАБЫН ДАРГА, ХУРАНДАА Ц.ГАНЗОРИГ:

-УОК-ын дэргэдэх Шуурхай штаб 2020 оны гуравдугаар сараас шуурхай зохион байгуулалтад орж, ажиллаж эхэлсэн. Улсын хэмжээнд Засгийн газар, УОК-оос гарсан тушаал, шийдвэрийг биелүүлэхээр шуурхай удирдлагаар хангах үүрэг бүхий бүх яам, агентлагийн төлөөллүүдээс бүрдсэн. Энэ хугацаанд гурван удаа Шуурхай штабын зохион байгуулалтын хэлтсийг өөрчилсөн.

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН:

-Монголын нийт хүн амын 45-48 хувь нь огт вакцинд хамрагдаагүй байна. Тиймээс иргэдээ идэвхтэй дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна. Бүрэн вакцинд хамрагдсан хүмүүсийн дөрвөн хүн тутмын гурав нь халдвараас хамгаалагдаж буйг эрдэмтэн судлаачид баталсан. Жишээлбэл, ЭМЯ-ны эрдэмтэн, судлаачдын баг АНУ-ын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна. Одоо 12-17 насны хүүхдүүдээ вакцинжуулах хүрээнд 2.5 сая тун "Файзер" вакцин захиалж, худалдан авах гэрээ байгуулсан. Эхний тунгууд орж ирсэн. Гэсэн хэдий ч идэвх сул байна. Энэ хугацаанд дотоод, гадаадын судалгаанд үндэслэж, гурав дахь тунг хийвэл хэзээнээс хийж, ямар шат дараалалтай явахыг судалж эхэлнэ. Вакцины судалгааг харьцангуй сайн хийж байгаа бөгөөд удахгүй эцсийн байдлаар УОК, Засгийн газарт танилцуулах чиглэл өгсөн.

Анх улсын хэмжээнд цар тахлын бэлэн байдалд 1000 ор бэлтгээд байсан. Сүүлийн гурван сарын турш халдварын тоо эрчимтэй нэмэгдсээр байгаад өнөөдөр улсын хэмжээнд 11500 гаруй оронд өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Цаашид ор нэмэх боломж байгаа хэдий ч эрүүл мэндийн салбарын ажилтны хомсдол яалт ч үгүй гарч байна. Үүнээс гадна дотооддоо дархлаа дэмжих үйлдвэрлэлийг эхлүүлээд явж байна.

Бүтээгдэхүүн нь долдугаар сарын сүүлчээр гарч эхлэх байх. Бид шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллана. Амралт, сувилал, ресторан, цайны газруудыг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж ажиллахыг зөвлөсөн боловч огт дэглэм сахихгүй байсан учраас долоо хоногоор хязгаарлаад байна. Цаашид ийм байдлаар явбал хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүй байдалд хүрнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
13
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж