Гавьяат тамирчин Б.Наранбаатар өсвөрийн шилдэг тамирчныг урамшуулав

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Гавьяат тамирчин Б.Наранбаатар өсвөрийн шилдэг тамирчныг урамшуулав

Монголын чөлөөт бөхийн холбооноос өнгөрсөн амралтын өдрүүдэд өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Спортын төв ордонд зохион байгуулсан билээ. Тус тэмцээний үеэр бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар багадаа өөрийнх нь барилддаг байсан жинд түрүүлсэн өсвөрийн шилдэг тамирчинд “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллагын шагналыг гардуулжээ. Энэхүү шагналын эзнээр Дорноговь аймгийн өсвөрийн тамирчин, энэ тэмцээний 58 кг-ын жинд өрсөлдсөн  Г.Чинбаяр тодорсон байна. Гавьяат тамирчин Б.Наранбаатарын хувьд өсвөрийн шилдэг тамирчдыг дэмжиж, тэдэнд урам зориг хайрлах зорилгоор сүүлийн гурван жил дараалан 54, 58 кг-ын жингийн шилдэг нэг тамирчинд тусгай шагнал олгож байгаа юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж