Токио-2020: Тамирчдыг бэлгэвчээр хангахгүй

Хуучирсан мэдээ: 2021.06.21-нд нийтлэгдсэн

Токио 2020

Токио-2020: Тамирчдыг бэлгэвчээр хангахгүй

Токио-2020: Тамирчдыг бэлгэвчээр хангахгүй

Токио-2020 олимпийн наадмын зохион байгуулах хорооноос өчигдөр (2021.06.20) "Тамирчид олимпийн тосгонд байрлах үеэрээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж болно. Гэхдээ зөвхөн өрөөн дотроо хэрэглэнэ" гэж мэдэгдлээ. Мөн тамирчдыг бэлгэвчээр хангахгүй гэв.

1988 оны Сөүлийн олимпоос эхлэн ДОХ, ХДХВ-ээс урьдчилан сэргийлж, тамирчдыг бэлгэвчээр хангаж эхэлсэн.

Өнөөдөр Японы Засгийн газар, Токио хотын захирагчийн алба, Олон улсын олимпийн хороо, Токио-2020 олимпийн зохион байгуулах хороо, Японы олимпийн хороо гэсэн гол таван байгууллагын төлөөллүүд хуралдаж, цэнгэлдэх хүрээлэн, спортын орднуудад хичнээн үзэгч орохыг шийднэ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар олимпийн нээлтийн үйл ажиллагааны үеэр цэнгэлдэхэд 20 мянган үзэгч оруулах гэнэ. Эдгээр хүмүүст нээлтийн арга хэмжээний тасалбар авсан үзэгчид, Японы болон улс орнуудын төлөөлөл, албаны хүмүүс багтах аж.

Японы Засгийн газраас хөл хорио тогтоогоогүй бүс нутгуудад спортын тоглолтууд, урлаг соёлын арга хэмжээг 10 мянган үзэгчтэй, цэнгэлдэх хүрээлэнгийн 50 хүртэлх хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг зөвшөөрч байна.

Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга олимпийн наадмыг цэнгэлдэхэд ямар ч үзэгчгүй зохион байгуулж болзошгүйг сануулсаар байгаа билээ. Мөн Японы эрдэмтдийн зөвлөлөөс ч цэнгэлдэхэд үзэгчид оруулвал халдвар улам тархана хэмээн анхааруулж буй юм.

Саяхан Японд хүрэлцэн ирсэн Угандагийн олимпийн шигшээ багийн дасгалжуулагчаас Covid-19 илэрч, тус улсад ирсэн олимпийн тамирчдаас халдвар илэрсэн анхны тохиолдол болон бүртгэгдэв. Улс орнуудын олимпийн шигшээ баг эхнээсээ Япон улсад ирж байгаа бөгөөд Данийн сэлүүрт завины баг тамирчид өчигдөр иржээ. Тэд долдугаар сарын 18-ныг хүртэл Огата хотод бэлтгэл сургуулилалтаа хийх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж