Хонины ястай мах нэг килограмм нь 13500 төгрөг байна

Хуучирсан мэдээ: 2021.06.21-нд нийтлэгдсэн

Хонины ястай мах нэг килограмм нь 13500 төгрөг байна

Хонины ястай мах нэг килограмм нь 13500 төгрөг байна

Сүүлийн саруудад зах, бөөний төвүүдэд худалдаалагдаж буй махны үнэ өссөөр байна. Тухайлбал, 2021 оны гуравдугаар сарын сүүл гэхэд нэг кг хонины ястай мах 11000 төгрөг, цул нь 12000 төгрөг, харин үхрийн цул мах 15000 төгрөг, ястай нь 13500 байсан бол өнөөдөр (2021.06.21)-ийн байдлаар “Бөмбөгөр” худалдааны төвийн махны тасагт нэг кг хонины ястай болон цул мах 13500 төгрөг, үхрийн цул мах 16800 төгрөг, ястай нь 14500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

"Бөмбөгөр" худалдааны төвийн махны тасгийн худалдагчид хэлэхдээ “Махны борлуулалт их муу байна. Хүмүүс мах ихээр нь авдаггүй. 200-500 граммаар хүртэл авдаг. Мөн Монголд байгаа махны чиглэлийн хятад үйлдвэрүүд мах их хэмжээгээр авч, цааш гаргаад байгаа учир бидэнд сайн чанарын мах олох боломж багасч байна. Цаашдаа ер нь махны үнэ одоо байгаагаасаа буухгүй дээ” гэв.

Өнгөрсөн долоо хоногт  хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 12611 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 14576 төгрөгийн үнэ ханштай байжээ. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой нь харьцуулахад 27 төгрөгөөр (0.2%), үхрийн цул махны үнэ 27 (0.2%) төгрөгөөр тус тус буурсан байна. Үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 13000 төгрөг, харин “E-март”, “Саруул”, “Их наяд” худалдааны төвүүдэд хамгийн өндөр үнэтэй буюу 16500 төгрөг байсан талаар  Нийслэлийн статистикийн газар албан сайтдаа дурджээ.

Т.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж